Өгөгдөл шифрлэх шилдэг 10 үнэгүй програм хангамж

J003-Content-EncryptionTools-300x300 copyСүүлийн үеийн бараг бүх мэдээлэл NSA-ийн тагналт чагналт, халдлага, хакер, Эдвард Снөүдэний дэлгэсэн мэдээ баримттай холбоотойгоор хувийн нууц, өгөгдөл хэрхэн хамгаалах, өөрсдийн мэдээллийг хэрхэн шифрлэх асуудалд илүү анхааруулсан гэхэд болно. Эдгээр тагналт, чагналтын хүнд нөхцөл байдлыг үл харгалздаг юм гэхэд хувь хүн нөтбүк, гар утасаа алдсан тохиолдолд хувийн мэдээлэл ч алдагддаг тул хохирч үлдэх эрсдэл хамгийн өндөр. Иймд хэрэглэгчдийг өөрсдийн хувийн мэдээлэл, нууц зэргийг хадгалах, тэдгээр төрлийн мэдээллийг боловсруулах төхөөрөмж (компьютер, нөтбүк, гар утас … гэх мэт )дээрх мэдээллийг шифрлэх дараах шилдэг үнэгүй програм хангамжуудыг технологийн аюулгүй байдлын шийдлийн сүүлийн үеийн судалгаа, мэдээллийг нийтлэгч блог TalkTechtome санал болгож байна.

Хард дискийг бүхэлд нь шифрлэх

  1. Bitlocker

Windows 7-ийн Ultimate, Enterprise хувилбар, Windows 8.1 –ийн Pro, Enterpriseхувилбаруудын хэрэглэгч Bitlockerашиглах боломжтой. Windows –ийн төлбөртэй хувилбаруудад ч мөн уг шифрлэлтийн програм хангамжийн сүүлийн үеийн хувилбах байх бөгөөд нэмэлт төлбөр шаарддаггүй. AES -256алгоритмаар тухайн үүсгэсэн контайнер доторх өгөгдлийг шифрлэх бөгөөд PIN, TPM module гэсэн 2 хүчин зүйлт баталгаажуулалтаар тухайн нууцалсан өгөгдөлд хандах боломжийг олгодог. Үүсгэсэн контайнераас гадна үйлдлийн систем дээрх бусад бие даасан контайнерууд дахь өгөгдлийг шифрлэдэг тул хард диск, тухайн төхөөрөмжийг бүхэлд нь шифрлэнэ.

Bitlocker

  1.  DiskCryptor

Нээллттэй эхийн програм хангамж бөгөөд AES-256, Twofish, and Serpent алгоритмуудаар өгөгдлийг шифрлэнэ.

DiskCryptor

Файл шифрлэх

  1. AES Crypt

AES 256-аар файл шифрлэх нээлттэй эхийн програм хангамж бөгөөд Windows, Linux, Mac, iOS болон Android төхөөрөмжүүд дээр ажиллана. Java, C# дээр эдгээр програм хангамжийн хөгжүүлэлтийг хийж болно.

AES-Crypt-002-file-encryption-software_thumb

  1. Challenger

Төхөөрөмж дээрх файл, фолдерийг шифрлэх боломжтойн дээр төлбөр төлөх шаардлагагүй уг програм хэрэглэгч өөрийн өгөгдлийг шифрлэх түлхүүрийн уртыг сонгох, удирдахаас гадна сүлжээний төхөөрөмж дээрх өгөгдлийг сүлжээгээр дамжуулан шифлэдэг. Ашиглахад админ эрхийг шаардахгүй.

Challenger

Стеганографи

  1. Steg

Бусад файлуудад өгөгдлийг нууцлаж, аюулгүй байдлыг хангах уг програм хангамж Linux, Windows, MACүйлдлийн системүүд дээр ажиллах боломжтой. JPEG (JPG), TIFF, PNG, BMP форматуудыг дэмжих бөгөөд эдгээр файлууд, зурагт өгөгдлийг нууцална.

 Steg-Options_009

Имэйл шифрлэх

  1.  iSafeguard

Цахим шуудангаар харилцагч 2 тал ашиглаж байж өөрсдийгөө баталгаажуулах бөгөөд дамжуулах захидал, хавсралт нь шифрлэгдсэн байна.

isafeguard

Зөөврийн төхөөрөмж шифрлэх

  1.  Rohos Mini Drive

USB төхөөрөмжийг нууц үгээр хамгаалах болон шифрлэх боломжтой уг програм AES 256 –ийг ашиглана. Үнэгүй хувилбар нь 8GB хүртэлх хэмжээтэй зөөврийн төхөөрөмжийг шифрлэх боломжтой бол лицензтэй хувилбарыг нь авсанаар илүү их хэмжээтэй төхөөрөмжийн мэдээллийг шифрлэнэ.

Rohos Mini Drive

Өгөгдөл дамжуулалтыг шифрлэх

  1. OpenSSL

Дамжуулах өгөгдлийг SSL, TSL –ээр шифрлэхийг санал болгоно. Ерөнхийдөө Линуксд зориулагдсан боловч Windows, Solaris-д тохирох портууд байна.

opensssssl

Алсаас хандахыг шифрлэх

  1. PuTTY

Windows хэрэглэгчид (client)зориулагдсан /бусад үйлдлийн системүүдэд ашиглаж болно/ аюулгүй комманд лайн юм. Хэрэглэгчийн SSH –тэй холбогдох сервисүүдийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй.

PuTTy

Олон зорилгот шифрлэлтийн програм

       10. 7-Zip

Ерөнхийдөө шахах /zip/ програм хангамжгэж үздэг ч файлыг AES 256ашиглан шифрлэдэг. Windows Explorer-ийн меню-д нэмэлтээр байх бөгөөд имэйл шифрлэхээс гадна хавсралт бүх төрлийн файлыг шахаж дамжуулах үйлдлийг нэг дор хийдэг ашиглахад хялбар програм хангамж юм. Уг олон зорилгот шифрийн програм хангамжаар өгөгдлийг шифрлэхтэй холбоотой бүх асуудлыг шийдвэрлэж болно.

7-zip

Эх сурвалж: www.gfi.com

Тереза Мэй: “Шифрлэлтийг хэрэглэхгүй байх” хориг хэрэгжихгүй байна.

Тереза Мэй: “Шифрлэлтийг хэрэглэхгүй байх” хориг хэрэгжихгүй байна.

Английн ерөнхий сайд Тереза Мэй өнгөрсөн долоо хоногт Лондонд болсон террорист халдлагатай…

Дэлхийн II дайны үеийн шифр мэдээ зөөгчид…

Дэлхийн II дайны үеийн шифр мэдээ зөөгчид…

Дайны үед утсан харилцаа тасарсан болон огт байхгүй бүс нутаг, байлдааны зурваст…

НОБЕЛЬ МАТЕМАТИКЧДЫГ МАРТСАН УУ

НОБЕЛЬ МАТЕМАТИКЧДЫГ МАРТСАН УУ

Хамгийн хүндтэй шагнал гэгддэг Нобелийн шагналыг Шведийн химич, зохион бүтээгч Альфред Нобелийн…

САНАЛ АСУУЛГА

Таны бодлоор ямар төрлийн криптографи крипто-тэсвэр сайтай байдаг вэ?

Үр дүн харах

Loading ... Loading ...

СҮҮЛД НЭМЭГДСЭН

Зочин

  • 208Энэ нийтлэлд :
  • 103817Нийт зочилсон:
  • 90Өнөөдөр:
  • 1Одоо байгаа: