Apple хэрэглэгчийн мэдээллийг Хятадад хадгалдаг уу?

0703-Apple_full_600
 
Бүхий л өрсөлдөөнд хэрэглэгчдийнхээ тоогоор манлайлах боломжийг олгодог ганц газар бол Хятад улс гэхэд болно. Эдийн засгийн хөгжил төдийгүй техник, технологийн хурдыг иргэд нь эрт мэдэрч хэрэглээг нь дэлгэрүүлдэг хамгийн их хүн амтай улс. Үүнийгээ дагаад үүрэн телефоны улсын өмчит China telecom компани нь дэлхийн хамгийн том оператор компани байх жишээтэй. Эдгээрийг дурдсан шалтгаан нь Хятадад бүх хэрэглэгчийнхээ мэдээллийг хадгалж байж болзошгүй Apple компанийтухай юм. 

 

Шинэ гарсан бүтээгдэхүүн бүр нь борлуулалт өндөртэй (Хятад улс тус компаний хоёрдогч хамгийн том зах зээл. Apple-ийн бүтээгдэхүүнийг борлуулах 17000 салбартай. Одоогоор Хойд Америкийн зах зээл хамгийн томд тооцогдож буй хэдий ч цаашид Хятадын зах зээл үүнийг орлох хандлагатай байна. Дан ганц Iphone хэрэглэгчийн тоо 42 саяд хүрсэн.) хэрэглэгчдийнхээ тоогоор аль ч улсыг давах энэхүү газарт хэрэглэгчдэд үзүүлэх үйлчилгээ (Macs, iPhones, iPad болон Аpple-ийн бусад олон төрлийн төхөөрөмжийг ашиглан хийх цахим шуудан, зураг, дуу, бичиг баримтыг iCloud-д нөөцлөх, хэрэглэгчийн эрх эзэмших), холболтын хурдыг сайжруулахын тулд Хятад дахь хэрэглэгчдийн мэдээллийг Хятадын эх газарт байрлах дата серверүүдэд байрлуулдаг болох нь The Wall Street Journal цахим хуудсанд тавигдсан мэдээллүүдээрнь ил болсон юм. Apple энэ тухай “Бид хятад дахь хэрэглэгчдийнхээ мэдээлэлд гаднаас ямар ч хандалт хийх боломжгүй шифрлэлтийг хийн China telecom компани дээр байршуулсан. Үүнд хэрэглэгчид тайван байж, аюулгүй байдалдаа санаа зовохгүй хурдан шуурхай үйлчилгээг авах боломжтой болсон” хэмээж байсан юм. Нийт хэрэглэгчдийн 46 хувь (Ази номхон далайнорнууд. Өнгөрсөн жил Apple компани дэлхий даяар 173 сая бүтээгдэхүүн борлуулсаны 40 гаруй хувь нь энэ бүсэд борлуулагдсан байна.) орших бүс нутагт төвлөрсөн дата санг түшиглэсэн үйл ажиллагаа явуулах нь аюулгүй байдлыг эс тооцвол бизнесийн байгууллагын хувьд тун ашигтай шийдэл. Хятад улсын хувьд хэрэглэгчдийг дотоодын бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэх, гадны бүтээгдэхүүний худалдан авалтанд хяналт тавьж, хязгаарлалт тогтоох бодлого явуулж буй (Bloomberg News: China refutes that it accused Apple products of posing security concern, www.tgdaily.com: China bans Apple products; Apple keeps giving them manufacturing business) хэдий ч Apple компаний хэрэглэгчдийн тоо уг бүс нутагт буурахгүй байгаа юм.
 
       Өнгөрсөн жил Эдвард Снөүдэний ил болгосон мэдээллүүд дотроос АНУ-ын Призм нэртэй тагнуулын хөтөлбөрийн мэдээллээр хангагчид нь Apple, Microsoft, Google, Facebook компаниуд болон тэдгээрийн харьяа байгууллагууд байсан нь ил болсон. Тэгвэл Apple компаний хэрэглэгчдийн тоог бууруулахгүй байх, мөн хамгийн ашигтай зах зээл болох Хятадтай харилцаагаа хадгалахын тулд дээрхтэй ижил төстэй хөтөлбөрт хамрагдаагүй гэхийг үгүйсгэхгүй юм. Аpple компани хувьд “Бид өөрсдийн серверт гадны этгээд нэвтрэхийг хэзээ ч зөвшөөрөхгүй. Цаашид ч ийм л байх болно.” хэмээн мэдэгдсэн удаатай.  
 
Компьютерийн хөгжлийн үйл явц

Компьютерийн хөгжлийн үйл явц

  Орчин үеийн амьдралыг компьютергүй төсөөлөхийн аргагүй болсон бөгөөд бидний бүхий л…

Израйл эрдэмтэн криптографийн салбарт оруулсан хувь нэмрээ үнэлүүлж Японы шагналыг хүртлээ.

Израйл эрдэмтэн криптографийн салбарт оруулсан хувь нэмрээ үнэлүүлж Японы шагналыг хүртлээ.

2017 оны Японы шагналын ялагч 3 хүний нэгд израйлын компьютерийн шинжлэх ухааны…

“Ууртай шувууд” юуг анхааруулав

“Ууртай шувууд” юуг анхааруулав

Мэдээлэл технологийн томоохон компаниуд хэрэглэгчдийн хувийн мэдээллийг хамгаалахад илүү анхаарах хэрэгтэй. Энэ…

САНАЛ АСУУЛГА

Таны бодлоор ямар төрлийн криптографи крипто-тэсвэр сайтай байдаг вэ?

Үр дүн харах

Loading ... Loading ...

СҮҮЛД НЭМЭГДСЭН

Зочин

  • 93Энэ нийтлэлд :
  • 103817Нийт зочилсон:
  • 90Өнөөдөр:
  • 1Одоо байгаа: