Шифр гэж юу вэ? Юу гэсэн үг вэ?

Бидний шифр гэж заншсан энэ үг нь англиар cipher буюу cypher гэж бичигддэг. Энэ нь:

1-рт: цифр буюу математикийн симбол
2-рт: төгслөг урттай ил текстийг урьдчилан тодорхойлогдсон кодоор өөрчилдөг криптографик систем гэсэн утгаар хэрэглэгддэг.

Тодорхойлолтоос үзэхэд шифр гэдэг нь ил юмыг далд болгон нууцлах арга бөгөөд хүн төрөлхтөн анх бие биенээсээ нуух юмтай болсон тэр цагаас хэрхэн нууцлах аргыг судалж боловсруулсаар криптологи хэмээх агуу том шинжлэх ухааныг бий болгожээ. Энд яагаад цифр гэсэн үгтэй адилхан бичигддэгийг бодож үзвэл сонирхолтой санаа цухалзах болно. Цифр, шифр гэсэн хоёр үг нь ямар ч гэсэн хоорондоо ямар нэгэн хамааралтай болох нь.


Хэзээнээс ийм ойлголт бий болсон бэ?

Криптографийн тухай одоогоос 4000 жилийн өмнө эртний Египет, Вавилон, Ассурид хэрэглэж байсан тухай тэмдэглэгдэж үлдсэн бөгөөд тэр хүмүүс өөр өөрсөндөө хэрэглэдэг криптографик системтэй байжээ. Эрт үеийн хүмүүс тэдгээрийг өөрийн үзэмжээр сонгож хэрэглэдэг байжээ. Үүний тод жишээ бол эртний Египед, Энэтхэгээс олдсон номууд юм.

  • Эртний Египед
  • Вавилон
  • Ассури
  • МЭӨ 400 Грек

МЭ 4-р зуунд Грекийн эрдэмтэн “Acnas Tacticus On the defense of Fortifications” ном бичсэний нэг бүлэг нь криптографид зориулсан. Криптограммын анхны томъёог томъёолсон, криптоанализын эхийг тавьсан анхны хүн нь Араб байв. 1412 онд Al-Kalka-shandi өөрийн Subhal- a’ska тайлбар тольд криптографик систем, хэрхэн шифр тайлах тухай бичсэн байна. Европын анхны криптограпч 1379 оны үед байсан Ромын пап VII Clement -эд үйлчилж байсан Gabriele de Lavinde юм. Одоо Ватиканы архивт үүнтэй холбоотой материал бий. 1860-аад оноос дипломат харилцаа холбоондоо кодын номыг өргөн ашиглах болсон. Америкийн иргэний дайны үед холбоотны арми багана болгон бичсэн түлхүүр үгтэй кодын номтой шифр систем ашигласан.


Эрт үеийн шифрийн жишээ

Анхны цезарийн шифр

Анхны цезарийн шифр

Анхны криптосистемийн Цезарь манай эрины эхэнд өөрийн бичиг харилцаа болон дайны үйл ажиллагаандаа ашигласан байна. Энэ нь анхны шинжлэх ухааны үндэстэй, системтэй шифр болж чадсан бөгөөд түүхэнд Цезарын шифр хэмээн мөнхөрчээ.

Цезарын шифр :

A B C D E F G H I J K L M N O P Q R S T U V W X Y Z – энгийн текст

D E F G H I J K L M N O P Q R S T U V WX Y Z A B C – шифрлэгдсэн

Жишээ нь:
SECURITY гэсэн үгийг шифрлэвэл VHFXULWB болно.


Дэлхийн I, II дайны үеийн шифр

Криптографи систем нь дэлхийн I, II дайны үед маш огцом хөгжжээ. Ялангуяа II дайны төгсгөл үед орчин үеийн криптографи аргын суурь тавигдсан байна.

Дэлхийн I дайнд оролцсон улсууд нууц тушаал, яаралтай мэдээ зэргээ шифрлэх болж криптологийг ч өргөнөөр хөгжүүлжээ. Энэ үед мэдээг шифрлэхдээ кодын ном ашигладаг байсан бөгөөд энэ нь үг болгонд тоо оноож бичсэн ном юм. Жишээлбэл: “Захирагч” гэдэг үгэнд 5473 тоо, “дивиз явна” гэдэгт 0842, “Даваа гаригт” гэдэг үгэнд 4593 гэсэн тоог оноосон кодын ном байжээ гэе. Энэ кодыг хэрэглэж буй мэдээ явуулагч болон хүлээн авагч нар зөвхөн өөрсдөд нь нэг нэг хувь байгаа түлхүүрээр мэдээгээ шифрлэн буюу тайлж хэрэглэнэ. Ингэж түлхүүр хэрэглэснээр шифрийг тайлахад төвөгтэй болгоно. “1920 –иод оноос “rotor”-той шифр машин анхны машиныг Америк Hebern Edward хийсэн” . Энэ нь “manoalphabetic” шифр юм.

Түлхүүрийн хуудсан дээр дөрвөн оронтой дурын тоонуудыг багана болгон бичсэн байдаг. Тухайлбал 4431, 7628, 5016 байсан гэе. Энэ дөрвөн оронтой тоонуудыг //кодынхоо тоог нэмээд л// “Захирагч даваа гаригт дивиз явна” гэсэн мэдээ нь 9904, 8470, 9609 болно. Хэрэв нэг удаагийн блокнотын систем гэгдэх шифр бол олон хуудастай “түлхүүртэй” дэвтэр буюу блокнот хэрэглэх бөгөөд нэг хуудсыг нэг удаа хэрэглээд дэвтрээс урдаг.

Хэрэв ингэж урж устгадаггүй дэвтэр хэлбэртэй шифрийн группууд байвал дайсан дэвтэрт энэ грүппүүд хаана тохиолдож байгааг тогтоон мэдээг унших болно. Дайны үед ийм шифр хэрэглэснээс Английн тэнгисийн цэргийн шифр нууцаа алдаж байжээ. Гэхдээ нэг удаагийн блокнотын арга нь өргөн хэмжээтэй хэрэглэхэд хүнд, хугацаа их зардаг. Германы бүх бичгийн машин тасалдаг блокнот шаардагдах хэмжээгээр хийхэд арай гэж хүрэлцэн байв. Иймд Герман болон бусад улсад ашиглахад хялбар, хурдан ажиллагаатай шифр машин хийх оролдлогыг их хийж байв. Үүний үр дүнд олон ийм машин зохиогдсоноос хамгийн алдартай нь Enigma юм.

Enigma гэдэг нь эртний грекийн оньсого гэсэн үг юм. Германууд энэхүү машинаа 1938 онд үйлдвэрлэж 1940 оноос

“Энигма” Polyalphabetic механик шифр машин

“Энигма” Polyalphabetic механик шифр машин

өргөнөөр ашиглажээ. Энэ машинаар нууцалсан мэдээг тайлахад сайн тоочид нэг сар зарцуулдаг. Дайнд оролцогц Англи, Франц, Польшууд ч гэсэн зүгээр байсангүй. Үүнийг тайлах оролдлого хийсээр 1939 онд Польшууд амжилтанд хүрчээ. 1939 оны намар Парисын ойролцоо Гри- Арменвийд /Enigma/ -ааг тайлах “Бруно” нэртэй Польш-Францын төв байгуулагджээ. Тэнд Польш-Францын шилдэг шифрлэгч, шифр тайлагчид ажиллаж байв. Тэд 1939 оны 9-н сараас 1940 оны 4-р сар хүртэлх хугацаанд Германы 1500 орчим нууц мэдээ, тушаал, захирамжийг тайлжээ. Англичууд бас зүгээр суусангүй. Лондонгийн дэргэдэх Блечлид засгийн газрын, код, шифрийн сургуулийн дэргэд шифр тайлах тусгай төв байгуулан хамгийн шилдэг математикч, эрдэмтдийг урьж ажиллуулсаны дүнд “Ультра” нэртэй шифр тайлах машин бүтээжээ. Ийнхүү II дайны эхний өдрөөс Германууд цэрэг дайны нууцаа алдаж байсан учир тоотой ганц нэг тохиолдлоос бусад үед гэнэтийн цохилт хийж үзээгүй байна. Германууд II дайны холбоотон Японд мөн Enigma машинаа өгсөн учир алс дорнодод ч Америкийн командлал “Ультра”-г ашиглаж байв. Мөн Англичууд Германы кодыг хэдхэн минутад тайлах “Колосс” нэртэй анхны ЭТБМ – ийг 1942 онд бүтээжээ. Энэ Enigma-гийн нууцыг тайлахын тулд 1941 оны 5-р сард Германы шумбагч завийг хэрхэн олзолз буй тухай холливудын кино ч байдаг билээ.

II дайны үед байлдагч талууд нөхцөл байдалд тохируулан нэг удаагийн шифр систем, шифр машин, код гээд олон төрөл шифр систем ашиглажээ. Оросын нэг шифрчин фронтын нэрийг буруу бичсэнээс фронтыг нэг захаас нөгөө захруу бүхэл бүтэн цэрэг техникийн цувааг хөдөлгөх дөхсөнөө хуучилсан байдаг. Энд шифрчин хүний ажлын шаардлага хэр өндөр тавигдах нь харагдаж байна.

Дэлхийн II дайн холбоотнуудын ялалтаар дууссан ч хүйтэн дайны үе эхэлж дайны талбарт тулалддаг байсан бол криптологийн талбарт өрсөлдөх болж бие биенийхээ шифрийг тайлах, хамгийн сайн шифр систем аргын төлөө өрсөлдөх болжээ. Анхны Enigma цахилгаан шифрийн машин нь улам боловсронгуй болж 90-ээд он хүртэл хэрэглэгдсэн бөгөөд магадгүй одоо ч хэрэглэгддэг байж болох юм. Энэ үед ЭБТМ гарснаар криптологи асар их нөөц боломж гарчээ. Америкийн тэнгисийн цэргийн шифрт ажиллаж байсан офицер Жон Уекороос Оросууд сар бүр Америкийн шифрийн машины түлхүүр хүрдийг худалдан авдаг байжээ. Энэ хүн Оросын талд 20 жил ингэж хүчин зүтгэсэн тул Америкийн шүүхээр хоёр удаа бүх насаар нь, дээр нь нэмж зуун жил хорихоор шийтгэжээ. КГБ түүний тусламжтай нэг сая шифр мэдээ тайлсан бөгөөд атомын шумбагчаа сайжруулан Америкийн цэргийн бүх хөдөлгөөнийг мэдэж байжээ.

2013-05-20 15:56-д мэдээллийг шинэчлэв.