Энигмаг эзэмдсэн нь

Enigma 1Бидний эргэн тойронд нууц бий. Танд ч нууц бий. Түүнд ч нууц бий. Тэгвэл Дэлхийн хоёрдугаар дайны үеийн нэгэн нууц 50 орчим жил хадгалагдсан гэдэг. Тэрхүү нууцыг мэдэж байсан хүмүүс эцэг эхдээ, эхнэр, нөхөртөө ч хэлэх хориотой байсан бөгөөд тэдний зарим нь нууцыг авсандаа дагуулан орсон аж.

Энигма гэх шифрлэгчийг 1920-иод оны үед бүтээжээ. Германы инженер Артур Шербиус Дэлхийн Нэгдүгээр дайны сүүлээр Энигма гэх машин бүтээснээр XX зуунд маш чухал мэдээллийг шифрлэх болон тайлж уншихад ашиглаж байв. Ялангуяа Дэлхийн Хоёрдугаар дайны үед Нацист Германчууд үүнийг хамгийн ихээр ашиглаж байлаа. Хамгийн анх Энигмагийн кодыг 1932 оны арванхоёрдугаар сард Польшид эвдэлж байсан гэдэг.
Польшийн код тайлагч Мариан Режевскигийн ахалсан багийнхан кодыг тайлсан хэдий ч Хүйтэн дайны үед энэ арга тийм ч үр дүнтэй байж чадаагүй юм. Харин тэд өөрсдийн бүхий л сурч мэдсэн зүйлсийг Британийн тагнуулын албанд 1939 оны долдугаар сарын 25-ны өдөр гардуулан өгснөөр “Дэлхийн хоёрдугаар дайн хоёр жилээр богиносож, 14 сая хүний амийг аварсан” гэж түүхчид үздэг.

Enigma 2Enigma 4

 

 

 

 

 

 

Тюрингийн бүтээсэн “Bombe” буюу Энигмагийн кодыг тайлагч

Мэдээж хэрэг тухайн үеийн хамгийн ярвигтай шифрлэх машиныг бүтээсэн ч гэсэн Германчууд үүнийг эвдэлж болно гэдгийг мэдэж байлаа. Тийм ч учраас дайны дараа тэдний кодыг тайлж байсан гэдгийг мэдээд нэг их гайхаагүй биз. Энигма машины хувьд ганцхан өгүүлбэрээр тайлбарлахад “150 сая, сая, сая” боломж бүхий хувилбартай байсан гэдэг.  Тиймээс Британичууд олон хүний амийг аварч дайнд ялахын тулд Блетчли Паркт нууц ажиллагаа явуулах хот байгуулжээ. Энд 10,000 гаруй хүн ажиллаж байсан бөгөөд тэд өдөр бүр Германчуудын илгээсэн нууц кодыг замаас нь авч, кодыг тайлах ажил хийдэг байлаа.

Алан Тюринг Английн математикч, нууц код тайлагч, компьютерын шинжлэх ухааны анхдагч байлаа

Гэхдээ үр дүн муутай энэ ажлын хажуугаар хэлний мэдлэг, оюун ухааны өндөр чадамж, шатрын авьяасаараа шалгарсан хэдэн хүн код тайлдаг машин бүтээх ажилд дайчлагдаж байсан юм. Тэдний дунд байсан нэгэн эрхэм өнөөдөр олонд нэрээ дуурсгасан суутан болжээ.

Нэгэн жарны өмнө энэ хорвоогоос цианидын хүчлээр өөрийгөө халиасан Алан Тюринг гэгч хэн байв? Амиа хорлогч, ижил хүйстэн гэвэл олон хүн дургүйцэх байх. Гэхдээ компьютерын шинжлэх ухааны анхдагч гэсэн ганцхан өгүүлбэр түүнийг хэчнээн суут нэгэн байсан гэдгийг гэрчлэх биз.

Харамсалтай энэ хүний тухай дэлхий тун ч хожуу мэдсэн билээ. 1954 оны зургадугаар сард “Нэг хүн амиа хорложээ” гэдэг мэдээ олон нийтэд тийм ч чухал зүйл байсангүй.

Enigma 6Бенедикт Камбербэтч, Алан Тюрингийн дүрийг бүтээжээ

Харин 1983 онд Эндрю Ходжсийн бичсэн номын ачаар л бид XX зууны суут нэгэн эрхмийг таньж авчээ.
Алан Тюринг Английн математикч, нууц код тайлагч, компьютерын шинжлэх ухааны анхдагч байлаа. Алан Тюринг Кембрижийн Их Сургуульд математикийн шинжлэх ухаан судалж, сүүлд багшаар ажиллаж байлаа. Алан Тюринг Дэлхийн Хоёрдугаар дайн үед Блетчли Паркт Энигма машины кодыг тайлах ажилд гар бие оролцож байлаа.

крифтограф сонирхогч бол заавал "The Imitation Game" үзээрэй

Алан Тюринг 1952 онд 1885 оноос 80 жил үргэлжилсэн Британийн ижил хүйстнүүдийн эсрэг хуулийн улмаас гэмт хэрэгтэн гэж буруутгагдаж байлаа. Алан Тюринг 1954 оны зургадугаар сарын 7-ны өдөр харамсалтайгаар амиа хорлолоо. Гэхдээ өнөөдөр бид Алан Тюрингийг олон гавьяагаар нь мэддэг болжээ. Эдгээрийн дундаас “Тюрингийн тест” гэх аргаар бид компьютер оюун ухаантай эсэхийг шалгадаг.
Enigma 9Түүний богинохон ч гэсэн агуу ихийг бүтээсэн амьдралын тухай өгүүлэх “Imitation Game” уран сайхны кино өнгөрсөн жил нээлтээ хийсэн бөгөөд 2014 оны шилдэг 10 киноны нэгт багтах энэхүү бүтээл 87 дахь удаагийн Оскарт “Шилдэг найруулагч”, “Шилдэг эрэгтэй жүжигчин”, “Шилдэг эмэгтэй туслах дүр” зэрэг найман төрөлд нэр дэвшжээ.

Энигма Машин

Энигма Машин

Мэдээллийн нууцлал бол аль ч үед маш чухал сэдэв байсаар ирсэн. Эртний…

“Зодиак” хэмээх цуутай цуврал алуурчны нууц бичвэрийг тайлсан байна

“Зодиак” хэмээх цуутай цуврал алуурчны нууц бичвэрийг тайлсан байна

Код тайлагч Кори Старлипер нь “Зодиак” буюу “Орд” хэмээх цуутай цуврал алуурчны…

Бид санадаг болов уу?: Cold Boot Attacks on Encryption Keys

Бид санадаг болов уу?: Cold Boot Attacks on Encryption Keys

Холбоотой мэдээ:RC-6 шифр алгоритм (encryption)-ын тухайМэдээлэл шифрлэх (нууцлах) RSA аргаДэлхий дээрх энкрипшин…

САНАЛ АСУУЛГА

Таны бодлоор ямар төрлийн криптографи крипто-тэсвэр сайтай байдаг вэ?

Үр дүн харах

Loading ... Loading ...

СҮҮЛД НЭМЭГДСЭН

Зочин

  • 257Энэ нийтлэлд :
  • 102100Нийт зочилсон:
  • 42Өнөөдөр:
  • 1Одоо байгаа: