Discret

Гар ажиллагаат хүрдэт шифрийн систем

full11  Discret (эсвэл Diskret) гэх энэхүү хүрдэн хэлбэрт суурилсан гар ажиллагаат шифр системийг 1899 онд  Доктор Фридрих Рэман /Friedrich Rehmann/  Карлсруэд /Karlsruhe/ (Германд) бүтээсэн байна. Үүнийг германаар Geheim- und Weltschreibmaschine гэж нэрлэдэг байсан бөгөөд утгачилбал Нууц-дэлхийн бичгийн машин гэсэн утгатай ажээ. Энэхүү төхөөрөмж нь энгийн шифр машин, бичгийн машины аль альны үүргийг гүйцэтгэдэг. Төхөөрөмж ерөнхий нэг төвтэй тус бүр дээр нь цагаан толгойн том, жижиг үсэг, тоо, цэг, таслал, тэмдэгийг бүтэн багтаасан 2 дискээс бүрдэнэ. Бичгийн машинаар бичвэрийг бичихдээ шаардлагатай үсгэн дээрээ хүрдийг эргүүлж тааруулан хөшүүрэг бариул дээр дарж хэвийг авна. Энэ үед сонгосон тухайн үсэг дискэн төхөөрөмжийн доор хэвтээ хавтгайд байрлах цаасан дээр хэвлэгдэнэ.

Discret нь криптографийн зарчмын хувьд цагаан толгойн орлуулгын /substitution/ аргад тулгуурласан. Жижиг бондгортой бариулыг дотор дискийг урьдаас тогтоосон байрлалд авчрахдаа ашиглана. Тухайн илгээгч, хүлээн авагч талдаа дотор дискний сонгосон байрлалаа мэдээлнэ. Ингэснээр илгээгдсэн мэдээллийг хүлээн авагч мэдээлсэн байрлалын дагуу тайлж уншина. Доор үзүүлэх Discret машины зураг нь Нидерландын Тилбург дэхь Скрипшин/ Scryption/музейн цуглуулга дахь үзмэр юм.

Дашрамд дурдахад Cryptomuseum.com сайтын хамт олон энэхүү шифр системтэй адил төхөөрөмжийг хайж байгаа ба өөрийн хаягаараа хүлээж авахад бэлэн байгаагаа мэдэгдсэн  байна. Магадгүй танд энэ зүйлтэй төстэй эртний эдлэл байгаа ч юм билүү.

full

2

3

4

5

6

7

8

Эх сурвалж www.cryptomuseum.com

САНАЛ АСУУЛГА

Таны бодлоор ямар төрлийн криптографи крипто-тэсвэр сайтай байдаг вэ?

Үр дүн харах

Loading ... Loading ...

СҮҮЛД НЭМЭГДСЭН

ЗОЧИД

  • 148Энэ нийтлэлд :
  • 131763Нийт зочилсон:
  • 10Өнөөдөр:
  • 2Одоо байгаа:

САНАМСАРГҮЙ МЭДЭЭ

Байгаль дээрх математик

Байгаль дээрх математик

Бид өмнөх нийтлэл, мэдээллүүдээр математикийн гоо сайхан хийгээд амьдрал…

Биткойн олборлогч төхөөрөмжүүд Исландаас Хятад руу “нүүдэлсэн” үү?

Биткойн олборлогч төхөөрөмжүүд Исландаас Хятад руу “нүүдэлсэн” үү?

2018 оны 3 дугаар сарын 5- нд  Исланд дахь…