NSA-ын хакерын арга хэрэгслүүд илчлэгдэв

          Өнгөрсөн оны 8 дугаар сард Сүүдрийн зуучид /shadow brokers/ нэртэй хакерийн бүлэг NSA-ын маш олон файл, хакерийн арга хэрэгслийг олзолж авсан тухай мэдээлж байв. Тэдгээр хакерууд дээрх ил болгосон мэдээллээс 1 саяыг нь дуудлага худалдаагаар оруулсан боловч хүмүүсийн сонирхолыг төдий л татаагүй тул ийнхүү үнэ төлбөргүйгээр ил болгохоор шийдсэн байна.  Mидиум/Medium (онлайн нийтлэлийн цахим хуудас) нийтлэгдсэн урт мэдээгээр бол тус хакерийн бүлэг олзолж авсан шифрлэгдсэн хавтас (фолдер) бүхий мэдээллүүдийг тайлсан бөгөөд зарахад бэлэн болгож дуудлага худалдаанд оруулж байсан ажээ. Мөн нийтлэлд дурдсанаар энэхүү үйл ажиллагаа нь ерөнхийлөгч Доналд Трампыг эсэргүүцэж буй арга хэмжээ гэсэн байна.                Үг үсгийн хувьд алдаа ихтэй уг нийтлэлээрээ дамуулж Shadow broker-ууд ерөнхийлөгчөөсөө “Эелдэгээр асуухад та юу хийгээд байна? Бид таныг ялуулсан. Тиймээс одоо бидэнд та тусал. Үүнийг эс хийвээс суудалдаа үлдэх, суудал нь ганхах эсэхийг бид шийдвэрлэнэ” хэмээх асуултыг асуужээ. Нийтэд ил болгосон эдгээр мэдээллүүд дотор хамгийн сайн нотлох баримт байж болох 5 мэдээг онцолсон байна. 1. Goldman Sach (TheGlobalists) and Military Industrial Intelligence Complex (MIIC) cabinet 2. Backtracked on Obamacare 3. Attacked the Freedom Causcus (TheMovement) 4. Removed Bannon from the NSC 5. Increased U.S. involvement in a foreign war (Syria Strike)

             Файл болон мэдээллүүдийг ил болгосны дараа аюулгүй байдлын судлаачид тэдгээр файлуудад шинжилгээ хийж эхэлсэн байна. Ил болгосон мэдээллүүдийн дийлэнхийг Linux төрлийн үйлдлийн системүүдээс авсан байх бөгөөд тэдгээр баримтын нилээдгүй хэсэг нь 1990 онтой холбогдож байгаа ажээ. Харин энэ тухай Викиликс цахим хуудас өөрийн албан ёсны твиттертээ “Shadow brokers NSA –ын Европын холбоо, Латин Америк, Орос, Хятад, Япон, Зүүн өмнөд азийн орнууд руу хийж байсан хакерийн халдлагуудыг ил болголоо.” хэмээн жиргэсэн байна.

 

              Түүнчлэн шүгэл үлээгч Снөүдэн ч энэ ярианд оролцоод авсан бөгөөд эдгээр ил болгосон мэдээллүүд NSA-ын хакерийн каталогийн өчүүхэн бага хэсэг нь гэжээ. Мөн тэрээр энэхүү ил болгосон мэдээлэл шал дэмий зүйл болох боломжтой. Учир нь NSA тэдгээр мэдээллийг хэн, хэрхэн, хаанаас задалсаныг тодорхойлж чадна. Задарсан мэдээлэл дэхь хакерийн хэрэгслүүд их шуугиан тарьж чадах эсэхийг яг одоо хэлэхэд хэцүү байна гэсэн байна.

 

Эх сурвалж: www.fossbytes.com

www.medium.com

 

 

Discret

Discret

Гар ажиллагаат хүрдэт шифрийн систем   Discret (эсвэл Diskret) гэх энэхүү хүрдэн…

КРИПТОГРАФИЙН ИРЭЭДҮЙ БА NSA

КРИПТОГРАФИЙН ИРЭЭДҮЙ БА NSA

Квант тооцоолол          Америкийн нэгдсэн улсын Үндэсний аюулгүй байдлын газар (NSA) криптографийн…

Бид санадаг болов уу?: Cold Boot Attacks on Encryption Keys

Бид санадаг болов уу?: Cold Boot Attacks on Encryption Keys

САНАЛ АСУУЛГА

RSA шифр алгоритмын 1024 бит түлхүүрийн крипто тэсвэр одоо дууссан(тайлахад 2 цаг шаардана)

Үр дүн харах

Loading ... Loading ...

Зочин

  • 164Энэ нийтлэлд :
  • 94285Нийт зочилсон:
  • 4Өнөөдөр:
  • 1Одоо байгаа: