Шифр дисктэй халаасны дэвтэр

Giddings-ын талбарт бичвэрийн ном

face-1АНУ-ын армын шифр дисктэй халаасны дэвтэр

Уг Giddings талбартай бичвэрийн ном нэртэй энэхүү шифрийн арга, хэрэгсэл нь жижиг хэмжээтэй олон хуудастай байсан бөгөөд АНУ-ын Армид ашиглагдаж байжээ. 1898 оны Испани-Америкийн дайны үед цэргүүд нууц зурвас солилцох, дамжуулахдаа уг дэвтрийг ашигладаг байв. Зүүн талд үзүүлж буй зурагт бичвэрийн номыг хэрхэн хэрэглэхийг харуулж байна. Хатуу цаас бүхий шифр дискийн доторх хэсгийг эргүүлэх байдлаар мэдээллийг шифрлэнэ. Энэхүү шифрлэх арга нь полиалфавит шифр дискийн зарчимтай адил. Шифрлэгдсэн явуулах бичвэрийг дэвтрийн нүүрэн хэсэгт хадгална. Карбон цаасаар хуулбарласан нөгөө нэг хувийг номны ард хадгална. Ном ногоон өнгөтэй хавтастай ба харандааг хавтаснуудыг хаасны дараа урд талд нь цоож болгож шургуулдаг. Номыг Дохионы албаны офицер, хошууч Ховард Гиддингс (Howard A. Giddings) загварчилсан бөгөөд Канзас хотын Hudson-Kimberly Publishing Co.– д хэвлүүлсэн нь 1898 оны анхны “хувийн гарын авлага”-ыг хэвлүүлсэн явдал байв. Тухайн цаг үед цэргүүд үүнийг 1 ам.доллараар худалдаж авч байв. Номыг хэрхэн ашиглах талаар бүтэн зааварчилгаа нь номын ард байдаг ажээ.  Куба улстай холбоотойгоор АНУ, Испани хоёрын хооронд бий болсон зөрчилдөөнөөс үүдэлтэй 1898 оны уг дайнд  Карибын тэнгис, Номхон далайн орнууд оролцож байсны нэг нь Филлипин улс юм. Танилцуулж буй уг талбарт бичвэрийн номонд 1901 онд онд Филлипины удирдлагын төв албанд илгээсэн цахилгаан мэдээг хавчуулсан байжээ.

1

face-1

3

4

5

6

8

Эх сурвалж: www.cryptomuseum.com

 

“Simplocker” гар утасны файл барьцаалагч вирус

“Simplocker” гар утасны файл барьцаалагч вирус

Бид өмнөх нийтлэл болох “Cryptolocker нэртэйбарьцаалагч вирус илрэв” –д уг вирус таны…

Нууцыг задруулсан захиа

Зохиолч : Б.Ринчен Монгол улсын арван зургаан онд залуу оюутан байхдаа алс…

Шифрийн орчин үеийн чиг хандлагуудаас.

Шифрийн орчин үеийн чиг хандлагуудаас.

Орчин үеийн криптографид дараах суурь асуудлуудтай оршин тогтнож байна. Ашиглах боломжит схем…

САНАЛ АСУУЛГА

Таны бодлоор ямар төрлийн криптографи крипто-тэсвэр сайтай байдаг вэ?

Үр дүн харах

Loading ... Loading ...

СҮҮЛД НЭМЭГДСЭН

Зочин

  • 37Энэ нийтлэлд :
  • 102100Нийт зочилсон:
  • 42Өнөөдөр:
  • 1Одоо байгаа: