CRYPTO.MN
Мэдээ

Let's Encrypt-ийн пост-квант криптографын шилжилт

Let's Encrypt Sovereign Tech Agency-аас 1 сая гаруй еврогийн санхүүжилт авч, 2027 оны эцэс хүртэл Merkle Tree-д суурилсан гэрчилгээжүүлэх байгууллага (Merkle Tree Certificate Authority) хөгжүүлэхээр боллоо.

Зохиогч:
Amarsanaa Ganbaatar
Нийтэлсэн:
3 мин унших
Let's Encrypt-ийн пост-квант криптографын шилжилт

Германы Sovereign Tech Agency (STA) нь ашгийн бус Internet Security Research Group (ISRG)-ийн ажиллуулдаг, үнэгүй, автомат гэрчилгээ олгогч Let’s Encrypt-ийг 1 сая гаруй еврогоор 2027 оны эцэс хүртэлх хугацаанд санхүүжүүлэхээр боллоо. Энэ нь Let’s Encrypt-ийн квант компьютерийн халдлагын эсрэг бэлэн байдалд авсан хамгийн том хөрөнгө оруулалт болж байна.

Өнөөдөр бид банк, төрийн цахим үйлчилгээ зэрэг вэб сайтад ороход таны компьютер дээрх интернет хөтөч тухайн сайтыг жинхэнэ эсэхийг шалгадаг. Энэ шалгалт гэрчилгээ олгогч байгууллагаас олгосон гэрчилгээнд тулгуурладаг юм. Гэрчилгээ нь тухайн сайтын хувьд иргэний үнэмлэхтэй адил үүрэгтэй. Хэрэглэгч хуурамч сайтад биш, яг хандахыг хүссэн сайтдаа холбогдож байгааг баталгаажуулдаг.

Одоо ашиглагдаж буй гэрчилгээнүүд нь RSA, ECDSA зэрэг стандарт криптографын алгоритм дээр суурилдаг. Хангалттай хүчин чадалтай квант компьютер бий болсноор эдгээр алгоритмыг эвдэх боломжийг бүрдүүлж байна. Ийм компьютер одоогоор бий болоогүй ч ирээдүйд гарч ирэхийг мэргэжилтнүүд сануулсаар байгаа юм. Тиймээс интернэтийн дэд бүтцийг квантын компьютерийн халдлагад тэсвэртэй, пост-квант криптографын алгоритм дээр суурилсан гэрчилгээнд одооноос шилжүүлэх зайлшгүй шаардлага тулгараад байна.

Гэвч энэхүү шилжилт нь өөрийн гэсэн бэрхшээлтэй. Пост-квант тоон гарын үсэг болон түлхүүр солилцох алгоритмуудын түлхүүрүүд одоогийнхоос хэд дахин том хэмжээтэй байдаг. Хэрэв одоогийн гэрчилгээний бүтцийг хэвээр нь үлдээгээд зөвхөн алгоритмыг нь солибол TLS холболт эхлэх үед дамжих өгөгдөл 10 KB-аас давна. Үүний улмаас вэб хуудас ачаалах хугацаа уртасч, зарим сүлжээний төхөөрөмж ийм том өгөгдлийг даахгүй тул холболт бүр тасрах эрсдэлтэй.

Энэ асуудлыг шийдэх нэг арга бол Merkle Tree-д суурилсан гэрчилгээ (Merkle Tree Certificates) юм. Merkle Tree буюу хэш мод нь олон өгөгдлийг шаталсан хэшээр холбож, нэг "үндэс" утгад нэгтгэдэг өгөгдлийн бүтэц юм. Энэ аргын хувьд гэрчилгээ олгогч гэрчилгээ бүрд тусад нь гарын үсэг зурахгүй. Олон гэрчилгээг нэг багц болгоод тэр багцад ганцхан тоон гарын үсэг зурна. Гэрчилгээ бүр зөвхөн тухайн багцад багтсаныг нотлох жижиг баталгаа агуулна. Ингэснээр холболт бүрд дамжих өгөгдлийн хэмжээ эрс багасаж, квантын компьютерийн халдлагад тэсвэртэй хамгаалалтыг хурд алдалгүйгээр хангах боломжтой болно.

Энэхүү хөрөнгө оруулалт нь ISRG-ээс Let's Encrypt-ийг пост-квант криптографын шилжилтэд бэлтгэх хүчин чармайлтыг дэмжих бөгөөд үүний хүрээнд квантын дараах үеийн Merkle Tree гэрчилгээг судалж, хөгжүүлж, гэрчилгээ олгогч байгууллагынхаа дэд бүтэц даяар нэвтрүүлнэ. Энэхүү санаачилга 2027 он хүртэл ISRG-д дараах ажлуудад туслах юм:

  • Merkle Tree гэрчилгээ олгогч байгууллагуудыг стандартчилахад хувь нэмэр оруулах. Үүнд интернэтийн техникийн стандартыг боловсруулдаг IETF байгууллага, криптографын протоколуудын нарийвчилсан тодорхойлолтыг нийтэлдэг C2SP олон нийтийн төсөл, мөн хөтөч болон үйлдлийн систем ямар гэрчилгээ олгогчид итгэхийг тогтоодог root хөтөлбөрүүдтэй хамтран ажиллана.
  • Merkle Tree гэрчилгээ олгогчийг анхан шатны стандартчилал, туршилтын орчны шалгалтаас бүрэн найдвартай, шаардлага хангасан бодит ашиглалтад шилжүүлэх.
  • Баримт бичиг боловсруулж, сурталчилгаа, мэдээлэл түгээх ажил зохион байгуулж, Merkle Tree гэрчилгээг дэлхий даяарх захиалагчдад нэвтрүүлэх.

Бат бөх, зохих дэмжлэгтэй дижитал дэд бүтэц нь инноваци болон эдийн засгийн өсөлттэй салшгүй холбоотойг ойлгож буй Sovereign Tech Agency болон Германы Дижитал шилжилт, төрийн шинэчлэлийн холбооны яамыг сайшааж байгааг мөн дурьдсан байна.

Энэ нийтлэл танд таалагдсан уу?

Холбоотой нийтлэлүүд

Мэдээ

WSO2 API Manager-ийн JWT шалгалтыг тойрох эмзэг байдлыг халдлагад ашиглаж байна

WSO2 API Manager-ийн CVE-2026-5430 (CVSS 9.8) эмзэг байдлыг ашиглан хуурамч админ токен үүсгэх халдлагын оролдлогууд бодит байдалд бүртгэгдэж байна.

Эх сурвалж:The Hacker News— эх сурвалжийг шинэ цонхонд нээх

3 мин
Acronis: cPanel-ын нөөцлөлтийн залгуурт байгаа эмзэг байдал бодит халдлагад ашиглагдаж байна
Мэдээ

Acronis: cPanel-ын нөөцлөлтийн залгуурт байгаа эмзэг байдал бодит халдлагад ашиглагдаж байна

Acronis компани cPanel, WHM болон Plesk-д зориулсан нөөцлөлтийн залгуур дээрх Linux-ийн эрх өсгөх эмзэг байдлыг илрүүлж, бодит халдлагад ашиглагдаж байж магадгүй гэж анхааруулав.

Эх сурвалж:BleepingComputer— эх сурвалжийг шинэ цонхонд нээх

2 мин
sattelite
Мэдээ

Satellite холбооны бодит дэд бүтэц дээр Quantum-Safe хамгаалалт туршигдлаа

Arqit, Es’hailSat болон AIEE компаниуд Qatar дахь ажиллаж буй satellite communication infrastructure дээр quantum-safe security технологийн туршилт хийжээ. Туршилтын гол онцлог нь бодит үйлчилгээг тасалдуулахгүйгээр quantum threat-д зориулсан хамгаалалтыг шалгасан явдал юм.