Google шифрлэлтийн шинэ арга санал болгож байна.

101730967-453682603.530x298

Үндэсний аюулгүй байдлын газрын (NSA) нууцаар мөрдөх ажиллагаа илүү ноцтой болж буй энэ үед Google компани Chrome браузер дээр шинэ төрлийн нэмэлт бий болгохоор болсон нь хэрэглэгчид өөрсдийн имэйл захидлыг хялбархан аргаар найдвартай шифрлэх боломжийг олгох юм. Уг нэмэлтийг End-to-end шифрлэлт гэж нэрлэж байгаа ба нээлттэй эхийн шифрлэлтийн стандарт OpenPGP-д тулгуурласан бөгөөд веб браузерээр дамжуулан хэрэглэгчийн илгээх имэйлийг шифрлэснийг зөвхөн хүлээн авагч тал тайлдаг байх шифрлэлтийн аргад үндэслэсэн байна. Хэрэглэгч, веб мэйл серверийн хооронд шифрлэлт хийхэд төвөггүй байхыг бодолцон хурдан, хялбар байх зохион байгуулалтыг хийсэн ажээ. Түүнчлэн энэхүү арга нь хэрэглэгч, хэрэглэгчийн мэдээлэл хүлээн авагч талд end-to-end шифрлэлтээс гадна бусад шифрлэлтийн аргуудыг ашиглаж мэдээллийг шифрлэх, тайлах арга замыг нээлттэй үлдээсэн байна.

downloadӨнгөрсөн 20 жилд шифрлэлтийн арга технологид маш их өөрчлөлт, сайжруулалт хийгдсэнийг үл харгалзан PGP, GnuPG гэх мэт end-to-end имэйл шифрлэлтийн аргыг мэргэжилтнүүд өндөрөөр үнэлсэн хэвээр байгаа юм.

Энэ тухай Google-ийн аюулгүй байдлын ахлах мэргэжилтэн Эрик Гросс хэлэхдээ “Энэ бол маш чухал зүйл бөгөөд бидний энэ үйлдэл засгийн газрыг үл тоосон хэрэг огтхон ч биш болохийг хэлмээр байна. Интернэтийн аюулгүй байдал бол аль нэг улсын засгийн газар эвддэг, зөрчигддөг зүйл биш. Бид энэ байдлыг хүлээн зөвшөөрөхгүй.” хэмээн өнгөрсөн 7 хоногт өгсөн ярилцлагандаа дурьджээ. Google-ийн авч хэрэгжүүлж буй уг арга хэмжээгээр бол NSA, бусад орны тусгай албад, халдлага үйлдэгч гэх мэтийн хувьд хэрэглэгчийн илгээж, хүлээж авч буй захидлыг тухайн хэрэглэгчийн компьютер дээрээс л биш бол замаас нь болон аль нэг интернэтийн үйлчилгээ үзүүлэгч компаниас авах нь боломжгүй болох юм байна. Google-ийн мэдэгдсэнээр одоогийн байдлаар Gmail болон бусад имэйлийн үйлчилгээ үзүүлэгчдийн хооронд дамждаг захидлуудын 40-50 хувь нь шифрлэлтгүй явагддаг гэжээ. Харин шифрлэгдсэн урсгалын хэмжээ нийт урсгалын 1 хувьтай тэнцэхүйц байдаг нь худалдаа арилжааны үйлчилгээ үзүүлэгч компаниудтай холбоотойгоор шифрлэгдсэн байдаг байна.

Дашрамд дурьдахад энэ жил Техасд болсон интернэтийн аюулгүй байдлын талаарх асуудлыг хэлэлцүүлсэн хуралд Үндэсний аюулгүй байдлын газрын ажилтан асан Эдвард Снөүдэн онлайн байдлаар оролцон “Интернэтийн аюулгүй байдлыг хангах, иргэд, хувь хүний нууцыг хамгаалахад end-to-end шифлэлтийн арга нь үр дүнтэй бөгөөд хялбар байж болохыг бодолцох нь зүйтэй” гэж хэлсэн нь ийнхүү биелэлээ олж эхэлсэн байх талтай байна.

Эх сурвалж :  www.cnbc.com

NSA радио давтамжийг хэрхэн ашиглаж компьютерт нэвтэрдэг вэ?

NSA радио давтамжийг хэрхэн ашиглаж компьютерт нэвтэрдэг вэ?

Холбоотой мэдээ:Квант криптографикт кибер халдлага ялагдал хүлээнэАНУ-ын тагнуулууд офлайн компьютерт ч нэвтэрдэгPLAYFAIR…

Криптограф гэдэг нь

Мэдээллийн агуулгыг нуух, үнэн зөв байдлыг бий болгох, илрээгүй өөрчлөлт, цуцлалт болон…

2005/2006 он олимпиадын бодлого 1

1. Докажите, что десятичная запись квадрата натурального числа не может состоять из…

САНАЛ АСУУЛГА

Таны бодлоор ямар төрлийн криптографи крипто-тэсвэр сайтай байдаг вэ?

Үр дүн харах

Loading ... Loading ...

СҮҮЛД НЭМЭГДСЭН

Зочин

  • 43Энэ нийтлэлд :
  • 99679Нийт зочилсон:
  • 30Өнөөдөр:
  • 1Одоо байгаа: