2030 он гэхэд Биткойн 500,000 доллар хүрэх боломжтой

Snapchat болон Blockchain үндэслэгч болох Питер Смит, Же­ре­ми Льюгийн дүгнэлтээр (прогноз) сүүлийн 7 жилийн хамгийн сайн валют нь биткойн байсан ч хараахан өөрийн боломжит дээд  үнэлгээнд  хүрээгүй байна. Тэдний тооцоогоор 2030 он гэхэд биткойн 500,000 доллар хүрнэ гэж үзэж байна. Тэд нэлээд хэдэн аргумент дээр үндэслэж энэхүү дүгнэлтийг гаргасан байна.

Мөнгөн шилжүүлгийг биткойн ашиглан хийж буй байдал өсөж байна. Сүүлийн 15 жилд гадаад оронруу хийж буй мөнгөн шилжүүлэг  2 дахин өссөн байгаа нь дэлхийн нийт ДНБ-ний 0.76 хувийг эзэлж байна гэсэн  мэдээллийг дэлхийн банк гаргаад байгаа.   Криптовалютын тухай олон нийт мэдэхийн хэрээр биткойны хэрэгцээ улам өсөх нь гарцаагүй юм.  Гадаадад ажиллаж буй ажилчид, цагаач гэр бүлүүд ойр дотнынхондоо биткойн ашиглаж шимтгэл маш багатайгаар илгээх нь олширч байна. Мөн гадаад худалдаанд  биткойныг ашиглах сонирхол ихсэж байна. Англи, АНУ болон хөгжиж буй орнуудын геополитикийн эрсдэл гэсэн зүйлсээс шалтгаалж биткойны хэрэгцээ нэмэгдэн гэж мэргэжилтнүүд дүгнэж байна. Түүнчлэн улс төрийн тодорхойгүй байдал, биткойны өндөр нууцлал, шилжүүлгийн хурд, найдвартай байдал, шимтгэл бага, ашиглахад хялбар гэсэн давуу талуудаас шалтгаалж биткойнд итгэх итгэл, түүний хэрэгцээ, хэрэглээ нэмэгдэх болно гэж үзэж байна. Ухаалаг утасны хэрэглээ ихсэж буйтай холбоотойгоор ойрын 10 жилд бэлэн бусаар хийгдэх шилжүүлэг 15-аас 30 хүртэлх хувиар өснө. Эдгээр шилжүүлэг бүгд  гар утсаар хийгдэх боломжтой.

2030 он гэхэд криптовалют ашигладаг хэрэглэгчийн тоо 61 дахин өсөж 400 саяд хүрэх магадлалтай. 2017 оны байдлаар ойролцоогоор 6.5 сая хэрэглэгчтэй болсон байна. Өөрөөр хэлбэл  2030 он хүртэл дэлхийн нийт хүн амын 5 орчим хувь, эсвэл 4 Хятад хүн тутмын 1 нь биткойн ашигладаг болох үед биткойн 500,000 доллор хүрэх боломжтой гэж харж байна.  Мөн 2017 онд л гэхэд криптовалютын зах зээлийн үнэлгээ 850 хувиар өсжээ.  Одоогоор 95 гариу тэрбум доллартай тэнцэхүйц хэмжээний 16 гариу сая биткойн олборлогдоод байна. Мөн  криптовалютад учирч буй бэрхшээлтэй асуудлууд байна. Нэгдүгээрт Хятадын төв банк, засгийн газар биткойн болон бусад криптовалютаар хийгдэж буй гүйлгээг багасгаж байгаа.

  Биржүүд болон үнэт цаасны газарт биткойны ил санг нээхийг зөвшөөрөхгүй байна. Биткойнд зориулж үүсгэн байгуулласан протокол гэх мэт зүйл өөрчлөгдөх байх гэсэн болгоомжлол нийгэмд байна гэвч биткойн бусад криптовалютаас илүү их  найдвартай, эдийн засгийн үнэлэмжийг аль хэдийн хүлээсэн криптовалют болж өөрийн байр суурийг олчихсон криптовалют юм.

Эх сурвалж:  https://bits.media/news/prognoz-k-2030-godu-bitkoin-stanet-shestoy-rezervnoy-valyutoy-v-mire/

2005/2006 ОН ОЛИМПИАДЫН БОДЛОГО 5

Для всех p∈(0;1) найдите минимальное значение выражения ( ) (1 ) 1…

Криптосиcтемд тавих шаардлага

Мэдээлэл нууцлах орчин үеийн криптографийн системүүддэд дараахи үндсэн шаардлагуудтавигдаж байна: шифрлэгдсэн мэдээлэл…

КОМПЬЮТЕРИЙН ҮҮСЭЛ ХӨГЖЛИЙН ТҮҮХ-2

КОМПЬЮТЕРИЙН ҮҮСЭЛ ХӨГЖЛИЙН ТҮҮХ-2

Компьютерийн түүхээс Компьютерийн үүсэл хөгжлийн түүх-1 мэдээний үргэлжлэл хэсэг болгож компьютерийн түүхтэй…

САНАЛ АСУУЛГА

Таны бодлоор ямар төрлийн криптографи крипто-тэсвэр сайтай байдаг вэ?

Үр дүн харах

Loading ... Loading ...

СҮҮЛД НЭМЭГДСЭН

Зочин

  • 94Энэ нийтлэлд :
  • 102100Нийт зочилсон:
  • 42Өнөөдөр:
  • 1Одоо байгаа: