Эрин зууны алдарт тагнуулч Жон Уокер

Пит Эрли – Америкийн сэтгүүлч, зохиолч. Тэрээр зөвлөлтийн тагнуулын албанд 18 гаруй жил зүтгэсэн америкийн тэнгисийн цэргийн хүчний

Эрин зууны алдарт тагнуулч Жон Уокер
Эрин зууны алдарт тагнуулч Жон Уокер

шиJohn Walkerфрчин байсан Жон Уокерийн амьдралын тухай баримтат “Семья шпионов” номыг бичиж хэвлүүлжээ. Номыг бичихдээ Жон Уокертой шоронд нь очиж 23 удаа тус бүр долоон цагийн туршид ярилцсан ярилцлага, Жон Уокерын ойр дотны төрөл төрөгсөд, найз нөхөд, ТТГ /Тагнуулын Төв Газар/, ХМТ /Холбооны Мөрдөх Товчоо/-ны ажилтан болон гэрчүүдийн ярианд үндэслэсэн байна. Энэхүү номноос “Хөх толбо” сонин орчуулан 1996 оны дугаарууддаа нийтэлснийг бүрэн эхээр нь та бүхэнд хүргэж байна.
…..Гэвч энэ бол Вашингтон, Нью-Йорк, Сан-Франциско зэрэг хотуудад суудаг зөвлөлтийн дипломат төлөөлөгчийн газруудыг ажиглаж байдаг ХМТ-ны уламжлал болсон ердийн арга гэдгийг Жоны холбоочин түүнд тайлбарлан өгсөн байв.
Жоны аюулгүй байдлыг хангахын тулд КГБ /УАХХ/ -ны ажилтнууд түүнтэй уулзах уулзалтыг бүх талаар нарийвчилан боловсруулсан байлаа.
Жон 1967 оны эцсээр Вашингтонд сууж байсан Зөвлөлтийн элчин сайдын яаман дээр очиж оросуудтай анх удаа холбоо тогтоон тэдэнд ТЦХ-ний нууц материал олж өгч худалдахаар ам өгснөөс хойш АНУ-ын нутаг дэвсгэр дээр нэг л удаа уулзалт болсон ажээ. Тэрхүү уулзалт нь хоѐр долоо хоногийн өмнө худалдааны төвд болсон байв. Түүнээс хойш нүүр тулсан уулзалтыг гагцхүү Европт хийж байх болно

гэж түүнд оросууд хэлсэн байв. Харин АНУ-ын нутаг дэвсгэр дээр бол осолд орохоос зайлсхийхийн тулд материал болон мөнгө дамжуулж өгөх бүх ажлыг гагцхүү нууц холбоочноор дамжуулан гүйцэтгэхээр тогтсон байв. Жон олон жилийи тypш нууц холбоочдыг олонтаа ашиглаж байсан болохоор тэр талаар бүр мэрэгшсэн байлаа. Нэг удаа холбоочин нь түүний санаанд нийцүүлэн «Та чинь ч ер нь маш их туршлагатай, сайн хүн юмаа» хэмээн магтаж байжээ. Тэгэхэд нь Жон: «үнэхээр тийм шүү!» хэмээн хариулж байв.
Энэ удаад ч гэсэн Жон яг л өгсөн заалтынх нь дагуу нууцлалаа хатуу баримтлан хөдөлж байв. Тэр бээр хүн ам сийрэг орших газрыг дамжсан нарийн зөрөг замаар Норфолкоос явж байсныхаа нэгэн адил араасаа хүн мөрдөж байгаа эсэхийг мэдэх зорилгоор үе үе хурдаа саан явж байлаа.

Оросууд ярилцаж болзсон газартаа замын баруун хажууд «7 – АН» гэсэн шошго бүхий ундааны хоосoн лаазыг гозойлгон тавьсан байлаа. Тэp бол УАXX /Улсыг Аюулаас Хамгаалах Хороо/-ны холбоочин нууц ажиллагаа явуулахад бэлэн гэсэн дохио байв. Нөгөө талын дохиог Жон өгөх ѐстой байлаа. Тэрбээр уг газраас цааш таван миль xиртэй яваад машинаа зогсоон замын хажууд мөн тийм лаазыг гозойлгон тавьсан нь мөн л ажиллагаа эхлэхэд бэлэн гэсэн дохио болох ѐстой байлаа. Дараа нь цааш явж нууцалсан газартаа очсон бaйнa. Tэp газар нь утасны шонгийн мод, бас энд «ан хийхийг хориглоно» гэсэн бичээс өлгөсөн модны хажууд байлаа. Жон УАХХ-нд дамжуулан өгөх ѐстой Тэнгисийн цэргийн хүчний 129 ширхэг нууц баримт бичиг бэлтгэсэн байв. 8×10 дюимын (25 миллиметрийн) хэмжээ бүхий тэдгээр баримт бичгүүдийн хуулбарыг бороонд норохоос хамгаалахын тулд хог хийдэг цагаан өнгийн гялгар уутанд хийсэн байлаа. Т’эдгээр баримт бичгийнхээ дээр спиртийн хоосон шил, caвангийн хуучин хайрцаг зэргийг тавьж далдалсан ажээ. УАХХ-ны ажилтан ч гэсэн мөн болзсон ѐcoopoo түүнээс жaaxаn цаана замын хажууд «нууцалсан газарт Жонд өгөх ѐстой мөнгийг тавьсан байх ѐстой байв. Оросууд өгөх ѐстой зүйлээ бас л гялгар уутанд хийж хогоор булах ѐстой байв. Эхлээд бүх зүйл яг л төлөвлөсөн ѐсоороо болж байсан боловч Жоныг зөвлөлтийн талын тэмдэгтэй нууцалсан газарт яваад очиход юу ч байсангүй. Түүгээр ч барахгүй тавьсан нууц баримт бичгүүдээ хурааж аваxaap өөрийнхөө нууцалсан газарт очтол нөгөөх нь байсангүй. Шөнө нь хэд хэдэн удаа нууцалсан газартаа очиж өндөр ургасан өвсөн дотор xaйcaн боловч юу ч олж авч чадалгүй цөхрөнгөө бараад шөнө дундын үед зочид буудалдаа эргэж иржээ.
Жон буудлынхаа 763 дугаар өрөөнд орж суух зуураа ХМТ ажилтнуудад л илчлэгдэж орхиждээ хэмээн бодох болсон байв. Гэвч хэрэв тэгсэн бол түүнийг хэн нэгэн хүн яагаад баривчлах гэх буюу ядаж л Пулсвиллийн районоос гарч явах үед саад хийх гэж оролддоггүй нь ямар ячиртай билээ. Эсхүл оросууд зүгээр л самуураад мөнгөө өөр газарт тавьчихсан юм болуу? Тийм явдал хоѐр ч удаа тохиолдож байсан билээ. Жон бүр учраа олохоо байсан байв. Толгойд нь элдвийн юм эргэлдэн заримдаа юу юугүй хүн орж ирээд бариад авчих гэж байгаа ч юм шиг, бас тэр нууцын тэмдэг, утас дуугарсан гайхалтай явдал зүгээр тохиолдлын хэрэг байх гэсэн бодол орж ирж байв. Яагаад гэвэл эцсийн эцэст тэр бол “хамгийн шилдэг тагнуулч”, түүнээс гадна тэр материалаа нууцалсан газарт хагас сайны орой тавьсан, “ХМТ бүтэн сайн өдөр ажилладаггүй” гэж тэр нэг бус удаа холбоочинтойгоо хошигнон ярьж байсан билээ.
Гэтэл цаг өнгөрсөөр л байдаг. Хэрэв тэр ХМТ-нд илчлэгдсэн бол холбооны тагнуулууд одоохон өрөөнд нь дайраад л ороод ирнэ. Ингэхлээр юуны өмнө Венад байхад нь түүнд гардуулан өгсөн дугтуйтай юмыг устгах хэрэгтэй. Тэр дугтуй дотор нууц газрын гэрэл зураг, түүнд яаж явж хүрэхийг гараар зурж заасан схем зураглал байсан юм.
Тэрбээр дугтуйтай юмаа түр зуур дэрэн доогуураа хийчихээд гар буугаа гэрнээс гаргаж онилон бариад гадагш хонгилд гарсан байна. хонгилд хэн ч байсангүй. Жон цахилгаан шат руу дөхөж очингоо гал командын шатны хүйтэн төмөр хаалганд чихээ наалдуулан чагнаж үзсэнд сонсогдох юм юу ч байсангүй тул бариулыг нь эргүүлэн хаалгыг алгуурхан нээсэнд шатны цаана юу ч байсангүй. Тэгэхээр нь Жон итгэл орж дугтуйтай юмаа авахаар буцаад өрөө рүүгээ гүйн орсон байна. Тийнхүү нэг гартаа буугаа, нөгөө гартаа дугтуйтай юмаа барин хонгилд гарч ирээд цахилгаан шатны зүг гүйхээрээ явж хүртэл гэнэт хажуугаас нь:
-Зогс! ХМТ байна! гэх нь тэр.

ЭЦЭСЛЭХИЙН ЭХЛЭЛ

…Уг нь ХМТ баривчилсан хүнээ ихэвчлэн журам сахиулан харж хамгаалж байх үүрэг бүхий онцгой цагдаагийн газарт щилжүүлэн өгдөг байв. Гэтэл балтиморын цагдаагийн хэлтсийн ажил өглөө 9 цагт эхэлдэг байсан болохоор ХМТ-ны төлөөлөгч xэдэн цагийн турш Жонтой нүүр нүүрээ харан суухаас өөр ямар ч арга байсангүй. Найман цагийн үед ХМТ-ны нэг төлөөлөгч Хантер гэгч Жоныг байцаахаар оролдоод үзэхээр шийдсэн байв. Тэрбээр миний бичсэн захидлыг авчирч өгөхийг тушаагаад Жоны өмнө тавьж, сандал дээрээ тогтож ядан хавчиж байлаа. Тэр бол аль эрт гэртээ байхдаа бичээд оросуудад дамжуулан өгөхөөр бэлтгэн ТЦХ-ний баримт бичгүүдийн хамт дугтуй дотор хийсэн түүний захидал байлаа. ХМТ-ны төлөөлөгчид КГБ-д өгөхөөр тавьсан байсан ууттай юмыг олж авсан нь илэрхий болов. Нууцалсан зүйл дотор хувийн захидал сэлт огтхон ч хийж болохгүй, хэлж хүсэх бүх зүйлээ Венад уулзах үеэрээ л амаар дамжуулж хэлэх нь аюугүй байх болно гэдгийг холбоочин Жонд aнхааруулан захьсан байв. Гэвч Жон оросуудын төлөө ямар их хүнд хүчир ажил хцйж гүйцэтгэж байгаагаа ойлгуулахыг хичээсэн ажээ.
Урьд болсон нэгэн уулзалтынхаа үеэр тэр оросуудад хандаж дараачийн арван жилийн тур нууц баримт бичиг тогтмол дамжуулан өгч байхын төлөө нэг сая доллар төлөх асуудлыг авч үзэхийг хүсэлт болгож байжээ. Тэгээд Жон нөгөө нэхээд байсан сая доллараа үндэстэй болгохын тулд машинаар бичсэн захидлаа нууц баримт бичиг бүхий дугтуй дотор хамт хийсэн байлаа. Тэрбээр уг захидалдаа тагнуулын ажиллагааны бүхэл бүтэн салбартай болсныг оросуудад сануулаад түүнийгээ цаашид өргөжүүлэх зорилготой байгаагаа амласан байв.
Жон ер нь их ухаалаг хүн байсан болохоор xэдийгээр захидалдаа нууц нэр өгсөн байсан боловч нэгэнт нууц баримт бичигтэй хамт байсан захидал нь илэрсэн болохоор ХМТ тэдний бүлгийн бүх гишүүдийг баривчлах бүрэн үндэстэй болсон байв. Түүний нууцалсан уутан дотор байсан 129 ширхэг баримт бичгийг АНУ-ын ТЦХ -ний “Нимиц” нисэх онгоц тээвэрлэгч хөлөг онгоцонд бичээчийн ажил хийдэг байсан Жоны 22 настай хүү Майкл Лэнс Уокер хулгайлан авсан байлаа. Тэдгээр баримт бичгийн зарим нь хөлөг онгоцны хүлээн авсан нууц мэдээ, зарим нэг нь хөлөг онгоцнуудын байлдааны сургуулийн зорилтын тухай нууц мэдээ байв. Тийм болохоор ХМТ уг баримт бичгүүдийг Майкл л хулгайлац авч эцэгтээ дамжуулан өгсөн гэдгийг түвэггүй тааж мэдэх байлаа.
Жон байцаагдахыг хүлээн суухдаа бий болсон нөхцөл байдлыг эрэгцүүлэн бодно. Түүний нууцалсан газраас ХМТ-ны олж авсан баримт бичгүүд дотор олон зүйлийн нууц мэдээ байсан нь илэрхий. “Томагавк” гэдэг далавчит пуужинтай холбогдсон техникийн бэрхшээлийн тухай судалгааны ихээхэн материал, төв америкт дайн үүсэхэд хүрвэл америкийн ТЦХ хэрхэн ажиллах тухай дэлгэрэнгүй тайлан, “Нимиц” хөлөг онгоцон дээрх пуужингийн хамгаалалтын систем хийгээд түний сул газар нь хаана байгааг харуулсан загвар зураг, америкийн тагнуулчдын дагуулуудыг жагсаалаас хэрхэн гаргаж болох тухай дэлгэрэнгүй тайлан мэдээ болон америкийн цөмийн пуужингуудыг хөөргөх зарим томъѐо зэрэг олон мэдээ баримт тэнд байсан юм.
Гялгар уутан дотор бас арван жилийн турш Жоны тагнуулын бүлгийн идэвхитэй гишүүн байсан бөгөөд ТЦХ-ний нууц түлхүүр тайлагчаар ажиллаж байгаад огцорсон Жоны анд сайн нөхөр болох Джерри Альфрэд Уитвортаас Жонд бичсэн хувийн захидлыг хийсэн байв. Оросууд тэр хүнийг сайн анхаарч мэдэж аваг гэж үзсэн учир Жон уг захидлыг уутан дотор хийсэн ажээ. Уг захидалд нэрийг нь дурдсан хоѐр хүнийг ХМТ дорхноо олоод авна гэдгийг Жон сайтар ойлгож байлаа. Тэр нь Жоны том ах Артур Джеймс Уокер, АНУ-ын армид механикчаар ажиллаж байсан Жоны эцэг нэгтэй дүү Гэриг Уокер хоѐр байв. Артур нь Жонд нэг их сонирхол татаад баймгүй хэдхэн нууц баримт дамжуулж өгч байсан бөгөөд харин Гэригээс бол ерөөсөө юу ч авч байсангүй, түүнийг дөнгөж саянаас л элсүүлэн аваад байсан ажээ.
-Би тэр захидалд маш олон юм бичсэн байсан. Тэгэхдээ тийм юм болчихно гэж огтхон ч бодоогүй билээ гэж Жон хожим нь ярьж байв.
Хэрэв ХМТ нарийвчлан шалгаж үзэх аваас Жоны урвасан болохыг бүх талаар илчилж чадах байсан ба Жон ч үнэхээр тэгнэ гэж үзэж байлаа. Жон 1967-гоос 1985 оны хооронд нууц түлхүүртэй холбоотой олон чухал мэдээг КГБ-д худалдсанаар оросууд АНУ-ын ТЦХ-ний талаар нэг сая орчим нууц түлхүүрииг тайлах боломжтой болсноос гадна Вьетнамд хийж байсан дайны үе дэх америкийн цэргийн байрлалын тухай мэдээ ч орсон байв.

Эзэддээ дамжуулан өгч байсан Жоны мэдээнээс уламжлан Вьетнамд америкийн цэрэг олзлогдож байсныг ч, үхэж байсныг ч зөвхөн оросууд болон түүний умард вьетнамд байсан холбоотнууд л яг таг мэдэж байв. Түүнээс гадна урваснаас болж америкт алагдсан ч бай, эс алагдсан ч бай, ямар боловч их ‘хэмжээний нууц материал дамжуулж өгснөөрөө Жон өөрийгөө америкийн түухэнд гарсан хамгийн том урвагч болгосноо ч сайтар ойлгож байлаа. Тэрбээр өөрийн бүлэгтэй хамтран ТЦХ-ний аюулгүй байдлын албанд хэмжээлшгүй их хохирол учруулсан юм.
Жон нууц бичээсэн материал худалдаж байсны хэмжээгээр хэрэв хоѐр хэт их гүрний хооронд дайн болоход хүрвэл америкийн ТЦХ-ний байлдааны ажиллагааны төлөвлөгөөний тухай мэдээг оросуудад дамжуулан өгч байснаараа зөвлөлтийн батлан хамгаалах хүчнийг бэхжүүлэхэд ихээхэн тус дөхөм үзүүлсэн нь мэдээж билээ. Тэрбээр зөвлөлтийн шумбагч онгоцуудыг олж илрүүлэхэд ашигладаг байсан АНУ-ын усан доогуурхи сонсгол сайтай чагнах аппаратын байрлалыг зааж өгч байсан ба дайны эхэн үед АНУ-ын шумбагч онгоцууд чухам хаахна байрлаж байж болохыг КГБ-Д мэдээлж байжээ.
Хэрэв Зөвлөлт Холбоот улс ба Америкийн Нэгдсэн улсын хооронд дайн эхлэхэд хүрвэл Жоны ачаар Зөвлөлт улс маш их давуу байдалтай байх болно гэдэгт Жон өөрөө ч эргэлзэхгүй болсон байв.
«ХМТ-НЫ ТЭР МАНГУУНУУД УУ»
Тэгж тэгж өглөөний есөн цагт таван минут дутуу байхад Жоныг холбооны цагдаагийн газарт шилжүүлэн өгчээ. Түүнийг авч явах үеэр нөгөөх Хантер өөр нэг төлөөлөгчдөө, түүнийг баривчилсан тухай хэвлэлийн бага хурал дээр мэдээлэх болно гэж хэлж байх нь сонсдсон байна_
Миний бүр гайхаш тасарсаныг яана. Тэр мангуунууд хэнтэй учраад байгаагаа ер ойлгоогүй бололтой. Гэтэл АНУ-ын түүхэнд ч гараагүй байж болох тагнуулын бүлгийн амжилттай ажиллагааг удирдан байсан хүн гарт нь орчихоод байсан хэрэг шүү дээ. Гэтэл тэдний толгойд орж ирсэн ганц юм нь хэвлэлийн бага хурал хийлгэх явдал байх нь ээ. Намайг сөрөг тагнуулч болгон ашиглахын оронд хэвлэлийн хурал дээр олны өмнө даналзах нь тэдэнд илүү чухал байсан байв гэж Жон хожим нь дурсан ярьж байсан юм.
Хэрэв түүнийг хэзээ нэгэн цагт ойлгодог л юм бол шүүхээр мөрдөн шүүхгүй гэдгийг Жон хатуу итгэж байлаа.
-Би сөрөг тагнуулчаар ажилласан бол тэдэнд хамгийн их хэрэгтэй байх байсан юм гэж Жон хожим нь ярьж байсан.
Гэвч одоо баривчлагдсан гашуун үнэн л түүний голыг гоходсон асуудал болж байв. Жон Энтони Уокер хэдийгээр үйл ажиллагаагаараа үндэсний аюулгүй байдалд хохирол учруулсан том гэмт хэрэгтэн байсан ч гэсэн XMБT-ныхон түүнийг ердөө л бусдын адил ерийн нэг гэмт хэрэгтэн мэтээр үзэж байв. Золиг гэж тэд яахаараа ингэж тэнэглэн намайг эрүүгийн журмаар мөрдөхөд хүрдэг байна аа гэж бодохоос Жоны уур нь хүрч байв Тагнуулын талаар би XMБТ ба Тагнуулын Төв удирдах газар хоѐроос ч илүү мэдэж бaйгаа мэт надад санагдсан. Ингэснээрээ энэ муусайн золигнууд бүх юмыг нурааж байгаагаа ойлгохгүй байна гэж үү? гэсэн бодол түүнд орж байлаа.
ЖОНЫГ балтимори хотын шоронгийн ганцаар хорих тасагт хийсэн байсан бөгөөд тэр тэнд тийнхүү бусдаас бүрэн тусгаарлагдан бүтэн цаг болсныхоо дараа л сая тагнуул хийдэг хугацаа нь эцэслэжээ гэдгээ ойлгосон байв. ТТУЗ-аас ирж түүнд туслая гэж бодсон хүн нэг ч байсангүй. Өөрийнх нь дурлан уншдаг байсан тагнуулын тухай романуудад гардаг шиг сөрөг тагнуулчаар ажиллаач гэж хэн ч түүнд хэлэхийг бодсонгүй. Жон ихэд ядарсан байсан боловч уур уцаар нь хөдлөөд унтаж чадахгүй байв. Ер нь ХМТ яахаар намайг бариад авчихаж чаддаг билээ. Би ямар алдаа хийж тэдэнд ашиглагдав аа. Тийнхүү баривчлагдсан тухайгаа бодох тусам ямар ч алдаа хийгээгүй гэдэгтээ улам итгэх болсон байна.
Түүнийг хэн нэгэн хүн л ховлочихсон хэрэг дээ. Гэвч тэгж ховлох хүн энэ дэлхий дээр цорын ганц л байж болох бөгөөд тэр нь түүний эхнэр байсан Барбара Кроли Уокер л байв. Хэдийгээр итгэхэд бэрх байсан боловч энэ бол түүний л хийсэн ажил болох нь гарцаагүй. Барбара надтай ирж уулзаад Жоныг илчилнэ хэмээн заналхийлж байсан гэдгийг хүү Артур нь өнгөрсөн намар Жонд анхааруулан хэлж байжээ. Тэгэхэд нь Жон:
Энэ бол надад шинэ мэдээ бишээ хэмээн хариулж байжээ. Дүүрчихсэн архичин Барбара сүүлийн жилүүдэд Жоныг илчилнэ гэж юм л бол заналхийлдэг байсан болохоор Жон түүний үгийг нэг их хэрэгт авахаа больсон байв.
Гагцхүү сүүлийн саруудад болсон үйл явдал л түүний толгойд эргэлдэнэ. Жон хамтран хийж байсан ажлуудаа хэсэг тус бүрээр нь эргэж санав. Түүний ажил нуран унахад Барбарагаас гадна сайн анд нөхөр Джерри Уитворт, төрсөн хүү Майкл, дүү Артур нь хүртэл нөлөөлсөн нь мэдээж хэрэг.
-Энэ бол нисэх онгоцны сүйрэл болоход тохиолддогтой адил юм. Сүйрсэн онгоцыг шалгаж үзээд ямар нэгэн ганц зүйлээс бищ, юм юм нийлээд л онгоц сүйрсэн байна гэсэн дүгнэлт гардаг шүү дээ гэж Жон хожим нь ярьж байлаа.
Нэг удаа нэгэн зурхайч эмэгтэй Жонтой уулзаад чи бол «арслангийн хүчтэн», яагаад гэвэл чиний төрсөн өдөр_1937 оны долдугаар сарын 28-нд манай гариг ер бишийн өвөрмөцөөр байрласан байсан гэж түүнд хэлж байжээ. “Арслангийн хүчтэн” гэдэг бол ер бишийн ховор, эгэл жирийн бус хүн гэсэн утгатай үг гэж зурхайч эмэгтэй түүнд хэлсэн бөгөөд Жон ч тэр үгэнд нь итгэж явдаг байлаа. “Арслангийн хүчтэн” гэдэг бол ямагт ялж дийлж явдаг хүн гэсэн үг. Миний бүх мөнгийг булааж аваад намайг гадаа гудамжинд гаргаад хаячцх л даа. Би долоо хонагийн дараа түүнээс ч илүү их мөнгө олоод яваад ирж чадна гэж тэр найз нөхөддөө ярьдаг байв.
Тэгээд ч одоо тэр шоронд сууж байхдаа зурхайч эмэгтэйгээ эргэн дурсаж байв. Түүний хэлдэг үнэн байлаа. Жон Энтони Уокер бол яг л тийм ялагч байсан бөгөөд түүний эхнэр байсан хүн шиг түүннйг үзэн ядагч хүмүүст зовж ядарч байгаагаа харуулж бахыг нь хангахыг хусэхгүй байв. Тэгэхгүй, хөл гарыг нь гавлан телевизийн дэлгэцнээ суулгах үед би инээж байх болно гэж тэр бодож байлаа. Баривчилагдаж шоронд хоригдох болсноо тэр «бас нэг адал явдал», «удаан хүлээсэн амралт» гэж үзэхээр шййдсэн байлаа. Би шоронд, яаж тагнуул хийж байсан тухайгаа ном бичиж, түүнийгээ «’Тагнуулч Жон Уокер» хэмээн нэрлэх болно. Үгүй, хоѐр ном бичнэ, ХОЁР дахь номоо «Нууц тагнуулч Жон Уокер» гэж нэрлэнэ. Бас яаж орлого бүхий үйлдвэр байгуулж түүнийгээ удирдах тухай гурав дахь номоо ч бичиж байж болох юм. Баривчлагдсан явдал түүнийг нэрд гаргана. Эцсийн эцэст зөвхөн түүний болон оросуудын л мэдэж байсан зүйлийг дэлхий дахин мэдэж авах болно.
Жон тийнхүү бодилхийлсээр нэлээд тайвшрав. Тэр төмөр opoн дээр хэвтэж унтахыг хичээсэн боловч ер нойр хүрсэнгүй.
Би Барбара болон түүний хов хүргэсэн тухай бодлоос салж чадахгүй байлаа гэж хожим нь тэр ярьж байлаа,
Жон балтиморын шоронгийн төмөр орон дээр хэвтэж байхдаа тагнуулч болсноосоо хойш би ер нь нэг л алдаа гаргасан хүн юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн ажээ.
-Барбарыг л алчих ѐстой байсан юм. Анхнаасаа л түүний толгойг нь хага цохиод цааш нь харуулчих байсан юм гэж тэр хожим ярьсан байдаг.

Дэлгэрэнгүйг эндээс (Эрин зууны алдарт тагнуулч Жон Уокер) авна уу…

Байгаль дээрх математик

Байгаль дээрх математик

Бид өмнөх нийтлэл, мэдээллүүдээр математикийн гоо сайхан хийгээд амьдрал дээрх хэрэглээ, оршин…

Криптографийн стандартын талаар хэлэлцэх асуудлууд

Нэр томъёонд санал хураах Тоон сертификатын зохицуулалт (улсын хэмжээнд тоон сертификатын шинэ…

Криптомөнгөний нууцлал алдагдаагүй

Криптомөнгөний нууцлал алдагдаагүй

Криптографын тэргүүлэх зэрэглэлийн мэргэжилтэн Брус Шнайр (www.schneier.com) өөрийн цахим хуудсанд сүүлийн үед…

САНАЛ АСУУЛГА

Таны бодлоор ямар төрлийн криптографи крипто-тэсвэр сайтай байдаг вэ?

Үр дүн харах

Loading ... Loading ...

СҮҮЛД НЭМЭГДСЭН

Зочин

  • 235Энэ нийтлэлд :
  • 99676Нийт зочилсон:
  • 27Өнөөдөр:
  • 2Одоо байгаа: