Bank of America зээлийн болон төлбөрийн картаар криптомөнгө худалдаж авахыг хориглолоо.

Bank of America-ын (BofA) технологи, үйл ажиллагаа хариуцсан захирал Catherine Bessant CNBC- д өгсөн ярилцлаганд “криптовалютын төлбөрийн систем нь мөнгөний системд тоглогчдыг хүндхэн  байдалд оруулж байна. Эдгээр виртуал валютыг хэн эзэмшиж байгааг тогтоох нь хэцүү тул хууль бус гүйлгээнд ашиглагдаж байна.” хэмээжээ. Иймээс BofA өөрсдийн хэрэглэгчдийг зээлийн болон төлбөрийн картаа ашиглан виртуал валют худалдаж авахыг хориглохоор болсон байна. Хэдийгээр бүх банкнуудын хувьд энэ асуудал хүндрэл учруулж буй ч албан ёсоор хориг хэмжээ авч буй нь тус банкаар эхэлж байна гэхэд болно. Криптовалютуудын эрчимтэй өсөлт, эрэлт хэрэгцээ бий болсон өнгөрсөн оны 12 сараас эхлээд банкнууд хэрэглэгчиддээ энэ төрлийн виртуал мөнгийг төлбөрийн болон зээлийн картаар дамжуулан авахгүй байхыг олон дахин сануулж байсан ч  энэ нь анхааруулга төвшинд байсан тул олигтой үр дүнд хүрээгүй байна.

               <Криптомөнгийг төлбөрийн хэрэгсэл болгож ашиглах нь төвөгтэй байдал үүсгэнэ. >

Catherine Bessant: “Миний харж буйгаар төлбөрийн системд криптомөнгө ашиглах нь асар их хүндрэл үүсгэнэ. Учир юу вэ гэвэл банкны систем нь хүлээн авагч, илгээгч талуудын харилцан ил тод байх зарчим дээр үндэслэгдсэн байдаг. Харин криптомөнгөний хувьд энэ зарчмыг мөрдөх шаардлагагүйгээр харилцан гүйлгээ хийж байна. Уламжлалт болон криптомөнгөөр төлөх төлбөрийн хэрэгслүүдийн харилцан зохицолтой байдлыг шийдвэрлэх бодлого журам, эрх зүйн зохицуулалтыг бий болгоход асар хүндрэлтэй боловч хүмүүс нэгэнт ашиглаж эхэлсэн зүйл учраас эргэлзээтэй байдалд байгаад нилээдгүй хугацааг өнгөрөөжээ. Криптовалют нь хууль бус гүйлгээг хийх төлбөрийн хэрэгсэл болохоос гадна кибер халдлагад өртөж хулгайлагдах зэргээр олон янзын хохирол, сөрөг үр дүнг бий болгоод байгаа билээ. Ил тод байдлыг хангаснаар аливаа хууль бус гүйлгээний ард буй гэмт хэрэгтнүүдийг барьж авах боломжтой байдаг нь энэ төрлийн гүйлгээнд хяналт тавих ганц шийдэл гэж болно.”  гэж тэрээр яриандаа дурьджээ.

Криптовалютууд дундын зохицуулагчийг үгүй хийнэ.

Банкны шийдвэрийг үл харгалзан хэрэглэгчид өөрсдийн зээлийн болон төлбөрийн картын мөнгөөр хэнээс, ямар зориулалтаар ашиглах нь тодорхойгүй криптовалютуудыг худалдаж авсаар л байна. Энэ байдал нь эргээд л банкны салбар биткойн болон бусад криптовалюттай зөрчилдөх асуудлыг сөхөж байна. Криптовалютууд нь энгийн гүйлгээнээс ч илүү их тоотой дүнгээр эргэлдэж шинэ түвшинг бий болгож байна. Энэ нь хэрэглэгч хоорондын илтгэлцлийг бий болгоход тулгуурладаг бодит хүнд тулгуурласан баталгаажилтын процессийг алгасаж уламжлалт системд мөрдөгддөг бүх л дүрмийг зөрчиж байгаа билээ. Мэдээж төлбөрийг виртуал мөнгөөр хийхэд ололттой болон сул талууд гэж байх ба тэдгээр нь урт хугацаандаа сайн зохицуулалтыг хийж чадвал тодорхой эерэг үр дүнг авчрах боломжтой. Криптовалютад хөрөнгө оруулахаас өмнө нээлттэй ил тод байдлыг харах шаардлагатай бөгөөд тэнд маш олон төрлийн хууль бус гүйлгээний тохиолдууд байдаг. Нөгөөтэйгүүр криптовалютууд дундын зохицуулагчийг алга болгоход чиглэгдсэн гэж болно. Дундын зохицуулагчид төлдөг шимтгэлийн хөлсийг бодвол хэд дахин бага өртөгтэйгөөр криптовалютууд гүйлгээ хийдэг. Мөн криптовалютууд өөрийн хялбар ашиглагдах просессын тусламжтай дэлхийн хаанаас ч хурдан шуурхай гүйлгээ хийх боломжийг бүрдүүлнэ. Энэхүү шинэ технологийн тухай олон янзын шүүмжлэл байсан хэдий ч нэр алдартай хүмүүс крипто зах зээлийн цаашдын өсөлтөөс зөвхөн ашиг хүртэхээр хүлээж байгаа билээ.

Catherine Bessant-ын үзэж буйгаар технологид суурилсан криптовалют нь тархсан бүртгэлийг (distributed ledger technology) ашиглаж буй тул ил тод байдлыг хангасан төлбөрийн хэрэгсэл болох боломжгүй ажээ.

Эх сурвалж: www.btcmanager.com

 

 

САНАЛ АСУУЛГА

Таны бодлоор ямар төрлийн криптографи крипто-тэсвэр сайтай байдаг вэ?

Үр дүн харах

Loading ... Loading ...

СҮҮЛД НЭМЭГДСЭН

ЗОЧИД

  • 77Энэ нийтлэлд :
  • 127450Нийт зочилсон:
  • 63Өнөөдөр:
  • 0Одоо байгаа: