SLIDEX

Матрицад суурилсан шифрлэгч код

4-1Slidex нэртэй энгийн гар ажиллагааны шифр нь өгүүлбэрийг ашиглах давтамж, үгийн холимогоос бүрдсэн матриц хэлбэрт систем юм. Уг шифрийн арга Дэлхийн II дайны үед Их Британи, Оросын армиудад нэгэн зэрэг хэрэглэгдэж байсан. Үүссэн цагаасаа эхлэн маш олон төрлөөр хувирч ашиглагдсан арга нь энэхүү систем байв. Уг аргыг маш нууц биш богино хугацааны тактикийн мэдээллүүдийг шифрлэхэд ашиглаж байсан. Хүйтэн дайны үед хамгийн түгээмэл ашиглагдаж байсан арга гэж үздэг. Текст/бичвэр/ карт нь 12х17 хэмжээтэй нүд бүхий матрицаар үүсгэгдсэн. Нүд бүр улаанаар бичигдсэн үсэг тоо, хараар бичигдсэн өгүүлбэр эсвэл үгийг агуулсан байна. Салгах”, “залгах” нүднүүдийг ашиглан хар болон улаан текстуудын хооронд шилжилт хийнэ.  Олон тооны ON, OFF нүднүүд нь мэдээллийн давтамжийг нууцлах боломжийг олгож байв. Slidex нь мөн хүйтэн дайны үед Голландад өргөнөөр ашиглагдаж байсан бөгөөд доор үзүүлэх Slidex нь Нидерландад хэрэглэгдэж байсан хувилбар юм. Доорх карт нь “А” цувралын /сери/ “1” карт гэдгийг илэрхийлж байна.

1

4-1       Тухайн текст карт нь өөр өөр байршлуудад нэг нь нөгөөгөөрөө солигдоход хялбар, шилжилт хийх боломжтой хийгдсэн байдаг.  Энэ нь цагаан толгойн дэс дарааллаар текст картан дээр түлхүүр үгнүүд байх боловч үргэлж ийм байдаггүй гэсэн үг юм. Slidex-ийг Их Британий арми 1943 оны орчим танилцуулсан хэдий ч 1944 оны 6 сарын Overlord ажиллагаанд хүндрүүлсэн хувилбарийг нь ашиглаж байжээ. Германчууд радио зурвасыг олзолсоноор уг арга санаандгүй байдлаар хялбархан тайлагдсан түүхтэй. Хэдий тухайн үедээ тайлагдсан ч энэхүү систем нь тактикийн зурвасын аюулгүй байдлыг хангахад хангалттай гэж үздэг.2

3

5-16-178

“ОРОС SLIDEX”

Тухайн цаг үед Их Британы армитай зэрэг Орос-д ашиглагдаж байсан “Russian Slidex”‌.  Зурагт үзүүлсэн 100 нүдтэй уг систем Үндэсний ардын армид (NVA) ашиглагдаж байжээ.   1969 оны үед ашиглагдаж байсан энэхүү аргыг “шуурхай харилцааны хүснэгт” ч гэж нэрлэж байв.

r1

r3-1Цуврал бүр нь ялгаатай хүснэгтүүд бөгөөд доорх хүснэгт нь “E” болон ”F” серийнх ажээ. Хоёр хуудастай ном гэж хэлж болохоор хүснэгт нь 10х10 хэмжээтэй жижиг дөрвөлжингүүд /нүд/-ээс бүрдсэн матриц хэлбэртэй. Нүд бүрт шуурхай эсвэл бүрэн өгүүлбэрүүд багтсан байна.  Хуудасны зүүн доод буланд серийн дугаар “Е” гэдгийг тэмдэглэсэн. Улбар өнгийн хатуу хавтаст байх эдгээр хуудсны дээд болон зүүн нүднүүдэд үзэг, харандаагаар бичихийг зөвшөөрдөг. Ихэнх тохиолдолд тухайн нүднүүдэд бичилт хийхээс өмнө матрицийн багана, мөр бүрт үсэг эсвэл үсгийн хослол бичигдсэн байдаг. Матрицийн нүднүүдийг ашиглан багана, мөрийн хослолоор  үүссэн нууцлах мэдээллийг агуулсан тодорхой бус үсэгнүүдийг 2 дугаар хуудсыг (”F” серитэй хуудас) ашиглан /мөн багана, мөрийг ашиглаж/ тоо руу хөрвүүлнэ.

r4-1

r5-1

r6

r7-1

r8

Эх сурвалж: www.cryptomuseum.com

ЦАХИМ ОРЧИНД ХУВИЙН МЭДЭЭЛЛЭЭ ХАМГААЛАХ ЭНГИЙН 10 АРГА

ЦАХИМ ОРЧИНД ХУВИЙН МЭДЭЭЛЛЭЭ ХАМГААЛАХ ЭНГИЙН 10 АРГА

/Таныг тагнаад байгаа юм биш биз/ Сүүлийн үед интернэт, гар утас хөгжихийн…

Тусгай албад 70 жилийн өмнөх захидлын нууцыг тайлж чадсангүй

Тусгай албад 70 жилийн өмнөх захидлын нууцыг тайлж чадсангүй

Британийн тусгай албаны нууц үг тайлагчид Дэлхийн хоёрдугаар дайны үед бичигдсэн нууц…

Террорист бүлэглэлийн шифрийн арга сайжирч байна

Террорист бүлэглэлийн шифрийн арга сайжирч байна

Эдвард Снөүдэний үйлдэл террорист байгууллага болох АлКайдагийн харилцаа холбоондоо шифрлэлтийн стандарт арга…

САНАЛ АСУУЛГА

RSA шифр алгоритмын 1024 бит түлхүүрийн крипто тэсвэр одоо дууссан(тайлахад 2 цаг шаардана)

Үр дүн харах

Loading ... Loading ...

Зочин

  • 37Энэ нийтлэлд :
  • 94285Нийт зочилсон:
  • 4Өнөөдөр:
  • 1Одоо байгаа: