Кибер аюулгүй байдлын мэдлэг олгох 10 дугаар сар бүдгэрч байна.

Маш цөөхөн хүн кибер аюулгүй байдлын мэдлэг олгох 10 дугаар сарын тухай мэдэж байгаа нь өнөөдрийн гол асуудал болж байна хэмээн кибер аюулгүй байдлын талаарх сэрэмжлүүлэг мэдээлэл, тоо баримт, судалгааны талаар олон нийтэд хүргэдэг https://www.csoonline.com/ цахим хуудасны нийтлэгч Jon Oltsik саяханы нэгэн нийтлэлдээ дурьджээ.  Тэрээр Enterprise Strategy Group ESG группд шинжээчээр ажилладаг бөгөөд Wall Street болон New York Times сэтгүүлүүдэд онцлогдож өөрийн нийтлэлүүдээр олонд танигдсан нэгэн юм. Уншигчид маань санаж байгаа бол жил бүрийн 10 дугаар сард манай цахим хуудас энэ арга хэмжээний талаарх тодорхой мэдээллүүдийг оруулж байсан билээ.

2004 оноос эхлэн тэмдэглэх болсон энэхүү кибер аюулгүй байдлын мэдлэг олгох сарыг АНУ-ын Дотоод аюулгүй байдлын газар зохион байгуулдаг бөгөөд энэ жилийн хувьд шинэ содон байж болох мэдээлэл нь АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампын 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр гаргасан уриалга байв. Уриалгын агуулгыг товч дурьдахад:

Энэ 10 дугаар сард миний хувьд цахим эринд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудыг өөрсдийн цахим аюулгүй байдлыг хангах, өөрт хэрэгтэй арга ажиллагаа, хэрэгслийг сайжруулах, хамтран ажиллах замаар  АНУ-ын мэдээллийн аюулгүй байдлыг хангахыг уриалах, идэвхжүүлэх чухал үүргийг хүлээж байна. Цаашлаад америк хүн бүр өөрийгөө болон бизнесийнхээ аюулгүй байдлыг хангахад чухал нөлөө үзүүлэх Дотоод аюулгүй байдлын газрын “Зогс”, “Бод”, “Холбогд” аянд нэгдэж аюулгүй байдлын мэдлэг, мэдээлэл олж авахыг уриалж байна.” гэжээ.  Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.

 Харин уг үйл ажиллагаа явагдаж эхэлснээс хойш анхаарал татах нэгэн мэдээлэл нь 2009 онд Дотоод аюулгүй байдлын газрын нарийн бичгийн дарга Janet Napolitano-ны Дотоод аюулгүй байдлын газар үндэсний хэмжээнд кибер аюулгүй байдлыг хангах 1000-н мэргэжилтэн хөлсөлж 2012 онд өөрийн гэсэн албан хаагчидтай болно гэсэн мэдээлэл юм. Эдгээр 1000 мэргэжилтэн өөрийн гэсэн дадлага туршлага чиглэлтэй болж үндэсний хэмжээнд кибер аюулгүй байдлыг хангахаас гадна дэлхийн нийтийн өмнө тулгараад буй кибер аюул заналыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой хүний нөөц болно гэж байжээ.

Харин Jon Oltsik албаны хүний ийнхүү хэлсэнийг нь батлахаар мөн хэрэглэгчдийг мэдээлэл, мэдлэгээр хангах тал дээр үнэхээр ажил хийж, бусад байгууллагуудыг энэ үйл ажиллагаанд хамруулж чадаж буй эсэхийг тодруулах зорилготойгоор АНУ-ын төдийгүй дэлхийн хэмжээнд програм-техник хангамж, зөвлөгөө мэдээлэл өгдөг  жилийн орлого нь 10 тэрбум доллараас давж хэмжигдэх технологийн компаниудыг онцолсон байна. Тэдгээр компаниуд нь бүгд л өөрийн гэсэн цахим хуудастай бөгөөд түүгээрээ дамжуулан хэрэглэгчиддээ кибер аюулгүй байдлын мэдлэг олгох сарын талаар мэдээлэл хүргэж буй эсэхийг судлаж үзсэн байна. Үүнд:

  • Check Point Software
  • Cisco
  • FireEye
  • Forcepoint
  • Fortinet
  • IBM
  • Kaspersky Lab
  •  MacAfee
  • Sophos
  •  Splunk
  •  Symantic
  •  Trend Micro компаниудын цахим хуудаснууд орсон бөгөөд алинд нь ч энэ сарын талаарх мэдээлэл байхгүй байсныг илрүүлсэн байна. Хэрвээ Дотоодын аюулгүй байдлыг хангах газар энэ 10 дугаар сард анхаарал хандуулж, хөлсөлж авсан мэргэжилтнүүд, мэргэжлийн багаа ажиллуулж байгаа бол ийм дүр зураг байх ёсгүй хэмээн Jon Oltsik нийтлэлдээ бичжээ. Түүний дүгнэлтэд мөн эдгээр компаниуд өөрийн бизнесийн үйл ажиллагаанд нийгмийн хариуцлагатай холбоотойгоор хийх ажилд нь энэ сарын талаарх мэдээлэл заавал байх учиртай. Хэдийгээр дээрх төрлийн бизнес эрхлэгчид хүмүүсийн кибер аюул заналд өртөж, түүнээс сэргийлэх арга ажиллагаанд нь тулгуурлан ашиг олж буй ч кибер аюулгүй байдлын талаарх мэдээллийг хэрэглэгчид таниулах арга хэмжээнд зайлшгүй нэгдэх хэрэгтэй гэсэн байна.

Түүний үзэж буйгаар ажил хэрэг болж жил бүр өргөжих ёстой уг арга хэмжээ ийнхүү бүдгэрч байгаа нь тун харамсалтай. Кибер аюулгүй байдлын талаарх мэдлэгийг их сургууль, тусгай сургалтаар олж авах түвшинд хэр хэмжээний хүмүүс байгааг тооцоолж гаргахад төвөггүй. Мэдээж хангалттай цөөн тоо гарна. Тэгэхээр технологи хөгжиж буй техникийн эрин үед хэрэглэгчид хохирсоор байх нь бизнес эрхлэгчид ашигтай тул энэ асуудал дээр хөдлөхгүй байх нь аргагүй мэт санагдана. Гэхдээ кибер аюулгүй байдлын мэдлэг олгох 10 дугаар сарын үйл ажиллагаа явагдаад үндэстэн даяараа мэдлэг, мэдээлэлтэй болно гэвэл өрөөсгөл ойлголт хэдий ч 14 дэхь жилийнхээ нүүрийг үзэж буй олонд харьцангуй танигдсан энэ арга хэмжээг таслахгүй, мөн чанартай байхыг хүсэх юм. Тэрээр дээр дурдсан байгууллагуудыг ямар нэг байдлаар харлуулах, сөрөг сурталчилгаа хийхийг хүсээгүй бөгөөд Дотоод аюулгүй байдлын газар ажлаа хангалттай сайн хийхгүй байгаа нь үүгээр харагдаж байна хэмээжээ.

Эх сурвалж :  www.csoonline.com

Шифрийн орчин үеийн чиг хандлагуудаас.

Шифрийн орчин үеийн чиг хандлагуудаас.

Орчин үеийн криптографид дараах суурь асуудлуудтай оршин тогтнож байна. Ашиглах боломжит схем…

Илчлэлт буюу Эдвард Снөүдэн – 1

Эдвард Снөүдэн хэрхэн Тагнуулын төв газрын “Үнэнч Ажилтан”-аас  АНУ-ын “хамгийн аюултай хүн…

Өгөгдөл шифрлэх шилдэг 10 үнэгүй програм хангамж

Өгөгдөл шифрлэх шилдэг 10 үнэгүй програм хангамж

Сүүлийн үеийн бараг бүх мэдээлэл NSA-ийн тагналт чагналт, халдлага, хакер, Эдвард Снөүдэний…

САНАЛ АСУУЛГА

Таны бодлоор ямар төрлийн криптографи крипто-тэсвэр сайтай байдаг вэ?

Үр дүн харах

Loading ... Loading ...

СҮҮЛД НЭМЭГДСЭН

Зочин

  • 34Энэ нийтлэлд :
  • 102100Нийт зочилсон:
  • 42Өнөөдөр:
  • 1Одоо байгаа: