Нууцлал нь эвдэгдэж 750 сая СИМ карт аюулд оржээ

SIM-Card-HackГерманы цахим орчны аюулгүй байдлын мэргэжилтэн Карстен Нол “DES” нууцлалын алгоритмд түргэн нэвтрэх арга олж илрүүлжээ. Тэрээр өнгөрсөн 2 жилийн хугацаанд Америк, Европоос 1000 орчим СИМ-картанд уг аргаа туршиж үзсэн байна.  Дэлхий дээрх гар утасны дөрвөн СИМ-карт тутмын нэг буюу 750 сая СИМ тус алгоритмаар ажилладаг аж. “Гар утсан дээр алсын зайнаас мессеж уншиж, тагнах программ суулгаж болно. Тэр бүү хэл дансан дахь мэдээлэл болон мөнгийг ч хулгайгаар авах боломжтой” хэмээн Нол хэлжээ.

Тэрбээр уг аргын талаар наймдугаар сарын 1-ний өдөр албан ёсоор мэдээлэх бол одоогоор Олон улсын операторуудын холбоонд (GSMA) холбогдох мэдээллийг өгөөд байгаа юм. Олон улсын операторуудын холбооны хэвлэлийн төлөөлөгч Клэр Крантон “Бид бүх оператор болон ханган нийлүүлэгчтэй холбоо тогтоож, зохих арга хэмжээ авахаар ажиллаж байна” хэмээжээ.

“DES” алгоритмтай СИМ- картыг шинэ, хамгаалагдсан “Triple DES” алгоритмаар солих хэрэгтэй хэмээн мэргэжилтнүүд үзэж байна. Дашрамд дурдахад СИМ-карт нь зөвхөн тухайн хэрэглэгчид зориулагдсан, бүх мэдээллийг хадгалдаг бичил компьютер юм.

Эх сурвалж

Таавар таах дуртай юу?

Таавар таах дуртай юу?

   Хүн бүр ямар нэг хэмжээгээр оньсого таавар, үгийн сүлжээ таах дуртай…

SLIDEX

SLIDEX

Матрицад суурилсан шифрлэгч код Slidex нэртэй энгийн гар ажиллагааны шифр нь өгүүлбэрийг…

2005/2006 он олимпиадын бодлого 4

Центральный замок автомобиля открывается и закрывается с помощью брелка. При получении сигнала…

САНАЛ АСУУЛГА

Таны бодлоор ямар төрлийн криптографи крипто-тэсвэр сайтай байдаг вэ?

Үр дүн харах

Loading ... Loading ...

СҮҮЛД НЭМЭГДСЭН

Зочин

  • 103Энэ нийтлэлд :
  • 99679Нийт зочилсон:
  • 30Өнөөдөр:
  • 0Одоо байгаа: