Facebook мэдээллийн аюулгүй байдлын компани худалдаж авав

06-02facebook_full_600

Өнгөрсөн долоо хоногт өрнөсөн үйл явдалтай холбоотойгоор дэлхий нийтийг хэрсэн хамгийн том нийгмийн сүлжээ аюулгүй байдлыг нь хариуцах компани худалдаж авахаар болсон байна. Учир нь Оросын хакерууд Фэйсбүүкийн 1.2 тэрбум хэрэглэгчийн нэр, нууц үгийг хулгайлсан гэх мэдээлэл гарсан даруйд хэрэглэгчдийн итгэлийг нэмэгдүүлэх, аюулгүй байдлыг нь хангахад тусгайлан ажиллах компани шаардлагатай гэдгийг тэд ухаарсан бололтой. Уг худалдаж авсан компаний зах зээлийн одоогийн ханшийг ил болгоогүй боловч PrivateCoreгэх 2011 онд Palo Alto –д байгуулагдсан тус компани 2012 онд 2.25 сая долларын хөрөнгөтэй гэж үнэлэгдсэн байдаг байна. PrivateCore компаний vCage технологи /санах ойн тусгай чипүүд/ нь компьютерийн серверүүдийг хортой код, элдэв төрлийн хууралтын халдлагуудаас хамгаалахад чиглэсэн нь Фэйсбүүкийн аюулгүй байдлыг хангахад тохирно гэж үзжээ. Харин энэ тухай Фэйсбүүкийн аюулгүй байдал хариуцсан ахлах мэргэжилтэн Жое Суливан хэлэхдээ “Бид хэрэглэгчдийн өөрсдийн мэдээллийг аюулгүй, найдвартай байлгах хэрэгцээ, шаардлага нь бидний бодож буйгаас өндөр байгааг мэдэрсэн. Цаашид PrivateCore-ийн технологийг Фэйсбүүкийн серверийг өндөр түвшинд хамгаалж байх зориулалтаар хөгжүүлнэ” гэжээ. Түүнчлэн өнгөрсөн долоо хоногийн Лхагва гарагт Google-с нэгэн мэдээлэл хийсэн нь интернэт дэхь веб хуудаснуудын аюулгүй байдлыг сайжруулахын тулд тэдгээр нь HTTP–с HTTPS болох, энэ төрлийн веб хуудсыг олшруулах нь аюулгүй интернэтийг бий болгох үндэс. Фэйсбүүкийн хувьд энэ тал дээр хойрго хандаж дөнгөж өнгөрсөн жилээс л HTTPS болсон хэмээжээ. Үүнтэй зэрэгцэн өнгөрсөн долоо хоногт Twitter хэрэглэгчдийнхээ нууц үгийг хамгаалах зорилгоорMitro(хэрэглэгчийн нууц үгийг зохион байгуулах, хамгаалах, хандалт болон бүртгэлийг зохицуулах програм хангамж бүхий компани. 2012 онд байгуулагдсан бөгөөд GoogleVentures болон Matrix Partnersкомпани дэмжлэгтэйгээр 1.2 сая долларын хөрөнгөтэй болсон.) компанитэй гэрээ хийсэн боловч энэ үйл ажиллагааныхаа талаарх хангалттай мэдээллийг албан ёсоор өгөөгүй байна.

Эх сурвалж: www.csmonitor.com

Мэдээлэл шифрлэх (нууцлах) RSA арга

Мэдээлэл шифрлэх (нууцлах) RSA арга

Мэдээлэл нууцлах RSA шифр систем (криптосистем)-ийг R.Rivest, A.Shamir, L.Adelman нар зохиосон бөгөөд…

Криптограм

Криптограм

                 Криптограм гэдэг нь шифрлэгдсэн богино хэмжээтэй таавар юм. Ерөнхийдөө шифр…

Нууцыг задруулсан захиа

Зохиолч : Б.Ринчен Монгол улсын арван зургаан онд залуу оюутан байхдаа алс…

САНАЛ АСУУЛГА

Таны бодлоор ямар төрлийн криптографи крипто-тэсвэр сайтай байдаг вэ?

Үр дүн харах

Loading ... Loading ...

СҮҮЛД НЭМЭГДСЭН

Зочин

  • 58Энэ нийтлэлд :
  • 99679Нийт зочилсон:
  • 30Өнөөдөр:
  • 1Одоо байгаа: