Cloud system буюу үүлэн тооцоололын тухай манай уншигч, хэрэглэгчид нилээд эртнээс мэдэж ажил амьдралдаа ашигласаар ирсэн. Бидний хамгийн сайн мэдэх үүлэн тооцоололуудад Dropbox, Google drive зэрэг орно.  Харин энэхүү үүлэн тооцоололуудад хэрэглэгч өөрийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах зорилгоор шифрлэлт ашиглаж болох боловч энэ боломж одоогоор бүх хэрэглэгчид нээлттэй биш юм. Зөвхөн мэдээллийн аюулгүй байдлаа хамгаалах хэрэгцээ шаардлага өндөртэй хувь хүн, компани тухайн үүлэн тооцоололд өөрсдийн мэдээллийг шифрлэлтээр хамгаалуулах нөхцөл бүхий хэд хэдэн төрлийн төлбөртэй аккаунтаас сонгосноор уг үйлчилгээг авч болно. Үүлэн тооцоололд хэрэглэгч мэдээллийг шифрлэж нууцлахын ач холбогдол энгийн, өдөр тутмын харилцаа холбоонд өгөгдлийнхөө аюулгүй байдлыг хангах үүднээс хийж буй үйлдэл, хамгаалалттай адил ойлголт бөгөөд хэрэглэгчдийн мэдээлэл зөвшөөрөл олгогдоогүй 3 дахь ч талын этгээдэд олзлогдсон тохиолдолд тайлагдахгүй байх зарчим дээр тулгуурлана. Одоогоор үүлэн тооцоолол end-to-end шифрлэлт ашиглах ба хэрэглэгч өөрийн өгөгдлийг үүлэн тооцоолол дахь аккаунт бүхий хадгалах орон зайд ачааллахын өмнө аль ч төрлийн шифрийн програм хангамжаар шифрлэж аюулгүй байдлыг хангасны үндэс дээр оруулж болдог. Харин хэрэглэгчийн их хэмжээний өгөгдлийг хадгалаж, тухайн өгөгдөлд боловсруулалт хийх шаардлага тулгардаг компани, байгууллага (тухайлбал: Эрүүл мэндийн байгууллага, сургууль, мэдээллийн технологийн оператор) үүлэн тооцооллын өөрийн боломжийг ашиглаж шифрлэлт хийх зайлшгүй шаардлагатай тулгарч байна. Үүлэн тооцоолол нэг талаас хэрэглэгч болоод байгууллагын өгөгдөл хадгалах үүднээс бий болгох тоног төхөөрөмж, цахилгаан техникийн зардлыг байхгүй болгож орон зайн ашиглалтыг нэмэгдүүлж буй ч тухайн мэдээллийн аюулгүй байдлыг хангах шаардлага дээр төдий л анхаарахгүй байна гэж шүүмжлүүлсээр ирсэн юм. Технологийн аварга компаниуд хэрэглэгчдийг татах, өөрсдийн бүтээгдэхүүнийг ашиглуулж хэвших гол чиглэл нь энэхүү үүлэн тооцоолол дээр оршиж байна гэхэд болно. Энэ оны дундуур гарсан Equifax-ын зөрчлийн талаар энд дурдахгүй өнгөрч болохгүй. Хэрэглэгчдийн зээлийн мэдээллийн хамгийн том 3 товчооны нэг болох Equifax (1899 онд АНУ-д байгуулагдсан. Дэлхий даяар 800 сая хувь хүн, 88 сая бизнесийн байгууллагын мэдээллийг төвлөрүүлсэн компани.) энэ оны 5 дугаар сарын дундаас 7 дугаар сарын сүүл хүртэлх хугацаанд хакерууд цахим хуудасны цоорхойг ашиглан халдаж Канад болон Англи голдуу 143 сая орчим хэрэглэгчийн мэдээллийг (social security number, төрсөн он сар, гэрийн хаяг, жолооны үнэмлэхний дугаар г.м) хулгайлсаныг 9 сарын эхээр олж мэдсэн юм.  Эдгээрээс гадна 209000 хэрэглэгчийн мэдээллийг өөрчилсөн байна. Хэрэглэгчдийн чухал мэдээллийг их хэмжээгээр төвлөрүүлдэг уг компани мэдээлэлд шифрлэлт хийдэггүй байсан нь олон тооны хэрэглэчийн мэдээлэл ил болоход нөлөөлсөн ажээ.

Дээрх үйл явдал болоод өгөгдлийн аюулгүй байдлыг тооцоолсоны үндсэнд Микрософт компани cloud технологи руу хараахан шилжэээгүй байгаа компаниудын итгэлийг нэмэгдүүлэхийн тулд өөрийн платформын аюулгүй байдлыг сайжруулж байна. Microsoft Azure – ийн мэдээллийн технологийн мэргэжилтэн Марк Руссинович уг үйлчилгээтэй холбоотой аюулгүй байдлын шинжүүдийг тодорхойлсон бөгөөд итгэгдсэн гүйцэтгэлийн орчин буюу хаалттай орон зайд шифрлэлт ашигласнаар өгөгдөлдөө санаа зоволгүй байх боломжийг бий болгожээ. Тэрээр 2019 он гэхэд Office програмын үүлэн тооцоолол дахь шифрлэлтэй хувилбар Office-365 –ийг гаргана хэмээжээ.

Руссинович өнгөрсөн 7 хоногт Вашингтон хотод болсон Cybertalk ярилцлагын үер үүлэн тооцооллын аюулгүй байдалд дутагдаж байсан нэг зүйл нь шифрлэлт ашиглах явдал байсан.Azure-ийн “Үргэлж шифрлэгдсэн- Always Encrypted”гэх технологи нь өнгөрсөн хугацаанд компаниуд үүлэн тооцоололд өгөгдлийг шифрлэхийг зөвшөөрдөг байсан ч бүрэн утгаараа хэрэгжиж байгаагүй юм. Azura-ийн SQL өгөгдлийн бааз дахь энэхүү хаалттай орон зайн хөгжүүлэлттэй зэрэгцэж шифрлэгдсэн өгөгдөл дэхь энгийн математик илэрхийллүүдийг оруулах боломжтой болсон байна. Руссиновичийн үзэж буйгаар“үүлэн тооцооллын мөн чанар нь их өгөгдлийн шинжилгээ (big data analytics) бөгөөднууцлалтай тооцоолол нь кибер аюулгүй байдлын дараагийн шатны ажил юм.” Эдгээр хөгжүүлэлтэд Микрсофтын Hadoopдүн шинжилгээний системийг энэхүү хаалттай орон зайд байрлуулах ба дүн шинжилгээнээс гарсан болон шифрлэгдсэн өгөгдлийг байршуулах үед ямар нэгэн шинжилгээ хийхгүй гэсэн байна.

Эдгээрээс гадна уг системтэй холбоотойгоор уншигчиддаа зориулж 2017 онд шилдэг 10 үүлэн тооцооллын үйлчилгээгээр шалгарсан 10 платформыг танилцуулж байна.

  1. Dropbox

dropbox

Үүлэн тооцооллын системийн өвөг гэж хэлэгдэх энэхүү платформ 2 гб(GB) хэмжээ бүхий хадгалалтын үнэгүй орон зайг хэрэглэгчид олгоно. Хэрэглэгч өөрийн нийгмийн сүлжээний найзуудын тусламжтайгаар 16 гб хүртэлх хэмжээгээр хадгалалтын орон зайг нэмэгдүүлж  болно. Бизнес эрхлэгчдийн хувьд ажилтан тус бүрд үүсгэсэн хязгаарлагдмал хадгалах орон зай бүхий загвар байхаас гадна файлуудыг сэргээх, боловсронгуй болгох боломжтой сайжруулсан хувилбаруудыг санал болгодог. Бизнес эрхлэгчдийн хувьд  нэг хэрэглэгчийн файл хадгалах орон зайнаас хамааран сарын 12.5 доллараас эхэлж байна. Уг үүлэн тооцооллыг ашиглахыг хүссэн байгууллага 30 хоногийн хугацаатай туршилтын хувилбарыг хэрэглэж болох ажээ.

Үнэ: 2гб үнэгүй, Dropbox Plus дээр 1ТБ(TB) нь 1 сарын 10 доллар байна.

  1. Google Drive

https://www.google.com/drive

Андройд систем бүхий төхөөрөмж эзэмшигчдийн хувьд Google Drive нь үндсэн системтэй хавсаргасан байдаг тул Google account хэрэглэгчийн эрхээр шууд нэвтрэх боломжтой байдаг. Гэхдээ тухайн хэрэглэгч өөр үүлэн тооцооллын систем ашиглах хүсэлтэй бол энэ нь нээлттэй. Мөн зургийг нягтрал сайтай хадгалахын тулд Google photo, Google suite (G suite) ашиглаж боловсруулалт хийсний үндсэн дээр өөрийн хадгалах орон зай руу илгээж болно. MAC OS, Windows OS-д зориулсан хадгалах системүүдийг бодоход уг үүлэн тооцоллын систем ашиглахад харьцангуй хялбарт тооцогддог.

Үнэ: 15гб үнэгүй, 100ГБ нь 1 сарын 1.99 доллар, 1ТБ 9.99 доллар

  1. Mega

https://mega.nz/

Хүнд жингийн буюу их хэмжээний өгөгдөл хадгалах  Шинэ Зеландын Мега технологийн компаний бий болгосон үүлэн тооцооллын drag-in-drop интерфэйс бүхий платформ. Гар утас болон desktop хэрэглэгчдийн аль аль нь зураг дуу, бусад файлуудыг өөрийн хэрэглэгчийн аккаунтаар нэвтрэн хадгалах төхөөрөмж рүү шидэх боломжтой.  Мега платформын зүгээс хэрэглэгдийг өөрсдийн файлуудыг үүлэн тооцоолол руу оруулахаас өмнө шифрлэсэн байхыг санал болгодог байсан бол одоо өөрсдийн end-to-end шифрлэлтээр шифрлэж файлуудыг хадгалдаг болсон байна.

Тус компани энэхүү платформын хэрэглэгчийн үүлэнд файл дамжуулалтын алхамын эх кодыг ил гаргаж тавьсан нь уг процесстой холбоотой ямар нэг эмзэг байдлыг шалгах боломжтой гэж үзсэн байна.

Үнэ:  50гб үнэгүй. 200гб нь 1 сарын  6 доллар (£4.50, around AU$7.50)

  1. OneDrive

https://onedrive.live.com/about/en-gb/download/

Нэмэлт програм хангамж гэлгүйгээр ашиглах өөр нэг үүлэн тооцооллын хэлбэр нь Windows 10 үйлдлийн системийн OneDrive юм. Энэ байдал нь Микрософтын хэрэглэгчдэд шинэ зүйл болсон төдийгүй таатай санагдаж байгаа ажээ. Микрософтын зургийн аппликэйшны өгөгдлүүдийг шууд дамжуулах боломжтой. Өөрсдийн үйлдлийн системээс гадна Андройд болон IOS системийн хэрэглэгчид зориулсан вэбэд суурилсан платформ ч бий.

Үнэ: 5гб үнэгүй. 50гб нь 1 сарын 1.99 доллар (£1.99, around AU$2.50)

  1. iCloud

https://www.icloud.com/

Хэрвээ та Iphone дахь өөрийн файлуудыг нөөцөлж авахыг хүсвэл, мөн таны эдгээр файлууд 5 гб –аас дээш хэмжээтэй байвал iCloud танд маш уян хатан нөхцөлтэй үүлэн тооцооллын платформыг санал болгож байна. The Mac Finder аппликэйшн нь iCloud Drive-ийг өөртөө нэгтгэсэн бөгөөд та хаана ч байсан хүссэн файлыг хадгалах боломжтой. iWork office дээр үүсгэгдсэн баримт бичгүүд нь мөн iCloud дээр хадгалагдаж та өөрийн төхөөрөмжнөөсөө өөрчилж шинэчилж болно. Windows-ын хэрэглэгчид албан ёсны хэрэглэгч болсоноор iCloud дэхь өөрийн файлуудад хандаж болно. Тэдгээр нь iCloud вэб платформ дээр байх iWork-ыг ашиглаж боловсруулалт хийх боломжтой.

Үнэ: 5гб үнэгзй. 50гб нь 1 сарын 0.99 доллар(£0.79, AU$1.49). 200гб нь 1 сарын $3.99 доллар (£2.49, AU$4.49)   

  1. Box

https://www.box.com/resources/downloads

Box бол хэрэглэгчийн бизнес төлөвлөгөөнд зориулсан вэб суурьт үйлчилгээ бөгөөд өөртөө үүлэн тооцоолол агуулдаг. Хэрэглэгч 1 сард 15 доллар төлж дээрх үйлчилгээг авах ба хязгааргүй хэмжээгээр мэдээлэл хадгалах боломж бүхий төлбөрийн нөхцлүүдтэй. Үнэгүй ашиглах хэмжээ нь ч бусад үүлэн тооцоололоос давуу буюу 10гб байгаа юм. Google Docs болон Office 365 аппликэйшнүүд зэрэг маш олон тооны өргөн хэрэглээний платформуудыг дэмжиж ажилладаг. MAC, Windows, Android-д зориулсан хувилбарууд байна.

Үнэ: 10гб үнэгүй, 100гб нь 1 сарын 5 доллар (£3.50, around AU$6)

  1. NextCloud

https://nextcloud.com/

Уг тооцоолол нь өөрөө онлайн төлөвт систем биш боловч серверт програм хангамж хэлбэрээр татаж суулгаснаар хадгалах орон зайг бий болгох боломжтой.  Хэрэглэгч өөрийн сервер дээр үүлэн тооцоололын системийг бий болгосноор ашиглахад хамаагүй хурдан байх болно. Түүнчлэн шифрлэлт хийж өгөгдлийг хадгалах процесс ч шуурхай болдог давуу талтай.

Хэрвээ хэрэглэгчид сервер болоод мэдээллийн технологийн хангалттай мэдлэг байхгүй бол урьдчилан тохируулсан 1тб хэмжээтэй төхөөрөмж, тийм ч үнэтэй биш Raspberry Pi board-ыг худалдан авсанаар өөрийн өгөгдлийг тухай бүрд нь шинэчилж хадгалж болно. Үнэ:  Хэрэглэж, суулгах нь үнэгүй. Өөрөө хостинг хийхэд олон янзын сонголт болон үнэ ханштай. NextCloud Box нь татаж суулгах төлбөр нь 79.99 доллар (ойролцоогоор £60, AU$100)

  1. SpiderOak

https://spideroak.com/

Сүүлийн үед гарч буй шинэ технологи бүхий үүлэн тооцооллын нэг бөгөөд хэрэглэгч өөрийн мэдээллийг үүлэнд гаргахаас өмнө нь шифрлэж аюулгүй байдлыг нь хангах нэмэлт функцтэй.  Харамсалтай нь энэхүү үүлэн тооцоолол одоогоор нийтэд зориулсан үнэгүй хэсгийг гаргаагүй байна. Spider Oak –ын хэрэглэгчид MAC, Windows, Linux, Android, iOS –ын хэрэглэгчид байж болно. Өөрсдийн төхөөрөмж дээр суулгахаас гадна вэб интерфэйсийг ашиглан нэвтэрч орсоноор хэрэглэгч болох боломжийг мөн агуулжээ. Гэхдээ  уг цахим хуудсад нэвтэрсэн хэрэглэгчийн хувийн нууцыг ил болгогчид олон байгаа гэдгийг үргэлж санаж байхыг анхааруулсан байдаг.

Үнэ:  60 өдөр үнэгүй ашиглах 2гб хэмжээ бүхий хувилбар. 250гб нь сарын 9 доллар (ойролцоогоор £7, ойролцоогоор AU$11.50). 1ТБ нь сарын 12 доллар.

  1. IDrive

https://www.idrive.com/

IDrive нь таны мэдээлэл, файлуудыг цаг тухайд нь ачааллаж оруулах боломжтой бөгөөд сүлжээнд ажиллаж буй хувилбарт ч энэ давуу тал бий. Вэб интерфэйс нь имэйлээр, Фэйсбүүк, Твиттерээр файл хуваалцах үйлдлийг дэмждэг . Тухайн мэдээллийг компьютераас устгах үйлдлийг  хэрэглэгчид анхааруулах, товчлуур дараагүй үед хийгдэхгүй ба серверээс автоматаар устгана гэсэн асуудал байхгүй тул санаандгүй байдлаар өөрийн мэдээллийг гэмтээх, устгах эрсдлийг бууруулдаг байна. Түүнчлэн IDrive нь IDrive Express гэх үйлчилгээг санал болгодог бөгөөд энэ нь хэрвээ та өөрийн бүх мэдээллийг биет төхөөрөмж дээр зөөвөрлөж яваад алдсан, гээсэн гэж төсөөлбөл өөрийн тэдгээр мэдээллүүдийг IDrive дээр  урьдчилан нөөцөлсөн хувилбараас хурдан сэргээж авах боломжтой юм.

 Үнэ:  5гб үнэгүй. 2ТБ нь жилийн 52 доллар (ойролцоогоор £40, AU$66)

  1. pCloud

https://www.pcloud.com/

Энэхүү үүлэн тооцоолол нь хязгаарлагдмал байдлаар ашиглагдаж буй бусад үүлэн тооцоололуудаас  хамгийн давуу талтай нь бараг л хязгааргүй хэмжээгээр хэрэглэх  боломж юм.  Энэ нь хэрэглэгчид том хэмжээний медиа файлуудыг үнэгүй байхаар pCloud байрлуулж болдог.  Уг үйлчилгээ бүх төрлийн дэсктоп, мобайл платформуудад таарах хувилбаруудтай бөгөөд хэрэглэгч цахим хуудсаар нь дамжин нэвтэрч орсоноор ашиглах боломжтой болно. Эзэмшигч компани нь Швецарь улсад бүртгэлтэй байгаа нь хувийн нууцын хатуу хяналттай эрх зүйн орчинд үйл ажиллагаагаа явуулж буй тул хэрэглэгч та сарын 3.99 доллар төлсөнөөр дээд зэргийн хамгаалалттай файлуудаа шифрлэж цоожлон хадгалах боломжтой болох юм.

    Үнэ:  20гб үнэгүй. 500гб нь сарын 3.99 доллар (ойролцоогоор £3, AU$5). 2ТБ нь сарын 7.99 доллар (ойролцоогоор £6, AU$10)

Эх сурвалж:

https://www.ciodive.com/news/azure-cto-cloud-encryption-of-data-in-use-coming-soon/507666/

http://www.techradar.com/news/top-10-best-cloud-storage-services-of-2017

https://digitalguardian.com/blog/what-cloud-encryption

https://cointelegraph.com/news/could-bitcoins-bubble-lead-to-long-crypto-winter

http://www.techradar.com/news/top-10-best-cloud-storage-services-of-2017

http://www.techradar.com/news/top-5-best-encryption-tools