IoT хөгжүүлэгчид блокчэйн технологийг аюулгүй байдлын шийдэл гэж үзэж байна.

Зүйлсийн интернэт (Internet of Thing)[1]-ийн аюулгүй байдал нь түүний бүрдэл хэсгийн үндсэн дэд бүтэц болох өгөгдөл, сүлжээний  аюулгүй байдлаас хамаардаг.

 Тиймээс ч шинэчлэн өөрчлөгдөж буй технологийн хувьсалыг дагаж IoT хөгжүүлэгчид блокчэйний  криптографи шинжийг аюулгүй байдалд ашиглах зэргээр тохиромжтой аргыг эрэлхийлсээр байна. Зүйлсийн интернэт хэмээх шинэ салбарын сүүлийн үеийн судалгаагаар “харилцан холбогдсон сүлжээний үйл ажиллагаатай нийцэх өгөгдлийн хамгаалалтыг бий болгох асуудал нь хамгийн чухал  судлагдахуун бөгөөд энэ чиглэлд түлхүү анхаарч тохирох технологи, хэрэгжүүлэлтийн арга хэмжээг авах хэрэгтэй” тухай дурьджээ. Өгөгдлийн аюулгүй байдлыг сүлжээний боломжийг хязгаарлахгүй, тэнцвэртэй байдлаар хангах гэдэг нь ярвигтай асуудал байдаг. Иймээс зүйлсийн интернэтийн эхний хувилбарыг хэрэглэж буй хэсэг хүмүүс хөгжүүлэгчдээс аюулгүй байдлыг сайжруулсан нэмэлт шийдэл хэрэгтэй байгааг нухацтайгаар шаардах болжээ. IoT world групп (http://industryofthingsworld.com)  нь зүйлсийн интернэтийн салбарт идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг, дээд түвшний 1000 гаруй байгууллага, хувь хүний нэгдэн бий болгосон мэдээлэл, мэдлэг солилцох платформ бөгөөд өөрсдийн үйл ажиллагааны тайланг тогтмол гаргадаг байна. Тус группын энэ 7 хоногт гаргасан тайлан мэдээнд гишүүдийн  70 гаруй хувь нь сүлжээнд байх төхөөрөмжүүд дээрээ аюулгүй байдлын нэмэлт сайжруулалт хийсэн бөгөөд нийт гишүүдийн 50 гаруй хувь нь аюулгүй байдлын тогтоосон журмуудыг сайтар дагаж байна гэжээ. Үүнээс гадна аюулгүй байдлыг хангах тохиромжтой нэг арга нь зүйлсийн интернэтийг блокчэйнтэй хослуулах явдал юм. Группээс явуулсан өөр нэг судалгаанд IoT хөгжүүлэгчдийн 46 хувь нь өөрсдийн сүлжээний аюулгүй байдлыг блокчэйн технологид суурилан хангах боломжтой гэсэн байна. Өгөгдлийг шифрлэхийн сацуу тархалттай бүртгэлийн технологи (distributed ledger technology)[2] ашиглаж аюулгүй байдлын эрсдлийг бууруулсанаар энэ салбарт хөрөнгө оруулах хүмүүс олноор бий болох, уламжлалт төвлөрсөн системтэй холбоотойгоор гардаг аюулгүй байдлын зөрчил дутагдал арилж  хэрэглэгчдийн итгэлийг илүү нэмэгдүүлнэ гэж үзэж буй юм. Энэ хосмог систем бүхий аюулгүй байдлыг сайжруулах аргыг хэрэгжүүлэх бүрэн боломжтойг МIT-ын туслах профессор Кристан Катали яриандаа онцолсон бөгөөд тэрээр “ тархалттай зах зээл нь цахим платформын шинэ хэлбэр болох бүрэн боломжтой” хэмээжээ.

Мөн IoT группын судалгаанд “Төвлөрсөн бүтцийн аюулгүй байдлын загвар бол зүйлсийн интернэтийн эрэлт хэрэгцээтэй зөрчилдөж байдаг. Харин блокчэйн технологийн тархалттай шинж чанар нь өгөгдлийг илүү сайн хамгаалах боломжийг бий болгоно ” гэсэн байна. IoT хөгжүүлэгчдийн хувьд сүүлийн үед уг сүлжээ дэхь хуурамч үйлдлээс урьдчилан сэргийлэх болон бусад хорт үйл ажиллагаанаас хамгаалах механизмын асуудалд блокчэйн технологийн шийдэл байнга орж ирэх болсоныг онцолж байгаа юм.

Зүйлсийн интернэтийн төхөөрөмжүүдийг хакердах нөхцөл байдлыг тухайн төхөөрөмжийн бүрдэл хэсгийн аюулгүй байдлын нөхцөл шаардлагын биелэлт, тохируулга, сүлжээнд байрлуулсан халдлага илрүүлэх системийн хүчин чадалтай холбодог гэж энэ төрлийн төхөөрөмж борлуулагчид хэлж байна.

Харин төхөөрөмж үйлдвэрлэгчид зүйлсийн интернэтийн аюулгүй байдлын зах зээлд тун ч шаламгай хөдөлж эхэлжээ. Жишээлбэл: Arm Ltd чип үйлдвэрлэгч компани IoT төхөөрөмжийн дараагийн давалгаанд зориулж аюулгүй байдлын фрэймвокийн үүрэг гүйцэтгэх “аюулгүй цөм – secure core ”-ийг өнгөрсөн намрын эхээр гаргасан юм.  Arm компаний “on-die security” фрэймвок нь өгөгдөл шифрлэх, эмзэг байдлыг бууруулах систем ( сул нууц үгийг өөрчлөх г.м), сертификатад суурилсан баталгаажилт хийдэг байна.  Харин английн чип үйлдвэрлэгч нэгэн компани энэ 2 дугаар сард сүлжээний аюулгүй байдлыг сайжруулах машин сургалт хийх горим бүхий чипийг танилцуулсан ажээ.

Зүйлсийн интернэтийн аюулгүй байдлыг сайжруулах гарцыг блокчэйн технологи болохыг олон хөгжүүлэгчид хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд холбогдох судалгаа, хэрэгжүүлэх төслийг одоогоор боловсруулах шатанд явж байна.

[1] Интернэтийн дэд бүтцэд тулгуурлан харилцан мэдээлэл солилцох боломжтой эд зүйлс (асаагч, мэдрэгч, програм хангамж, электрон хэрэгсэл цаашлаад гэрийн хэрэглээний аппликэйшн, тээврийн хэрэгсэл, физик төхөөрөмжүүдийн)-ийн эмбидэд /embedded /тооцооллын систем нь зүйлсийн интернэтийг бий болгоно. Зүйлсийг ингэж харилцан холбож сүлжээ үүсгэх нь компьютерт суурилсан систем бүхий бодит ертөнцийг илүү нэгтгэж эдийн засаг, байгаль экологийн талын олон үр дүнтэй ажлуудыг хийх боломжийг бүрдүүлнэ. Кибер системүүдийн ерөнхий үүргийг зүйлсийн интернэтээр орлуулан ажиллуулах боломжтой болсоноор виртуал цахилгаан станц, ухаалаг гэр, ухаалаг тээврийн хэрэгсэл, хот гэсэн ойлголтууд бий болж, бодит биелэлийг олж байна. 2017 онд энэ төрлийн харилцан холбогдсон онлайн төхөөрөмжийн тоо 2016 онд байснаас даруй 31 хувь өсөж 8.4 тэрбум болсон байна. Шинжээчдийн үзэж буйгаар зүйлсийн интернэт дэхь эд зүйлийн тоо 2020 онд 30 тэрбум, нийт зах зээлийн үнэлгээ нь 7.1 их наяд доллар болох ажээ.

[2] Тархалттай бүртгэлийн боломжууд нь аюулгүй байдлын түвшинг дээшлүүлэхээс гадна уламжлалт системд байсан зардлуудыг эрс бууруулдаг.

Эх сурвалж: www.enterprisetech.com

 

САНАЛ АСУУЛГА

Таны бодлоор ямар төрлийн криптографи крипто-тэсвэр сайтай байдаг вэ?

Үр дүн харах

Loading ... Loading ...

СҮҮЛД НЭМЭГДСЭН

ЗОЧИД

  • 53Энэ нийтлэлд :
  • 118369Нийт зочилсон:
  • 66Өнөөдөр:
  • 0Одоо байгаа: