WikiLeaks-ийг Биткойн аварсан

Capture

Лондон дахь Эквадор улсын элчин сайдын яаманд одоог хүртэл орогнож буй WikiLeaks цахим хуудсыг үүсгэн байгуулагч Жулиан Ассанж биткойны талаар зарим нэг сонирхолтой зүйлсийг ярьсаныг Reddit.com-д нийтлэсэн байна.

Тэрээр өөрийн шинээр гаргасан “ When Google Met WikiLeaks” номондоо Биткойны талаар бичсэн бөгөөд Reddit цахим хуудасны сэтгэгдэл хэсэгт оруулсан мэдээлэлд:

“2010 оны 12 дугаар сарын 5-нд VISA, MasterCard, PayPal, Amazon зэрэг санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг компаниуд WikiLeaks-д үйлчилгээ үзүүлэхээс татгалзсан. Энэ үед засгийн газрын сонирхолыг төдийлөн татаагүй боловч бий болоод ашиглагдаж эхэлж байсан крипто мөнгө Биткойныг ашиглан бид WikiLeaks-д форум зохион байгуулан өөр ямар нэг эрсдлээс үл айн хандив цуглуулж өөрийн үйл ажиллагааг явуулж байсан юм” хэмээжээ. Харин энэ үйлдэлд нь тухайн үед Биткойныг үндэслэгч Satoshi Nakamoto гэх нууц нэрээр танигдсан эрхэм хариу бичсэн бөгөөд “Төдийлөн олонд танигдаагүй боловч хэсэг бүлэг хүмүүст /нэгдэл/ чухал шаардлагатай байгаа цаашид өсөж өргөжих хэрэгтэй уг програмыг WikiLeaks битгий ашиглаач. Энэ нь биднийг устгаж мэдэхээр байна” гэсэн байна. Гэтэл үүнээс 6 хоногийн дараа буюу 2010 оны 12 дугаар сарын 12 нд Satoshi Биткойны форумаас алга болсон бөгөөд үүнийхээ өмнө нэгэн пост бичсэн нь “ Энэ бол ямар ч нөхцөлд анхаарал татах сайхан зүйл. WikiLeaks –ийн хэдгэний үүрийн өшиглөлт биднийг ч бас удирдаж байна” гэсэн байна.

Эндээс харахад Биткойн өөрийн бололцоогоор WikiLeaks-д тусламж үзүүлж, тус цахим хуудсыг аврах хандивын зам суваг болсноор энэхүү криптомөнгө одоог хүртэл оршин тогтнож цагаасаа өмнө эцэс болох эрсдлээс хамгаалагдсан бололтой.

WikiLeaks биткойны хандивын хаягаар цугларсан санхүүжилтын үеэр буюу 2011 оны 6 дугаар сарын 14 –д ханшийн огцом тэсрэлт болж 8000 хувь хэмжээгээр хандив өсчээ. Энэ нь WikiLeaks –ийг АНУ-ын банкнуудын үйлчилгээний хоригоос аварч чадсан байна. Дүгнэж хэлбэл энэ үр дүн нь WikiLeaks, Bitcoin 2-ийн аль альнийг аварсан зүйл байв. Арабын хавраас эхлээд Биткойн хүртэлх улс төр, нийгмийн амьдралыг өөрчилсөн үйл явц технологийн тусламжтай өдөөгдөж, хийгдэж байгаа нь технологи бидний амьдралд ямар байр суурь эзлэж буйг харуулсан тод жишээнүүд юм.

Эх сурвалж:  www.cryptocoinsnews.com

Хятад улс квант харилцаа холбооны анхны хиймэл дагуулыг туршив

Хятад улс квант харилцаа холбооны анхны хиймэл дагуулыг туршив

Энэ долоо хоногт БНХАУ квант харилцаа холбооны хиймэл дагуулаас дохио илгээх дэлхийн…

Касперски лаб зөвлөж байна

Касперски лаб зөвлөж байна

Орчин үед мэдээллийн аюулгүй байдлаа хангах зорилгоор хүмүүс олон янзаар ашиглаж болох…

НОБЕЛЬ МАТЕМАТИКЧДЫГ МАРТСАН УУ

НОБЕЛЬ МАТЕМАТИКЧДЫГ МАРТСАН УУ

Хамгийн хүндтэй шагнал гэгддэг Нобелийн шагналыг Шведийн химич, зохион бүтээгч Альфред Нобелийн…

САНАЛ АСУУЛГА

Таны бодлоор ямар төрлийн криптографи крипто-тэсвэр сайтай байдаг вэ?

Үр дүн харах

Loading ... Loading ...

СҮҮЛД НЭМЭГДСЭН

Зочин

  • 152Энэ нийтлэлд :
  • 103817Нийт зочилсон:
  • 90Өнөөдөр:
  • 1Одоо байгаа: