NSA (Үндэсний аюулгүй байдлын газар, түүний үүсэл хөгжил, түүх)

Америкийн нэгдсэн улсын холбооны аюулгүй байдлын товчооны үүсэл, хөгжлийн түүх

Дэлхийн I дайны өмнө криптографаар мэдээлэл хамгаалах, холбоо сүлжээний аюулгүй байдлыг хамгаалах гэсэн газрууд байсан. Цэргийн тагнуулын газар нь армийн кодын боловсруулалтыг хариуцаж байв. Генерал Адьютантын тусгай тасаг кодын ном, шифр бичиг баримт, түүнийг тасаг хэсэгт хувиарлах цэргийн холбоо, шифрийн багаж хэрэгслийг зөөвөрлөх зэргийг хариуцаж байсан. АНУ дэлхийн I дайн болохоос нэлээд хэдэн жилийн өмнөөс эхлэн криптоанализийг хөгжүүлэх зорилгоор мэргэжилтнүүдийг бэлтгэж байв. Тэд анхандаа Форт ливенвортод байрлаж, цэргийн холбооны сургуульд суралцсан. Дараа нь тэдгээр мэргэжилтнүүдийг цэргийн тагнуулын удирдлагын газарт ажиллуулсан. Түүнчлэн криптологийн сургуулийг нээж захирлаар нь криптологийн салбарт нэр хүндтэй эрхэм болох Хурандаа Джорджа Рабианаг сонгов. Мөн нэлээд хэдэн профессор эрдэмтдийг авч ажиллуулсан.

Тэдний дунд цэргийн шифрийн албаны даргаар ажиллаж байсан У.Фридман байв. 1917 оны зун АНУ Германд дайн зарлав. Ингэснээр 175 мянга гариу хүнийг Генерал Д.Першиний удирдлага дор америкийн цэргийн далайн дамжуулах хоолойг бий болгох зорилгоор Францын нутаг дэвсгэрт буулгав. Бригадын генерал Э.Расселын удирдлагаар аюулгүй баталгаатай дамжуулах хоолой үүсгэх, кодын номыг тараах, боловсруулах, радиотагнуулаар дайсны мэдээлэл олзлох зэрэг ажлыг хийх даалгавартай байсан. Чухал нууц мэдээг замаас нь олзлох, тайлах өөрчлөх зэргээс хамгаалхын тулд олон тооны шифр, код, гүйдэг(ротор) түлхүүртэй шифр зэргийг ашиглаж байсан (шифрлэгч эргэлтэд төрлийн төхөөрөмж зэргийг ашиглаж байв). Эдгээр нь бүгд аюулгүй байдлын сул хамгаалалттай байв. Хэрэв дайснууд олзолсон тохиолдолд тайлах боломжтой байсан. Нэлээд хэдэн хүний бүрэлдэхүүнтэй баг гаргаж код зохиох, таблиц төрлийн код зохиож үүний тусламжтайгаар ил мэдээллийг түүнд харгалзах утгаар тоон ба үсгэн тэмдэгтрүү хувиргаж байв. Тасаг хэсэгрүү илгээж байсан кодын ном нь жижиг тэмдэгтээр бичигдсэн ба 30-аад мянган үгтэй кодын ном байжээ. Албаны ажил нэлээд хүнд ялангуя кодод компромац хийх зэрэг асуудлууд ч гарч байсан. 10 сар үргэлжилсэн байлдааны явцад ойролцоогоор 80 гариу мянган кодын ном ашиглаж байжээ.

I дайны он жилүүд:

Байлдагч талууд онгоц, танк, шумбагч онгоц, зэргээс гадна радиотагнуул гэх шинээр гарч буй зүйлийг өргөнөөр хөгжүүлж байв. Радио харилцаа нь нууц мэдээ дамжуулах ажлыг явуулдаг байсан ба кодчлол ширфлэлт нь өндөр түвшинд байгаагүй байсан. Орос, Америк, Англи, Герман, Франц, Австервенгерийн армиуд радиотагнуулыг ихээр ашиглаж арга хэмжээ авч ажиллаж байжээ. Герман хэлийг өндөрт түвшинд эзэмшсэн цэргүүдийг, Германы цэргийн байрлаж буй газраас холгүй зайнд аваачиж тэдний яриаг олзлон авч сонсож байсан. Дайсны холбооны шугаманд өөрийн аппаратыг холбосноор тэдгээрийн радио долгионыг олзлон авдаг байсан. Үүний үр дүнд тэдгээрийн үнэтэй мэдээлэл болох байлдааны тактик үйл явц, цаашдын баримтлах бодлогыг ямарч саад бэрхшээлгүй өөрийн болгож байв. АНУ цэргүүд радиопеленгован (Радио долгионы чиглэлийг тодорхойлогч багж) тусламжтайгаар хялбархан дайсныхаа радио долгионы постыг илрүүлж байжээ. Дайсны шифрлэгдсэн мэдээг сонсож радио долгионыг олзолсны дараагаар Германы нууцлагч шифрлэгч кодыг тайлах (криптоанализ) үйл ажиллагаа явуулдаг байсан. Ихэвчлэн У.Фридманы шавь нар энэхүү хариуцлагатай ажлыг хийж байжээ.

Радиотагнуулын алба үүссэн түүх 

1921 онд армийн код шифрын боловсруулалт хариуцдаг газар нь цэргийн тагнуулын удирдлагаас цэргийн холбооны удирдлагын газарт шилжин оров. Код ба шифрлэлтийн анхны даргаар У.Фридман томилогдов. Тухайн тасгийн үндсэн даалгавар нь код боловсруулалт, криптографикийн аргаар армийн холбооны систем дэх мэдээг хамгаалах, шифрлэх явдал байв.

1922 онд тасгийг хүчирхэг болгох зорилгоор америкийн зэвсэгт хүчин эргэлтэд төрлийн шифрийн багаж зохион бүтээсэн бөгөөд түүнийг М-94 гэж нэрлэсэн. Криптотэсвэрийн шалгах зорилгоор шифрлэх, тайлахдаа адилхан түлхүүр ашиглан 25 мэдээнд дүн шинжилгээ криптоанализ хийсэнч тэд тайлж чадаагүй байна. Тактикын төвшиний харилцаа холбоонд М-94 шифрлэгч машиныг өргөнөөр ашиглаж байжээ. Хятад, Бирмийн хоорондох байлдааны үйл ажиллагаанд мөн энэ төрлийн машиныг ашиглаж байсан. Энэ машиныг дэлхийн II дайн хүртэл өргөөнөөр ашигласан. АНУ-ын криптоаналитикуудын ажлыг 1917 онд үүсгэсэн “Хар өрөө” гэж нэрлэгдсэн газар хийдэг байжээ. Энд үйл ажиллагаа маш өндөр төвшний нууцлал доор явуулдаг байсан ба гадны орны цэргийн болон улсын нууцтай холбоотой мэдээллүүдийг тайлахад чиглэж байв. 1917-1929 он хүртэл тус өрөөнд 10гариу мянган жижиг, том мэдээг амжилттай тайлж чаджээ. Үүнд европ өмнөд америкийн орнууд зонхилон ордог байв. Хамгийн гайхамшигтай үйл явдал нь японы дипломат албаны нууц шифр кодыг тайлсан явдал байсан юм. Генри Стимпсон (тухайн үеийн АНУ-ын ерөнхий нарийн бичгийн дарга) 1929 онд Хар өрөөний үйл ажиллагааг өөрийн ес зүй, итгэл үнэмшилээр татан буулгаж байв. Үүнээс болж код шифрийн хэсэг нь цэргийн холбооны бүрэлдэхүүнд орж радиотагнуулын алба болжээ. Шинэ алба нь радио шугам сүлжээгээр мэдээ кодыг олзлох үүрэгтэй болов. Дайсны радио станцыг илрүүлэх гэх мэт… Зөвхөн байлдааны үйл ажиллагаанд криптоанализийг ашигладаг болов. Нууц бичиг баримт мэдээг лабораторын хүрээнд шинжилж байжээ. Дэлхийн II дайны өмнөхөн радиотагнуул нь 7хон хүний бүрэлдэхүүнтэй байжээ. Радиотагнуул нь армийн код шифрийг сайжруулах шинэ шифрлэлт зохион бүтээх нэн хариуцлагатай ажлуудыг гүйцэтгэж байв.  30-аад оны төгсгөл гэхэд тус алба 50 гариу тооны  арилжааны болон бусад зориулалттай жижиг оврын машиныг зохион бүтээсэн байна. Шифр машин М-209 сайжруулсан хувилбарыг тухайн үеийн бухий л дивизээс баталион хүртэл ашиглаж байсан. М-134 шифр машин нь тухайн үедээ маш сайнд тооцогддог байсан бөгөөд мөн л тус албаныхан зохион бүтээсэн бүтээл юм. 

Түүнийг зохион бүтээхэд гарсан санхүү, хөрөнгийг тус албанд хангалттайгаар олгож байсан. М-134 машин нь АНУ, Японы дайны үед бүх үндсэн цэгүүдэд ашиглагдаж байсан. Мөн засгийн газар, Ерөнхийлөгчийн Их-британтай холбогдох холбооны шифрлэлтэд ашиглаж байжээ.

Радио-долгионыг олзлох ба криптоанализ хийх эхний үр дүнгүүдээс …

1934 онд АНУ 605 дугаар тогтоолоор гадаад орны бичвэрийг олзлох утасны ярианы бичвэр олзох, тайлах гэх мэт радиотагнуул хийдэг ажлуудыг хуулиар хориглов. Хурандаа Крейг нь 1937-1939 онд хуулийг чанд сахин хэрэгжүүлж, радиотагнуулын ажилд үлэмж хэмжээгээр саад учируулж байв. 1939 онд Крейг Д.Маршаллаар сольсноор тухайн хуулын заалтыг үгүйсгэж буруу алхам байсанд тооцож эхлэв. Үүнтэй холбоотойгоор Панам, Гавиан аргал, Филиппин, Техас болон Сан-Францискод тус бүр радио тагнуулын рот байгуулав. Форт-Монмаутын баазыг тулгуурлан 2 дугаар ротыг байгуулсан. Тус рот 101 хүний бүрэлдхүүнтэй байв. Энэ албанд маш өндөр бэлтгэгдсэн сэтгэлзүйн чадвартай цэргүүдийг сонгон шалгаруулж авч байсан. Олзолсон крипто зурвас дайны өмнө гэхэд тус рот 2 хэсэгт радио долгион олзлох цэгийг байршуулсан. Нийт цэгүүдээс ирсэн нууц мэдээг Вашингтонд байрлах батлан хамгаалахын яаманд криптоанализ хийдэг байжээ. Цэгүүдээс ирэх эдгээр материалуудыг анхандаа агаар болон далайгаар зөөж авчирдаг байсан. Түүнчлэн цаг агаарын хүндрэлээс болж материалуудыг зөөвөрлөхөд саад, бэрхшээл нэлээдгүй гардаг байв. Үүнийг шийдварлэсэн гарц нь олзлогдсон шифр мэдээ, материалыг радио холбоогоор дахин шифрлэж, дамжуулж нийслэл рүү явуулдаг болов. 1930 оны төгсгөлд АНУ-ын тагнуулууд тусгай ажиллагаа амжилттай явуулсаны үр дүнд Японы шифр машины нууцыг тайлж, тусгай зөөгчөөр дамжуулж далайгаар АНУ-д элчинд хүргэдэг болов. Маш сайн нягталж судалсны үр дүнд Фридманаар ахлуулсан баг Японы шифр машины хэд хэдэн хуулбар загварыг гаргаж авч чадсан юм. Тэдний нэгийг нь АНУ-ын тэнгисийн цэрэгт, үлдснийг нь армийн эрх мэдэлд хүлээлгэн өгч байжээ. Радиотагнуулын алба маш шаргуу ажилсны үр дүнд 1940 оны 8 сард Японы дипломат шифрийг тайлах боломжтой болов. Японы АНУ-д байгаа элчитнтэй холбогдож буй бүхий л бууц нэдээг мэдэх, тайлах боломжтой болжээ. Арми болон Тэнгисийн цэргийн тагнуулуудын японоос олзолсон мэдээ хангалттай их байжээ. 1941 он гэхэд 50-75 радио мэдээ тайлж амжжээ. Шифрийн мэргэжилтнүүд хэт их ачаалалтай байсан тул тэдний ажлийг тэгш сондгой өдрөөр хувааж, тэгш тоотой өдөр армийн криптоанализ хийдэг, сондгой тоотой өдөр тэнгисийн цэргийн криптоанализ хийдэг болгожээ. Япон, АНУ-ын дайны үед мэдээ олзлогч болон криптоанализийн ажил маш их ачаалалтаай байсан байна. Вашингтонд байгаа Японы элчин сайдын газар ирсэн 227 мэдээнээс 223 амжилттай тайлж зөвхөн 4 мэдээг олзолж, тайлж чадаагүй байна.

Дэлхийн II дайны үед …

Дэлхийн II дайны үед радиотехникийн хэрэгцээ асар ихээр нэмэгдэж эхлэв. Ажилтны тоо гэхэд л 19-181 болж өсөв. Потомакын эрэг дагуу Виржиний мужийн 1 жижиг хотод хуучин сургуулийн байшинд (Арлингтон-Холл) гэх нүсэр том байшинд шилжин оров. Армийн холбооны удирдлага ирсэнтэй зэрэгцэн радио тагнуулын алба нь холбооны аюулгүй байдлын алба болж хувирав. Түүний бүрэлдэхүүнд радиотагнуулын баталион, радиотагнуулын болон криптоанализын сургууль гэсэн 4 хэсгээс бүрддэг болов. Тус бүрийг үсгээр тэмдэглэж байжээ, А-удирдлагаар хангах хэсэг, B-радиотагнуул болон  криптоанализчид, С-Холбоо болон криптографийн аюулгүй байдал, D-нууц бичиг баримт. 1942 онд радио олзлогч хэсгийн байршлыг тодорхойлох зорилгоор E хэсгийг байгуулав. 1942 оны 12 сард шинэ шифр багаж зохиох зорилгоор F хэсгийг бий болгов. 1943 онд албан хаагчдын тоо нэмэгдсэнээр бүх хэсэг тус бүрдээ тасаг болон өөрчлөгдөв. Алба нь холбооны аюулгүй байдлын товчоо болон өөрчлөгдөв. Дайны хугацаанд хамгийн олон тооны ажилтантай тасаг нь (радио тагнуул болон криптоанализ) байв. Ил болон шифрлэгдсэн радио мэдээнд дүн шинжилгээ хийж дараагаар нь удирдлагын газар шилжүүлдэг байсан. АНУ-ын крипотоаналитикууд юугаар үнэлж барашгүй гавьяатай байсан ба үүнд Японы шифрлэгч машиныг эвдсэн гэх мэт олон зүйлийг дурьдаж болох юм. Тэдний амжилтын багагүй хэсэг нь тэдгээрийн техник хэрэгслийг өргөн түвшинд ашигласан явдал байв. Анхандаа энгийн Табуляторууд дараа нь арай хүнд, электрон-вакуум лампын үндсэн дээр зохиогдсон логик схем, RAM тооцоологч төхөөрөмж ашиглаж байв. Ийм төхөөрөмжүүдийн тусламжтайгаар олон мянган криптоанализуудын ажлыг хөнгөвчилж чадсан байна. Дайны эхэн үед тус алба ердөө л  14 ширхэг IBM компаны төхөөрөмжтэй байсан ба А хэсгийн 21 операторт хэрэглэгдэж байв. Энэ үед 1000 гариу криптографич шаардлагатай байсан. Тухайн албаны удирдлага техникийг өргөн ашиглаж, хөгжүүлснээр криптоаналитикуудын ажлыг хөнгөвчилнө гэдгийг олж харсан байна. 1944 оны зун G тасгийг бий болгов. Тэр тасаг 1945 оны гэхэд 407 машин 1275 оператортай болсон. В тасгийг С.Кильба удирдаж 1941 онд 2574 хүнтэй байсны 82 хувь нь японы шифр мэдээг тайлах зорилготой ажилладаг байжээ. Энэ үед холбооны аюулгүй байдлын товчооны ажилчдын тоо нь ойролцоогоор 10000 гариу байсан (2 баталион буюу АНУ-аас гадна алба хааж байгаа албан хаагчдыг оруулаагүй тоо юм). В, G тасгуудын гол зорилго бол Английн засгийн газартай хамтарч Германы эргэлтэд шифрлэгч машин буюу энигмаг эвдэх явдал байжээ. БЛетчи-паркт (Лондонгоос 80км зайд орших  засгийн газрын шифр кодын сургууль) дайны эхний хэдэн жил тэнд энигмад эвдэхэд зарцуулсан байна. 1942 онд английн мэргэжилтэн, криптоаналитикч хэд, хэдэн тусгай зориулалтын Колосс машиныг зохион бүтээснээр мэдээг тайлах үйл явц хурдассан. АНУ-ын мэргэжилтнүүдийн RAM (тооцоологч машин) нь Английн Колоссоос давж гарч чадсан бөгөөд Арлингтон-Холл болон Блетчли-Парк 2-ийн хооронд тусгай сүлжээний суваг бий болгож, түүгээр Германы энигмагаар шифрлэсэн мэдээг олзолж дамжуулдаг байжээ. 1943.07-1945.1 сар хүртэл Арлингтон Холлд Германы 1357 шифр мэдээг олзолсноос 413-г амжилттай тайлж чадсан байна. Арлингтон холл АНУ-ын явган цэргийн холбооны аюулгүй байдлыг хангаж ажилладаг байв.  Аюулгүй байдлыг хангахын тулд дараах арга хэмжээг авч ажилладаг байжээ. Шинэ шифр машин зохион бүтээх, радио долгион сарниулагч ашиглах, радио операторуудын сахилга батыг сайжруулах гэх мэт. F тасагт шифр технологи зохио бүх ажил нь оногддог байжээ. М-134 шифр машины зэрэгцээ энэ тасгийн ажилчдын сайжруулсан М-228 зохион бүтээв. 1943 онд хэрэглээнд нэвтрүүлжээ. Энэ машин шугам сэлжээгээр шифрлэж явуулдаг, бичгийн машинтай адилхан ажиллах зарчимтай байсан байна. Дайны том ажиллагаанд ашиглагддаг байсан ба их хэмжээний мэдээ шифрлэхэд маш тохиромжтой байжээ. АНУ 28 дугаар явган цэргийн дивизийн буруугаас 1945 оны 2 сард (Сайжеба) шифр машин, зааварчилга нь алга болж улмаар баруун европ дахи хүчний дээд удирдагч Генерал Д.Эйзенхауэрагийн шууд нууц ажиллагааг сар гариу хугацаанд явуулав. Ингэхдээ өргөн фронтоор самнах, хайлтын ажиллагаа, агаарын хүчнийг ч татан оролцуулж байжээ. 1945 оны 3-р сарын 12-нд шифр машиныг олж авчирсан байна. 1944 оны 12 сард товчоог цэргийн тагнуулын шууд удирдлаганд шилжүүлсэн. 1945 оны 9 сард дэлхийн II дайн дууссанаас 4 хонгийн дараа батлан хамаалах яамны мэдлээс бүрэн гарган авч АНУ-ын армийн аюулгүй байдлын товчоо болгон өөрчилөв. 7 жилийн дараа 1952 оны 10-р сарын 24-нд Ерөнхийлөгч Трумэн армийн аюулгүй байдлын товчоо түүний зэрэгцээ агаарын болон тэнгисийн хүчний ижил төстэй албуудтай нийлүүлж Пентагоны (NSA-үндэсний аюулгүй байдлын агентлаг) хамгийн өндөр нууцлалтай байгууллага болгосон.

ашигласан сайтhttp://www.iso27000.ru/chitalnyi-zai/kriptografiya/istoriya-sozdaniya-i-stanovleniya-agenstva-bezopasnosti-svyazi-armii-ssha-1914-1945-gg

Бяцхан математикчдад

Бяцхан математикчдад

Хүүхэд багачууддаа зориулав Криптографикийн суурь бол математик юм гэдгийг манай уншигчид аль…

Монголд Компьютер үүсэж хөгжсөн түүх

Монголд Компьютер үүсэж хөгжсөн түүх

Монгол улсад компьютер бүтээсэн талаарх мэдээлэл, холбооны технологийн анхдагчдын нэг болох Г.Оюунбаяр…

2005/2006 он олимпиадын бодлого 4

Центральный замок автомобиля открывается и закрывается с помощью брелка. При получении сигнала…

САНАЛ АСУУЛГА

RSA шифр алгоритмын 1024 бит түлхүүрийн крипто тэсвэр одоо дууссан(тайлахад 2 цаг шаардана)

Үр дүн харах

Loading ... Loading ...

Зочин

  • 13Энэ нийтлэлд :
  • 94285Нийт зочилсон:
  • 4Өнөөдөр:
  • 1Одоо байгаа: