Японы нисэх буудлуудын утасгүй сүлжээ шифрлэлтгүй байна

unsecure_wifi_hero

     Кобэ инженерийн их сургуулийн төгсөлтийн дараах сургуулийн профессор Масакацу Мори утасгүй сүлжээний шифрлэлт, аюулгүй байдлыг тандах зорилгоор орон нутгийн болоод Японы улсын хэмжээнд нийт утасгүй сүлжээ зохион байгуулсан бүсүүдэд түүвэр судалгаа хийжээ.Харин уг судалгаагаар утасгүй сүлжээг хамгийн өргөн ашиглах хэрэгцээ шаардлагыг үүсгэж байдаг томоохон онгоцны буудлуудын хамгаалалт муу байсан нь тогтоогджээ. Нарита(Narita), Кансай (Kansai), Кобэ (Kobe) нисэх буудлуудын утасгүй сүлжээг ашиглаж байсан хэрэглэгчдийнинтернэт хөтөч, цахим шууданг дундаас уншиж, олзолж авах бүрэн боломжтой, ямар нэгэн нууцлал шифрлэлтийн аргыг ашиглаагүй утасгүй интернэт үйлчилгээг хэрэгжүүлж байжээ. Тус улсын хэмжээнд 900,000 гаруй утасгүй сүлжээний бүс байдаг гэсэн тоо гардаг бөгөөд эдгээрийн дийлэнх нь шифрлэлтийн хамгаалалт байдаггүй гэж Масакацу судалгааны тайландаа өгүүлсэн байна. Түүнчлэн тэрээр хэрэглэгчид утасгүй сүлжээ ашиглаж буй эрсдэлтэй тохиолдолд карт, дансны мэдээлэл, цахим хаяг зэрэгтээ нэвтрэхгүй, гүйлгээ хийхгүй байх нь зүйтэй. Энэ нь маш их эрсдлийг дагуулж байна гэжээ.

       Осака мужийн Kансай олон улсын нисэх буудалд хийсэн туршилтандаа тэрээр тус сүлжээнд холбогдсон компьютер ашиглан цахим шуудан илгээж өөр нэг компьютерээс уг сүлжээнд анализ хийн уг цахим шууданг төвөггүй хуулбарлан авч хүрэх хаяг, доторх агуулгыг нь хүртэл тодорхойлсон байна. Мөн тухайн илгээгч компьютерийн хэрэглэгчийн зочилсон цахим хуудсны хаяг (URL), IP хаяг зэргийг нь илрүүлжээ. Үүнтэй адил туршилтыг Кобэ, Наритай нисэх буудлуудад хийхэд утасгүй сүлжээ нь мөн л ижил үр дүнг өгчээ. Харин Нарита нисэх буудлын холбогдох албаны хүн утасгүй сүлжээний талаар хэлэхдээ “Бид үйлчлүүлэгчдээ тав духтай орчинг бий болгох үүднээс энэ үйлчилгээг нэвтрүүлсэн гэдгийг онцлох хэрэгтэй. Түүнээс шифрлэлт энэ тэрийн асуудалд ач холбогдол өгөөгүй. Үйлчилгээ зөвхөн хэрэглэгчийн хүсэлтээр л хийгдэж байгаа. Хэрвээ тухайн харилцаа маш чухал гэж үзвэл бид шифрлэлттэй харилцаагаар хангаж болно” гэсэн байна.

Нисэх буудлууд гэлтгүй өөр маш олон үнэгүй, утасгүй интернэтийн бүс ямар нэгэн шифрлэлтгүй байдаг тул хэрэглэгчдэд нууц үг шаардлагатай (бүх төрлийн аккаунтад нэвтрэх) үйлдэл хийхээс зайлсхийж байх нь өөрсдөө авч чадах аюулгүй байдлын арга хэмжээ болоод байгаа юм.

Эх сурвалж:  www.japantimes.co.jp

Facebook мэдээллийн аюулгүй байдлын компани худалдаж авав

Facebook мэдээллийн аюулгүй байдлын компани худалдаж авав

Өнгөрсөн долоо хоногт өрнөсөн үйл явдалтай холбоотойгоор дэлхий нийтийг хэрсэн хамгийн том…

Тусгай албад 70 жилийн өмнөх захидлын нууцыг тайлж чадсангүй

Тусгай албад 70 жилийн өмнөх захидлын нууцыг тайлж чадсангүй

Британийн тусгай албаны нууц үг тайлагчид Дэлхийн хоёрдугаар дайны үед бичигдсэн нууц…

Биткойны өрсөлдөгчид

Биткойны өрсөлдөгчид

 Биткойны гялалзсан их амжилтын дараагаар түүнтэй төстэй олон төрлийн крипто мөнгө хаа…

САНАЛ АСУУЛГА

Таны бодлоор ямар төрлийн криптографи крипто-тэсвэр сайтай байдаг вэ?

Үр дүн харах

Loading ... Loading ...

СҮҮЛД НЭМЭГДСЭН

Зочин

  • 95Энэ нийтлэлд :
  • 99679Нийт зочилсон:
  • 30Өнөөдөр:
  • 0Одоо байгаа: