Цахим гарын үсэг

Цахим гарын үсгийн тухай

Мэдээллийг криптографикийн  хувиргалтуудын тусламжтайгаар түүний бүрэн бүтэн байдал, яг тухайн хүнээс ирсэн эсэх,  ямар нэгэн гадны өөрчлөлт орсон талаарх шалгах, баталгаажуулах үүргийг цахим гарын  үсэг гүйцэтгэнэ.

Гүйцэтгэх үүрэг ба хэрэглээ:

Цахим гарын үсэг нь гарын үсэгтэй адилхан интернет болон бусад электрон бичиг баримтанд хэрэглэгдэх болно. Манай улсад ч гэсэн цахим гарын үсгийн тухай хууль тогтоомжууд байдаг. Доорх холбоосоор http://www.legalinfo.mn/law/details/574 холбогдох хуультай танилцаж болно.

  • Цахим гарын үсэг интернетээр явагдаж буй худалдан авалт бусад үйлчилгээнд ашиглагдсан бол тэр мэдээллийн бүрэн бүтэн байдалд хяналт тавих. Санамсаргүй ба санаатай үйлдлийн улмаас дамжуулагдаж буй мэдээлэлд өөрчлөлт орсон тохиолдолд тухайн цахим гарын үсэг баталгаажуулах боломжгүйгээр алгоритмыг загварчилсан байдаг.

Хэрэглээ

  • Гаалийн мэдүүлэг, бүртгэл;
  • Үл хөдлөх хөрөнгийн цахим бүртгэл ;
  • Цахим төлбөр тооцоо хийх (банкны дансаар);
  • Цахим худалдаа (бизнес)
  • Улс хоорондын захиалга гэх мэт маш олон зүйл дээр ашиглагдаж байна.

Алгоритм:

Симметрик болон асимметрик шифрлэлтийн аргад суурилсан цахим  гарын үсгийн алгоритм  гэж 2 хуваагддаг. Үүнээс асимметрик буюу хос түлхүүртэй шифрлэлтийн аргыг хэрэглэсэн алгоритм нь зонхилон ашигладаг.

  • Эль– Гамаля схемд суурилсан.
  • DSAECDSA буюу Америкийн цахим гарын үсгийн стандарт .(DSA- буюу эллиптик муруйн онолд суурилсан)
  • ГОСТ Р10-2001 Оросын цахим гарын үсгийн стандарт гэх стандартуудыг зонхилон хэрэглэж байна.

Хеш функц буюу 1 чиглэлтэй функцийн гүйцэтгэх үүрэг нь өгөгдлийг тогтмол урттай өгөгдөл болгон шилжүүлэх ба буцааж эх өгөгдлийг гаргаж авах бараг боломжгүй байхаар мэдээлэлд хавсаргадан бүрэн бүтэн байдлыг хангана.

Цахим гарын үсэгт хэш функц ашиглах нь

Ямарч хэмжээтэй мэдээлэлд гарын үсэг зурах шаардлагатай байж болно. Жишээ нь маш их хэмжээтэй. Цахим гарын үсгийн схемд түүний хеш утгыг тоон гарын үсгээр баталгаажуулдаг. Гарын үсгийг шалгах баталгаажуулах түүний бүрэн бүтэн байдлыг шалгахын тулд хеш функцийн утгыг тооцолдог. Тэгэхлээр хеш функцийн утга нь бүрэн бүтэн байдлын баталгаа болж байна.Одоо нийтлэг хэрэглэгддэг ил(хос) түлхүүртэй шифрлэлтэд суурилсан  тоон гарын үсгийг авч үзье.

Тайлбар : Подписание (Гарын үсэг үүсгэх), Данные- өгөгдөл (Мэдээлэл), Шифрование хеша на закрытом ключе пользователя – (хэрэглэгчийн нууц түлхүүрийг ашиглаж хеш утгыг шифлэх), Проверка – шалгах, Данные подписанны цифровой подписью –Тоон гарын үсэгтэй өгөгдөл, Дешифрование хэша  открытом ключом- ил түлхүүрээр  хэш өгөгдлийг тайлах, сравнение – харьцуулалт (хэрэв доорх тэгшитгэл үнэн байвал гарын үсэг  зөв шалгагдсан гэж үзнэ).

Түлхүүр үүсгэх алгоритм:

Нууц түлхүүрт харгалзах ил түлхүүрийг гаргаж авдаг алгоритм бий.

Гарын үсэг үйлдэх:

Тухайн электрон өгөгдлийн гарын үсгийг нууц түлхүүрийн тусламжтайгаар гаргаж авна.

Шалгах процесс:

Тухайн өгөгдөл болон гарын үсгийг ил түлхүүрийн тусламжтайгаар гарын үсгийн үнэн зөв бүрэн бүтэн байдлыг шалгана. Гарын үсэг зурах явцад ашигласан нууц түлхүүрт харгалзах ил түлхүүрийг ашиглана.

Асимметрик алгоритмын төрлүүд:

Дискрет логарифм суурилсан (EGSA), Тоог анхны тоон үржвэрт задлах гэсэн асуудлуудад суурилдаг (RSA).

 

2005/2006 он олимпиадын бодлого 3

При зашифровании текста на русском языке (в текстах строчные и заглавные буквы…

Гар утсанд шифрлэлт хийх ажлыг FBI шүүмжилж байна

Гар утсанд шифрлэлт хийх ажлыг FBI шүүмжилж байна

Apple болон Google компаниуд АНУ-ын засгийн газрыг өөрсдийн хэрэглэгчийн

КРИПТОЛОГИЙН МУЗЕЙН ШИНЭ ҮЗМЭРҮҮД

КРИПТОЛОГИЙН МУЗЕЙН ШИНЭ ҮЗМЭРҮҮД

Америкийн нэгдсэн улсын Үндэсний аюулгүй байдлын газар /NSA-National Security Agency/ 60 жилийн…

САНАЛ АСУУЛГА

RSA шифр алгоритмын 1024 бит түлхүүрийн крипто тэсвэр одоо дууссан(тайлахад 2 цаг шаардана)

Үр дүн харах

Loading ... Loading ...

Зочин

  • 68Энэ нийтлэлд :
  • 95196Нийт зочилсон:
  • 18Өнөөдөр:
  • 1Одоо байгаа: