PLAYFAIR ШИФРИЙН АРГА

1854 онд Charles Wheatstone зохиосон шифрийн арга

индексЭнэ арга нь нэг үсгийг түлхүүрийн тусламжтайгаар 2 үсгээр орлуулан (диаграф) өөрчлөх замаар хувиргалтыг хийдэг. Давтамжийн анализаар тайлахад энэ нь энгийн орлуулгын арга ашигласан мэт боловч хос үсгээр орлуулсан байх тулмаш хүндрэлтэй. Тухайн шифрийг үүсгэхэд 5х5 хэмжээтэй хүснэгт үүсгэх бөгөөд энэ нь 4 энгийн дүрмийг мөрдөнө.

5х5 хэмжээтэй хүснэгт нь түлхүүр үг эсвэл түлхүүр хэлцийг агуулна. Хүснэгтийн эхний хэсгийг тухайн түлхүүр үгийг бичихэд ашиглах бөгөөд үлдсэн хэсэгт нь тухайн үгийг бүтээснээс бусад цагаан толгойн үсгийг дарааллын дагуу дахин давтагдахааргүй бичнэ. Энд нэг анхаарах зүйл нь хүснэгт 25 нүдтэй бөгөөд англи хэлний цагаан толгой 26 үсэгтэй тул 1 үсгийг хасах шаардлага гардаг. Энэ тохиолдолд Q үсгийг хасах, I үсгийг J-ээр солих гэсэн сонголтоор нэмэлт өгөгдөл өгч өөрчлөлтийг хийнэ. Доорх 5х5 хэмжээтэй хүснэгтэнд түлхүүр үгийг “keyword”байхаар сонгосон.

pf1Одоо тухайн шифрлэх бичвэрийг 2-2 р нь салгаж бүлэг үүсгэх хэрэгтэй бөгөөд 1 ширхэг үсэг бүлэглэлтгүй үлдвэл түүний ард нийтлэг бус үсэг болох “х”-ыг нэмж хос болгодог. Жишээлбэл:

“Secret message”гэсэн бичвэрийг 2-оор нь бүлэглэвэл “SE CR ET ME SS AG EX ” болно гэсэн үг. Харин одоо бид уг хос болгосон бичвэрийг хүснэгтийн тусламжтайгаар шифрлэсэн бичвэр болгоно. Үүний тулд дээр дурдсан энгийн 4 дүрмийг дагана. Үүнд:

  1. Хэрвээ шифрлэх бичвэрийн 2-оор бүлэглэсэн үсэг адил бол тэдгээрийн дунд нь “х”-ийг нэмнэ. Ингэж шинээр үүссэн тухайн хос үсгийг шифрлэнэ.
  2. Хэрвээ тухайн шифрлэх хос үсгүүд нь үүсгэсэн хүснэгт дээр нэг мөрөнд байвал тухайн үсэгнүүдийн баруун үсгээр солих, хэрэв тухайн үсэг мөрийн баруун захад байрлаж байвал мөрийн зүүн захын үсэг рүү шилжиж хувиргалтыг хийнэ. Жишээ нь: дээрх хүснэгтийг ашиглаж GJ гэсэн хос үсгийг шифрлэвэл HF болно.  pf2
  3. Хэрвээ тухайн шифрлэх хос үсгүүд үүсгэсэн хүснэгт дээр нэг баганад байвал тэдгээрийн харалдаа доор нь буй үсгээр солих, хэрэв тухайн үсэг баганын доод захад байрлаж байвал тухайн баганын дээд талын үсгээр солино. Жишээ нь: дээрх хүснэгтийг ашиглаж MD гэсэн хос үсгийг шифрлэвэл UG болно.  pf3
  4. Хэрвээ тухайн шифрлэх хос үсгүүд нь өөр мөр, баганад байвал тэдгээрийг харалдаа ижил мөрөнд байх үсгээр cолихдоо анхны хос үсгээр тодорхойлогдох тэгш өнцөгтийн булангийн байрлалууд дээрх хос үсгээр хувирна. Жишээ нь: дээрх хүснэгтийг ашиглаж EB гэсэн хос үсгийг шифрлэвэл WD болно.Энд дараалал их чухал бөгөөд тухайн хос үсгийн эхний үсэг нь хамгийн эхэнд өөрчлөгдөх ёстой.

pf4

Доорх жишээг эхний дүрмийг алгасан (жишээнд хос болгосон үсэг нь ижил буй тохиолдол байхгүй тул) 2,3,4 дүгээр дүрмээр хувирган Q-г нь хассан хэлбэр бүхий дээрх түлхүүр үгтэй хүснэгтээр хувиргавал: (Энэ тохиолдолд програм ашиглаж байна. Бид шифрлэсэн бичвэрийг дүрмийн дагуу зөв хувирсан эсэхийг гар аргаар шалгаж болно.)

Capture

 

 

 

 

 

 

 

Эх сурвалж: www.braingle.com

Илчлэлт буюу Эдвард Снөүдэн – 3

ҮАА(NSA) түүнийг олоогүй л байлаа. Энд зарим нэг зүйл тун ойлгомжгүй байгаа…

Энигма Машин

Энигма Машин

Мэдээллийн нууцлал бол аль ч үед маш чухал сэдэв байсаар ирсэн. Эртний…

Ерөнхийлөгч Трамп кибер аюулгүй байдлын тухай тушаал гаргав.

Ерөнхийлөгч Трамп кибер аюулгүй байдлын тухай тушаал гаргав.

Энэ сарын 11-нд АНУ-ын ерөнхийлөгч Трамп Сүлжээний кибер аюулгүй байдал, эмзэг дэд…

САНАЛ АСУУЛГА

RSA шифр алгоритмын 1024 бит түлхүүрийн крипто тэсвэр одоо дууссан(тайлахад 2 цаг шаардана)

Үр дүн харах

Loading ... Loading ...

Зочин

  • 84Энэ нийтлэлд :
  • 95196Нийт зочилсон:
  • 18Өнөөдөр:
  • 1Одоо байгаа: