2013 оны Кибер аюулгүй байдлын мэдлэг олгох сар

10 дугаар сар кибер мэдлэгийн сар

NCSAM-10th-Anniversary-Logo-302x86Энэ жил 10 дахь удаагаа тэмдэглэх гэж буй Үндэсний кибер аюулгүй байдлын мэдлэг олгох сарыг 10 дугаар сард тэмдэглэж байна. АНУ-ын Дотоодын аюулгүй байдлыг хангах газраас санаачилсан уг үйл ажиллагаа нь нийтийн болон хувийн хэвшил, төрийн бус байгуулага ялангуяа олон нийтэд кибер орчинтой холбоотой нууцлал аюулгүй байдлыг хэрхэн хангах, учирч болзошгүй аюул заналаас урьдчилан сэргийлэх мэдлэгийг олгоход чиглэдэг. Энэ ажлын хүрээнд засгийн газрын хууль, тогтоомжид заасны дагуу хувийн хэвшлийн байгууллагууд олон нийт, өөрсдийн хэрэглэгчдээ зориулан  кибер аюулгүй байдлыг хангахад шаардлагатай зааварчилга, зөвлөгөө, мэдээллийг өгдөг байна.

 Өнөөдөр бодитоор бий болоод буй кибер орчинтой холбоотой олон эргэлзээтэй асуудал, өдөр тутмын үйл ажиллагааг аюулгүй, найдвартай эрхлэхэд шаардлагатай ойлголтуудыг олон нийт уг аянаас олж мэддэг уг үйл ажиллагааны гол үр дүн юм. Тухайлбал хүмүүс өөрийн гэрээс худалдаа хийх, банкны гүйлгээг ухаалаг утсаар дамжуулах, гэрээсээ дэлхий нийтийг хамарсан найзуудтайгаа холбоотой байх зэргээр кибер орон зайн давуу талыг өдөр тутамдаа хүртдэг хэдий ч аюулгүй байдлын асуудлыг мартсан байдаг гэж хэлж болно.

10 дугаар удаагийн Үндэсний кибер аюулгүй байдлын мэдлэг олгох сарыг Дотоодын аюулгүй байдлыг хангах газар болон хамтран ажиллагч байгууллагууд болох Үндэсний кибер аюулгүй байдлын холбоо, Олон мужийн мэдээллийг хуваалцах, дүн шинжилгээ хийх төв санхүүжүүлж байна.   Энэ жил өнгөрсөн жилүүдийг бодоход 7 хоног бүрээр кибер аюулгүй байдалтай холбоотой сэдвүүдийг авч үзсэн байна.

Эхний 7 хоног (10 сарын 1-4)1  Кибер аюулгүй байдалдбидний оруулах хувь нэмэр,     хариуцлага Хоёр дахь 7 хоног (10 сарын 7-11)2 Гар утас, хөдөлгөөнт төхөөрөмж:  Онлайн хамгаалалт, аюулгүй байдал 
Гурав дахь 7 хоног (10 сарын 15-18) 3Кибер ажиллах хүч болондараагийн үеийн Кибер удирдагчид Дөрөв дэхь 7 хоног (10 сарын 21-25)4Кибер гэмт хэрэг 

 

 

Тав дахь 7 хоног (10 сарын 28-31)5 Эмзэг дэд бүтэц болон Кибер аюулгүй байдал 

Дэлгэрэнгүй мэдээллийг линк тус бүрээр орж авах боломжтой.

Эдгээр үйл ажиллагаанаас гадна өөрийн компаний хэрэглэгчдэд зориулж кибер аюулгүй байдлын талаар сургалт, ойлголт өгөх мэдээллийг онлайн хэлбэрээр дамжуулж буй хэд хэдэн компани байна. Тэдгээрээс энэ удаад энгийн хирнээ, зайлшгүй анхаарах мэдээллийг арван сарын 31 өдрийг дуустал 31 өөр кибер аюулгүй байдлын ойлголт хэлбэрээр оруулсан Roboform.com цахим хуудсыг онцолж байна. Энэ цахим хуудаснаас нууц үгийн хадгалат хамгаалалттай холбоотой арга ажиллагаа, нууц үгийн хүчтэй сул байгаа байдлыг турших, нууц үгээр хөдөлгөөнт төхөөрөмжийг хамгаалах програм хангамжтай танилцахаас гадна гэмт этгээдүүд таны нууц үгийг хэрхэн хулгайлдаг, цахим ертөнцөд гэмт хэрэг хэрхэн үйлдэгддэг талаар инфографик мэдээллүүд хүртэл бий.

Roboform for cyber awareness

rf_header_logo

Түүнчлэн Холбооны мөрдөх товчооноос уг сарыг тохиолдуулан мэдээллийн аюулгүй байдал, компьютерийн аюулгүй байдлын талаар ойлголт, мэдээлэл өгөх хуудаснууд ажиллаж байна. How to Protect Your Computer

fbi logo

стеганографи

стеганографи

Зурган файлд нууц мэдээ оруулах тухай… Мэдээллийг нуух аргачлыг Стегнографи гэдэг. Тэгвэл…

Тоон гарын үсэг (Digital Signature) гэж юу вэ?

Тоон гарын үсгийн танилцуулга, Дэвид Юуд (Болдын нийтийн түлхүүр) (Болдын хувийн түлхүүр)…

КРИПТОГРАФ, КРИПТОАНАЛИЗИЙН ҮҮСЭЛ ХӨГЖЛИЙН ТҮҮХ 3

КРИПТОГРАФ, КРИПТОАНАЛИЗИЙН ҮҮСЭЛ ХӨГЖЛИЙН ТҮҮХ 3

1917-1977 он хүртэлх Криптологийн хувьд чухал ач холбогдолтой нээлтүүд ихээр хийгдсэн 1917-1977…

САНАЛ АСУУЛГА

RSA шифр алгоритмын 1024 бит түлхүүрийн крипто тэсвэр одоо дууссан(тайлахад 2 цаг шаардана)

Үр дүн харах

Loading ... Loading ...

СҮҮЛД НЭМЭГДСЭН

Зочин

  • 26Энэ нийтлэлд :
  • 97563Нийт зочилсон:
  • 3Өнөөдөр:
  • 0Одоо байгаа: