Үнэт метал, чулуун бүтээгдэхүүн борлуулагчид блокчэйнд нэгдэхээр болжээ.

Цуст очир эрдэнээс зайлсхийх арга блокчэйн болоод байна.

    Алт, үнэт чулуу борлуулалтын компаниуд тэр дундаа Richline Group энэ 4 сарын 26-нд IBM–тэй хамтран ажиллах болсоноо зарласан байна. Тус групп бүтээгдэхүүний тээвэрлэлт, дамжуулалтын мэдээллийг блокчэйн сүлжээнд бичилт хийж бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд анхаарах чиглэлээр ажиллах, програм хангамж хөгжүүлэх шаардлагаар IBM-тэй хамтарч ажиллахаар болсон нь ийнхүү ажил хэрэг болж байна. Тэд цуст очир эрдэнэ (blood diamond- хууль бус аргаар олж авсан очир-эрдэнэ) болон зөвшөөрөлгүйгээр чулуу олборлох, борлуулах гэсэн асуудлуудаас блокчэйн технологийг ашиглан ангижрах боломжтой гэж үзэж байгаа юм. Туршлагагүй, залуу худалдан авагчид хууль бусаар олж авсан, хуурамч, эвдрэл гэмтэлтэй үнэт чулуун эдлэлүүдийг худалдаж авах нь элбэг бөгөөд энэ бүх үйл ажиллагааг таслан зогсоох хэрэглэгчдийг хохирохоос урьдчилан сэргийлэх зорилгоор үйлдвэрлэгч (нэг талаар олборлогч) –ээс хэрэглэгчид гэсэн итгэлцлийн сүлжээг блокчэйн ашиглан бий болгож буй нь Trustchain сүлжээ юм.
Richline группээс гадна Helzberg, Asahi Refining, LeachGarner зэрэг компаниуд хувийн лабораторитой нэгдэж гарал үүсэл нь тодорхой үнэт метал, чулууны худалдааг бий болгохын тулд энэхүү шийдлийг нэвтрүүлэхийг эрчимтэй дэмжиж байгаа ажээ.  /Asahi нь үнэт метал боловсруулах үйлдвэр, LeachGarner нь үнэт метал нийлүүлэгч харин Helzberg Diamonds нь АНУ-ын үнэт эдлэл худалдаалагч байгууллага юм. Richline Group-ын тухайд үнэт эдлэл хийгч компани бөгөөд UL нь тэдгээр бүтээгдэхүүнүүдийг баталгаажуулагч үйлчилгээг үзүүлдэг байна./ 


IBM-ын хөгжүүлж буй Trustchain блокчэйн сүлжээ нь дан ганц энэхүү салбараар хязгаарлагдахгүй бөгөөд үйлдвэрлэлийн бүх л салбарт нэвтрүүлэх боломжтой, цаашид санаа авах анхдагч төсөл юм.
Энэхүү блокчэйн төсөл нь баталгаажуулалтыг түргэн шуурхай, ил тод явуулах нөхцлийг бүрдүүлэхэд гол чиглэсэн. IBM-ын блокчэйн үйлчилгээг хариуцсан мэргэжилтэн Jason Kelly энэ боломжийг ашиглаад бусад салбарын тоглогчид уг технологид нэгдэх хэрэгтэй гэсэн байна. Гаргасан мэдэгдэлд дурьдсанаар үнэт эдлэл худалдан авагчид худалдан авалт хийхийн өмнө баталгаажуулалт хийх боломжтой аппликэйшнийг 2018 оны сүүлээр ашиглалтанд оруулна гэсэн байна. Үнэт чулуун эдлэлийн түүх цэвэр байна гэдэг эрүүл бизнесийн орчин бүрдүүлэхэд хамгийн чухал хэмээн Richline-ийн Маркетингийн хэлтсийн дарга Марк Ханна уг төслийн ач холбогдлыг баталж хэлсэн байна. Тэрээр мөн залуу хэрэглэгчид илүү их эргэлзэж, их судалгаа хийж буй байдлыг бид одоогоор тэдгээр хэрэглэгчид өөрсдийгөө хамгаалах хамгийн зөв шийдэл гэж үзэж байна хэмээжээ.
TrustChain анхдагч төсөл нь үнэт эдлэлийн салбарт блокчэйн ашиглан хэрэглэгчийг тухайн бүтээгдэхүүний үнэнч, шударгаар бий болсон байдалд илүү итгэлтэй байх боломжийг бүрдүүлж буй хамгийн сүүлийн үеийн оролдлого юм. IBM нь бусад салбарт хэрэгтэй блокчэйн төслүүдийг хэрэгжүүлж буйн нэг нь Wallmart.Inc гэх мэт том хэмжээний хүнсний бүтээгдэхүүн борлуулагчийн худалдаалж буй бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч, худалдан авагчийн хоорондын дамжлуулалт, тээвэр ложистикийн асуудлын мэдээллийг бүртгэх, баталгаажуулах одоогоор нэр нь тодорхойгүй блокчэйн төсөл юм.

Зул сараар дээгүүрт эрэмблэгддэг дэлгүүрүүд блокчэйнд баярлах болно.

TrustChain-ы альфа хувилбараар Өмнөд Дакотагийн уурхайгаас олборлож Ютад цэвэрлэгдээд Массачусэтын дарханы газарт бүтээгдэхүүн болж хувирдаг алт боловсруулалт, тээвэрлэлтийн процесийг баталгаажуулсан байна. Сүүлийн үеийн мэдээллээр Энэтхэгийн очир эрдэнэ засаж, сүйн бөгж урладаг үнэт эдлэлийн компани энэ төсөлд нэгдэж бэлэн болсон бөгжнүүдийг борлуулагч тал буюу Helzberg руу илгээх үйл ажиллагааны баталгаажуулалтыг мөн уг сүлжээгээр хийсэн байна. Энэ үйл ажиллагаанд UL хянан баталгаажуулалтын компани уламжлалт хяналтын зарчимтай адилаар хяналтын процесс блокчэйнд хэрхэн явагдаж буйд ажиглалт хийсэн байна. Очир эрдэнэ олборлогч хамгийн том компани De Beer Group 2018 оны эхээр өөрсдийн үнэт чулуу тээвэрлэлт, дамжуулалтын процессыг блокчэйн технологид бичиж эхлэх арга замыг хайж буйг зарлаж байсан. Тийм боловч уг компани 2015 оны үеэс эхлэн очир эрдэнийн хяналтыг Everledger нэртэй блокчэйнд суурилсан системээр хийж өдгөө 2 сая гаруй үнэт чулууны гарал үүслийн баталгаажуулалтыг хийжээ.
Эдгээрээс гадна блокчэйн технологийг нэвтрүүлэхээр зорьж буй өөр нэг салбар нь Лондогийн алт үнэт эдлэлийн худалдааны нийгэмлэг (London Bullion Market Association- LBMA) бөгөөд уг нийгэмлэг дэлхийн алтны зах зээлийн хамгийн том ажиглагч, хяналт тавьдаг байгууллага юм. Мөн тус байгууллага үнэт металын гарал үүслийг тодорхойлох, хяналт тавихад тархалттай бүртгэлийн аргачлалыг ашиглахаар эрэл хайгуул хийж улмаар органик бус гарал үүсэлтэй эрдэсүүдийг илрүүлэх, мөнгө угаах боломжийг багасгах ажээ.

 

Эх сурвалж: www.btcmanager.com

 

 

Криптосиcтемд тавих шаардлага

Мэдээлэл нууцлах орчин үеийн криптографийн системүүддэд дараахи үндсэн шаардлагуудтавигдаж байна: шифрлэгдсэн мэдээлэл…

ШИФРЛЭЛТ ХАМГИЙН САЙН ХАМГААЛАЛТ

ШИФРЛЭЛТ ХАМГИЙН САЙН ХАМГААЛАЛТ

                           NSA-ийн код тайлагч нараас үл хамааран шифрлэлт хамгаалалтын сайн арга хэвээр…

11 настай кибер аюулгүй байдлын мэргэжилтэн

11 настай кибер аюулгүй байдлын мэргэжилтэн

Интернэт түүний дэд бүтэц, дотоод үйл ажиллагаа нь нэгэн цул ертөнц болсон…

САНАЛ АСУУЛГА

Таны бодлоор ямар төрлийн криптографи крипто-тэсвэр сайтай байдаг вэ?

Үр дүн харах

Loading ... Loading ...

СҮҮЛД НЭМЭГДСЭН

Зочин

  • 11Энэ нийтлэлд :
  • 115501Нийт зочилсон:
  • 11Өнөөдөр:
  • 0Одоо байгаа: