WannaCry файл барьцаалагч вирус

(видео)

Эрхэм уншигчиддаа энэ удаад 5 дугаар сарын 12-оос хойш олон мянган компьютерт халдварлаж хэрэглэгчдийн чухал файлуудыг шифрлэх болсон файл барьцаалагч төрлийн WannaCry вирусын талаарх мэдээллийг хүргэж байна. Файл барьцаалагч вирусын талаар бид өмнө нь  цахим хуудсандаа хэд хэдэн удаа мэдээлж байсан бөгөөд анхааруулга мэдээллийг ч оруулж байсан. Үүнд:

  1. MAC OS файл барьцаалагч вируст өртөж эхэллээ
  2. ФАЙЛ БАРЬЦААЛАГЧ ВИРУС ZEROLOCKER
  3. БАРЬЦААЛАГЧ ВИРУСЫН АЮУЛ ЗАНЛЫН ЭСРЭГ УЛАМЖЛАЛТ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ШИЙДЛҮҮДЭД ЯМАР Ч БОЛОМЖ АЛГА
  4. “Cryptolocker” нэртэй барьцаалагч вирус илрэв
  5. “Simplocker” гар утасны файл барьцаалагч вирус
  6. Дональд Трамп нэртэй файл барьцаалагч вирус

WannaCry файл барьцаалагч вирус нь Windows(2017 оны 3 дугаар сарын patch хийгээгүй) үйлдлийн систем бүхий компьютеруудын файлыг барьцаалж маш хурдацтайгаар олон компьютерийг хамарсанд гол аюул нь оршиж байна. Ийм төрлийн вирусны халдлага явагдах гэж байна гэсэн мэдээллийг 4 дүгээр сард Shadow Brokers хакерийн бүлэг зарлаж байсан бөгөөд энэхүү мэдээллийг Equation cyber тагнуулын бүлгийн мэдээллээс хулгайлсан гэж байсан юм. Шинжээчдийн үзэж буйгаар халдварлалтын өндөр зэрэгтэй уг халдлагыг Sony Pictures болон Бангладешийн төв банкийг хакердсан гэх тодотголтой Lazarus хакерийн бүлэг өөрийн үүсгэсэн дэд бүтэц, арга хэрэгсэл, системийг ашиглан үйлдсэн байж болзошгүй байна.

WannaCry вирус нь бидний өмнө нь оруулсан мэдээлэлд дурдсантай адилаар RSA, AES шифрлэлтийн алгоритмуудыг ашиглахын зэрэгцээ, цахим мөнгө (Bitcoin) –өөр барьцааг төлөхийг шаарддаг. Доорх видеонд барьцаалагч вирус гэж юу болохыг ойлгомжтой байдлаар харуулсан тул хадмал орчуулгатайгаар та бүхэнд хүргэж байна.

Эх сурвалж: www.symantec.com, www.wired.co.uk

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЭЛ:

Жеффeрсоны диск

Жеффeрсоны диск

Жеффирсоны диск нь тэнхлэгт суурилсан хүрднүүд бүхий  гар ажиллагаат шифр систем юм….

“Bitcoin” хувьсал уу, хий хоосон зүйл үү?

“Bitcoin” хувьсал уу, хий хоосон зүйл үү?

            Токио хотод тулааны спортын дамжаа ажилуулдаг нэгэн залуу 1 жилийн өмнө…

“Зодиак” хэмээх цуутай цуврал алуурчны нууц бичвэрийг тайлсан байна

“Зодиак” хэмээх цуутай цуврал алуурчны нууц бичвэрийг тайлсан байна

Код тайлагч Кори Старлипер нь “Зодиак” буюу “Орд” хэмээх цуутай цуврал алуурчны…

САНАЛ АСУУЛГА

RSA шифр алгоритмын 1024 бит түлхүүрийн крипто тэсвэр одоо дууссан(тайлахад 2 цаг шаардана)

Үр дүн харах

Loading ... Loading ...

Зочин

  • 38Энэ нийтлэлд :
  • 96009Нийт зочилсон:
  • 13Өнөөдөр:
  • 0Одоо байгаа: