11 настай кибер аюулгүй байдлын мэргэжилтэн

Интернэт түүний дэд бүтэц, дотоод үйл ажиллагаа нь нэгэн цул ертөнц болсон энэ үед аюул занал гэдэг улам өөр байдал руу шилжиж байна. Харин энэ орон зайд аюулгүй байлгах аргыг Техас мужийн Пфлагервилл хотын нэгэн хүү эрж хайн, өөрийгөө энэ салбарт сорьж явна. Рубен Пол (Reuben Paul) бол 11 настай энгийн л нэг хүүхэд бөгөөд өөрийн үе тэнгийнхэний нэгэн адил ид шид, илбэнд сонирхолтой, Харри Поттерт дуртай, гимнастик, кун-фугээр хичээллэдэг нэгэн. Мэдээж тэр интернэт, компьютерт үнэн сэтгэлээсээ сонирхолтой. Гэхдээ Рубены бусад бяцхан хөвгүүдээс ялгарах гол ялгаа нь мэдээллийн аюулгүй байдал, кибер аюулгүй байдлын ирээдүйн талаарх асар их зүйлийг мэддэг байдал нь юм. Рубены эцэг нь кибер аюулгүй байдлын мэргэжилтэн бөгөөд түүнд энэ мэргэжил нь маш ихээр нөлөөлжээ. 7 настайгаасаа эхлэн Рубен тэтгэвэрт гарсан хөгшчүүдэд мэдээллийн аюулгүй байдлын талаарх илтгэлийг улирал болгон тавьж, хамгийн сүүлд л гэхэд дэлхийг тойрон аялаж өнцөг булан бүрт буй хүмүүст кибер аюулгүй байдлыг хангах сүүлийн үеийн арга туршлагын талаар хуваалцсан байна. Уг бяцхан залуу интернэт дэхь хакердах, тагнаж чагнах, хүмүүсийг шантаажлаж хор хохирол учруулж байгаа зүйлсийн харилцан хамааралыг тогтоох ажлыг хийж байна. Энэ тухайгаа тэрээр “Агаарын тээврээс эхлээд автомашин хүртэлх маш өргөн хүрээний төхөөрөмжүүд,  ухаалаг утаснаас эхлээд ухаалаг гэр хүртэлх бүхий л хэрэглэгдэхүүнүүд интернэт болон технологитой салшгүй холбоотой болсон. Иймд эдгээрийн харилцан хамааралыг тогтоох, аюул заналыг бууруулах алхамын судалгааг зайлшгүй хийх ёстой.” хэмээжээ.

Үүнийгээ тэрээр өнгөрсөн сард Недарландад мэдээллийн аюулгүй байдлын мэргэжилтнүүдэд эгдүү хүргэм ухаалаг баавгайг ашиглаж батлан харуулсан юм. Рубен “Би энэхүү үзүүлэх сургуулилтаар IoT ухаалаг тоглоомыг таны гэрийн гаднаас хэн нэгэн хялбархан хакердаж гэрт тань болж буй бүх л процессыг бичиж авах боломжтой гэдгийг харуулахыг зорьсон” гэсэн байна. Бичлэгийг эндээс үзнэ үү.

Түүнчлэн Рубен хүн бүр түүний мэдлэгийн ашиг тусыг хүртэж интернэт орчинд аюулгүй байхыг хүсдэг ажээ. Тэрээр мөн “Аюулгүй байдлын хамгийн энгийн боловч чухал арга хэмжээ бол нууц үг, порт, галт хана байх бөгөөд эдгээрт анхаарал тавьж чадаж гэмээнэ та өөрийгөө кибер орчинд  хамгаалж чадна” гэжээ. Рубен насанд хүрэгчид болон хүүхдүүдэд кибер аюулгүй байдлын мэдлэг олгох зорилгоор үнэгүй цахим хуудас CyberShaolin – ыг ажиллуулж эхлээд удаагүй байна.

“Технологийн эрин үе бидний үр удамд нэвт шингэж, хүүхэд багачууд ухаалаг утас, аппликэйшн, ухаалаг тоглоомыг ашиглах нь илүү ихсэж байна. Иймээс бид тэднийг хамгаалахын тулд зөв хэрэглээ, аюулгүй байдлыг нь хангаж байх нь зүйлшгүй чухал зүйл болсон” гэж бяцхан мэргэжилтэн үзэж байгаа юм. Тэрээр хүн бүрийг интернэт ашиглахдаа өөрийнх нь гаргасан кибер аюулгүй байдлын 3 Т-ын (talk, take, trust) зарчмыг баримтлах хэрэгтэй гэж зөвлөдөг.

  1. Битгий ярь (Don’t talk): Өөрийн хувийн мэдээллийг хэтэрхий их дэлгэх хэрэггүй.
  2. Битгий ав (Don’t take): Кибер ертөнц дэхь хэн нэгнийг (үл таних) шууд хүлээж авах хэрэггүй.
  3. Битгий итгэ (Don’t trust): Үл таних хэн нэгэнд итгэж болохгүй. Та сошиал инженерингийн золиос болох боломжтой.

Эх сурвалж: www.kvue.com

MAC OS файл барьцаалагч вируст өртөж эхэллээ

MAC OS файл барьцаалагч вируст өртөж эхэллээ

Крипто барьцаалагч вирус (crypto ransomware) бол кибер гэмт хэрэгтнүүдийн сүүлийн үед хамгийн…

Нууц биш нууц буюу Сноуден

Нууц биш нууц буюу Сноуден

Нөгөөх л үнэнтэй холбоотой асуудал. Энэ зуны халуун өдрүүдээр дахин босч эхэллээ….

2005/2006 он олимпиадын бодлого 1

1. Докажите, что десятичная запись квадрата натурального числа не может состоять из…

САНАЛ АСУУЛГА

RSA шифр алгоритмын 1024 бит түлхүүрийн крипто тэсвэр одоо дууссан(тайлахад 2 цаг шаардана)

Үр дүн харах

Loading ... Loading ...

Зочин

  • 36Энэ нийтлэлд :
  • 96009Нийт зочилсон:
  • 13Өнөөдөр:
  • 0Одоо байгаа: