11 настай кибер аюулгүй байдлын мэргэжилтэн

Интернэт түүний дэд бүтэц, дотоод үйл ажиллагаа нь нэгэн цул ертөнц болсон энэ үед аюул занал гэдэг улам өөр байдал руу шилжиж байна. Харин энэ орон зайд аюулгүй байлгахыг аргыг Техас мужийн Пфлагервилл хотын нэгэн хүү эрж хайн, өөрийгөө энэ салбарт сорьж явна.

Рубен Пол (Reuben Paul) бол 11 настай энгийн л нэг хүүхэд бөгөөд өөрийн үе тэнгийнхэний нэгэн адил ид шид, илбэнд сонирхолтой, Харри Поттерт дуртай, гимнастик, кун-фугээр хичээллэдэг нэгэн. Мэдээж тэр интернэт, компьютерт үнэн сэтгэлээсээ сонирхолтой. Гэхдээ Рубены бусад бяцхан хөвгүүдээс ялгарах гол ялгаа нь мэдээллийн аюулгүй байдал, кибер аюулгүй байдлын ирээдүйн талаарх асар их зүйлийг мэддэг байдал нь юм. Рубены эцэг нь кибер аюулгүй байдлын мэргэжилтэн бөгөөд түүнд энэ мэргэжил нь маш ихээр нөлөөлжээ. 7 настайгаасаа эхлэн Рубен тэтгэвэрт гарсан хөгшчүүдэд мэдээллийн аюулгүй байдлын талаарх илтгэлийг улирал болгон тавьж, хамгийн сүүлд л гэхэд дэлхийг тойрон аялаж өнцөг булан бүрт буй хүмүүст кибер аюулгүй байдлыг хангах сүүлийн үеийн арга туршлагын талаар хуваалцсан байна. Уг бяцхан залуу интернэт дэхь хакердах, тагнаж чагнах, хүмүүсийг шантаажилж хор хохирол учруулж байгаа зүйлсийн харилцан хамааралыг тогтоох ажлыг хийж байна. Энэ тухайгаа тэрээр “Агаарын тээврээс эхлээд автомашин хүртэлх маш өргөн хүрээний төхөөрөмжүүд, ухаалаг утаснаас эхлээд ухаалаг гэр хүртэлх бүхий л хэрэглэгдэхүүнүүд интернэт болон технологитой салшгүй холбоотой болсон. Иймд эдгээрийн харилцан хамааралыг тогтоох, аюул заналыг бууруулах алхамын судалгааг зайлшгүй хийх ёстой.” хэмээжээ.

Тэрээр хүн бүрийг интернэт ашиглахдаа өөрийнх нь гаргасан кибер аюулгүй байдлын 3 Т-ын (talk, take, trust) зарчмыг баримтлах нь зүйтэй хэмээдэг.
  1. Битгий ярь (Don’t talk): Өөрийн хувийн мэдээллийг хэтэрхий их дэлгэх хэрэггүй.
  2. Битгий ав (Don’t take): Кибер ертөнц дэхь хэн нэгнийг (үл таних) шууд хүлээж авах хэрэггүй.
  3. Битгий итгэ (Don’t trust): Үл таних хэн нэгэнд итгэж болохгүй. Та сошиал инженерингийн золиос болох боломжтой.

Эх сурвалж: https://www.kvue.com/