Toshiba квант криптографийн нээлт хийв.

toshiba1NSA –ийн код  тайлагчид бидний мэдээллийг хэрхэн ил болгож нууцыг нь тайлах вэ? гэсэн бодлого бодох зуур Toshiba-ийн лабораторид эвдэгдэшгүй, сүүлийн үеийн, өргөн хүрээтэй ашиглагдах  квант криптографийн аргыг нэвтрүүлсэн тухай мэдээллийг хүргэж байна.

Криптографикчид квант механикийн өөрийн үндсэн шинж чанарын тусламжтайгаар квант криптографийн найдвартай байдал хангагдана гэдэгт итгэлтэй байна. Энэ нь хэн нэгэн,  тэр дундаа NSA-ийнхан ч доторх мэдээллийг нь шууд дуурайлгаж чадахгүй квант шифрлэлтийн систем юм. Европ дахь Toshiba судалгааны төвийн квант мэдээллийн круппын удирдагч  Андрей Шейлдсийн /Andrew Shields / хэлсэнээр “Энэ төрлийн харилцаа холбоо нь математикийн шинэ алгоритм, дээд түвшний шинэ инженерчлэл, ирээдүйд илүү сайжрах тооцооллын хүчинд ялагдахгүй.” хэмээжээ.  Түүнчлэн Шейлд “Физикийн хууль хүчин төгөлдөр байгаа тохиолдолд таны харилцаа холбооны аюулгүй байдлыг квант шифрлэлт бүрэн дүүрэн хангана.” гэсэн байна.

 ToshibaQuant-1

Toshiba-ийн инженерүүд фотонуудыг тусгайлан туйлжуулж шифрлэлтийн түлхүүр үүсгэсэн бөгөөд түүгээр тусгай дижитал файлыг нээж /unlock/ болдог квант криптографийн шинэ аргыг бий болгосон байна. Кодын нэг хэсэг нь фотоноос тогтсон ба тэдгээр тодорхой  хэмжээтэй түлхүүрийг хүлээн авагч талд илгээнэ. Хэрвээ кодлогдсон файлыг замаас нь авах ямар нэгэн оролдлого хийгдвэл хүлээн авагч талд энэ нь мэдэгдэнэ. Учир нь тайлагдсан өгөгдөл холилдсон байдаг. Одоогоор Toshiba-ийн инженерүүд энэхүү квант криптографийн аргын ажиллагааг туршиж баталгаажуулсан бөгөөд квант криптографийн системийн зардлыг багасгах судалгааг хийж байгаа аж. Одоогийн квант криптографи системийн зардал 50,000 орчим доллар болж байгаа ба энэ нь зөвхөн харилцагч  2 талыг холбоход л зарцуулагдах зардлын хэмжээ юм. Хэрвээ зардлыг багасгах ажил урагштай байж өргөн хүрээний аюулгүй сүлжээг бий болгож чадвал компаниуд өөрсдийн өгөгдлийг өрсөлдөгч талаасаа квант механикийн тааварлашгүй оньсоор хамгаалах боломжтой болно.

Эх сурвалж: www.engineering.com

Гар утсанд шифрлэлт хийх ажлыг FBI шүүмжилж байна

Гар утсанд шифрлэлт хийх ажлыг FBI шүүмжилж байна

Apple болон Google компаниуд АНУ-ын засгийн газрыг өөрсдийн хэрэглэгчийн Холбоотой мэдээ:Google шифрлэлтийн…

Дэлхий дээрх энкрипшин хэрэглэгчдийн чиг хандлага

Дэлхий дээрх энкрипшин хэрэглэгчдийн чиг хандлага

Холбоотой мэдээ:Дэлхий дээрх энкрипшин хэрэглэгчдийн чиг хандлага-2NSA тэй холбоотой заалтуудыг NIST-ын стандартуудаас…

Японы нисэх буудлуудын утасгүй сүлжээ шифрлэлтгүй байна

Японы нисэх буудлуудын утасгүй сүлжээ шифрлэлтгүй байна

     Кобэ инженерийн их сургуулийн төгсөлтийн дараах сургуулийн профессор Масакацу Мори утасгүй…

САНАЛ АСУУЛГА

Таны бодлоор ямар төрлийн криптографи крипто-тэсвэр сайтай байдаг вэ?

Үр дүн харах

Loading ... Loading ...

СҮҮЛД НЭМЭГДСЭН

Зочин

  • 113Энэ нийтлэлд :
  • 102100Нийт зочилсон:
  • 42Өнөөдөр:
  • 1Одоо байгаа: