Шифрлэлтийн сайн, муу тал

encryptionӨнгөрсөн жил гэхэд та бидний чихэнд шифрлэлт гэдэг үгийг ханатал ойлгуулахаар олон үйл явдал болсны зарим муугаас нь дурьдахад барьцаалагч вируснууд болох CryptoLocker, GameOver, Zeus зэргийг нэрлэж болох юм. Мэдээллийн аюулгүй байдал, хувь хүний нууцыг цахим орчинд хамгаалах шийдлийн хувьд шифрлэлт хамгийн сайн арга байсаар ирж хөгжлийнхөө олон шат дамжлагыг туулж байна. Үүний нэг илрэл нь дээр дурьдсан таагүй нөхцөл байдлыг ч бий болгоход хүргэсэн. Таны компьютер, ухаалаг системийн файл, мэдээллийг шифрлэн барьцаалж ашиг олно гэдэг гэмт хэрэгтнүүдийн технологийг буруугаар ашиглах боломжийг ямар ч нөхцөлөөр бүрдүүлж болдгийн сонгодог илрэл юм. Шифрлэлт гэдэг урьд цагт цэрэг дайны үеийн болон засгийн газрын мэдээллийг найдвартай, нууцлалтай байлгах үүргээсээ хальж бизнес эрхлэгчид, хувь хүмүүсийн мэдээ, мэдээлэл нууцыг хамгаалах чухал хэрэгсэл болжээ. Компьютер, сервер, харилцаа холбооны сүлжээ зэрэгт шифрлэлт байнга ашиглагдахаас гадна хөдөлгөөнт төхөөрөмжүүдийг (ухаалаг гар утас, нөтбүүк, таблет г.м) алдсан, гээсэн тохиолдолд мэдээллийг нь бусдад алдахаас хамгаалан шифрлэлтийн төрөл бүрийн аргууд боловсруулагдан ашиглагддаг. Энд сийрүүлэх шифрлэлтийн сайн муу тал барьцаалагч вирус зэрэгтэй холбоогүй боловч шифрлэлтийн ач холбогдол, үр нөлөө басчгүй сөрөг талын талаар бага ч болов ойлголтыг өгнө гэж найдаж байна.

Маш сайн аюулгүй байдал & хүнд хүчир сэргээлт

Бизнес эрхлэгчдийн хувьд өөрсдийн өгөгдлийн аюулгүй байдлыг хангах үндсэн 2 арга байна. Нэгдүгээр програм хангамжийн шийдэл буюу Microsoft BitLocker, Check Point PointSec and McAfee Safeboot зэргийг ашиглаж өгөгдлийг шифрлэж болно. Эдгээр програм хангамжууд нь хэрэглэгчид өгөгдлийг тайлж унших түлхүүрийг ойлгомжтой байдлаар олгож байдаг. Нөгөө нэг нь техник хангамж бүхий шифрлэлтийг ашиглах арга бөгөөд Secure Encrypted Drives (SED) эсвэл Full Disk Encryption (FDE) зэрэг өөр дээрээ түлхүүр байгуулалт, менежмент зэргийг хадгалдаг төхөөрөмж ашиглах явдал юм. Өгөгдлийг хамгаалах шифрлэлтийн давхарга, арга ажиллагаа өндөрсөх тусам тухайн системд доголдол үүсэх явцад шифрлэгдсэн өгөгдлүүдийг сэргээх асуудал төвөгтэй болж ирнэ. Ялангуяа энэ асуудал техник хангамж хэлбэрээр шийдсэн шифрлэлтийн тоног төхөөрөмжийг ашиглах үед их тохиолддог бөгөөд тухайн төхөөрөмж нь бие даасан физик бүтэц зохион байгуулалттай байх учир түлхүүрүүдийг өөр дээрээ хадгалж улмаар гэмтсэн үедээ түлхүүрүүдийг ашиглах боломжгүй болгох нь бий. Ийм үед өгөгдөлд хандаж болох боломж өгөгдөл сэргээх үйл явцыг хир зохион байгуулж, мэдлэг туршлагатай хүмүүс ажиллууснаас хамаарах бөгөөд сэргээх төхөөрөмжийн хүчин чадлын хирээр зардал гарч, өгөгдөл бүгд сэрээгдэхгүй байх эрсдлийг дагуулдаг.

         Хулганы сайн хавх бэлдэх

Өнөөдрийн байдлаар цөөн хэдэн компани л хэдэн долоо хоног болон түүнээс дээш хугацаагаар хүлээж өгөгдөл мэдээллийг сэргэх хүртэл тэсвэрлэх боломжтой байна. Kroll Ontrack компани 2009 оноос хойш шифрлэгдсэн хард драйверуудыг сэргээх хэд хэдэн төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хэрэгжилтийн явцад тэд эрэлт асар их байгааг олж мэдсэн бөгөөд өгөгдөл сэргээгч компаниуд тэдгээрийн судалгаанд гол анхаарал хандуулах цэгийг шифрлэгдсэн хард драйверт үүсэж болох физик болон логикийн алдааг бууруулах чиглэл гэж үзэж байгаа юм. Шифрлэлтийг тайлах, шифрлэгдсэн хард драйверуудаас мэдээлэл сэргээлгэх эрэлт их байгаа тул энэ жилийн ихээр Kroll Ontrack компани зөвхөн энэ чиглэлд гэхэд шинээр шифрлэлт тайлах арга технологи боловсруулахад хүрэлцэхүйц санхүүжилтийг авсан байна. Шинээр боловсруулсан уг арга нь тухайн гэмтсэн драйверууд дахь хэрэглэгдээгүй зай хэмжээг олж тогтоон сэргээлтийн өгөгдөлөөс хассанаар тайлах процессийг хурдан болгоход чиглэж байгаа юм. Өгөгдөл, мэдээлэл цаг хугацаагаар хэмжигдэж буй үед сэргээгдэх хугацааг минимумчлах нь үндсэн шалгууруудын нэг гэж үзэж байгаа ажээ. Шифр тайлах арга ажиллагааны хувьд технологийн шинэчлэл сэтгэл зовоосон зүйлсийн нэг болж амжилттай хэрэгжих хугацааг нь богиносгож байна. Учир нь вирусны эсрэг програм хангамж вирус гарсны дараа гардаг шиг шифрлэлтийг тайлах оролдого, арга сайжрах тусам шифрлэлт өөрөө хүчтэй болох нөхцлийг дагуулж улмаар техник технологи, математик аргачлал уг боломжийг харамгүй олгодогт тухайн нэвтрүүлсэн шифрлэлтийг тайлах арга ажиллагаа ялагдал хүлээдэг.

Гэхдээ хэрэглэгчид шифрлэгдсэн хард драйверууд нь гэмтэх, өгөгдөл нь эргэж сэргээгдэхгүй болчихоос айгаад өгөгдөл мэдээллийг шифрлэхгүй байх, дан ганц програмын аргаар зохицуулах нь зүйтэй гэсэн санааг агуулаагүй тул хэрэглэгчид өөрсдийн өгөгдлийг шифрлэж хадгалсан хард драйверийн нөөцийг бэлтгэж, физик гэмтэл ослоос урьдчилан сэргийлбэл таны мэдээлэл найдвартай хамгаалалтанд байсаар байх болно гэдгийг сануулмаар байна. Харин шифрлэгдсэн драйверууд нэгэнт гэмтсэн үед түүн доторх мэдээллийг бүрэн сэргээх боломж, технологийн бололцоо ойрын хэдэн сараар хэмжигдэх хэмжээнд ойрхон байгааг ойлгох нь зүйтэй.

Эх сурвалж: www.dynamicbusiness.com.au

Бодлого– 2. 9~12-р анги

Нагоныд байгаа суурин тагнуулч Гарривас тагнуулчтайгаа мэдээлэл солилцдог. Бүх мэдээллийг өмнө тодорхойлж…

RC-6 шифр алгоритм (encryption)-ын тухай

RC-6 шифр алгоритм (encryption)-ын тухай

RC-6 алгоритм нь нууцлалын блок шифр алгоритм (block encryption algorithm). Анх RC-6…

Хятадын их галт хана Биткойнд хориг тавьлаа

Хятадын их галт хана Биткойнд хориг тавьлаа

Хятадын засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэгч байгууллага Олон нийтийн аюулгүй байдлыг хангах яамнаас…

САНАЛ АСУУЛГА

RSA шифр алгоритмын 1024 бит түлхүүрийн крипто тэсвэр одоо дууссан(тайлахад 2 цаг шаардана)

Үр дүн харах

Loading ... Loading ...

СҮҮЛД НЭМЭГДСЭН

Зочин

  • 322Энэ нийтлэлд :
  • 97564Нийт зочилсон:
  • 4Өнөөдөр:
  • 1Одоо байгаа: