Шифрийн програм зохиосон 16 настай хүү Ирландын хамгийн шилдэг залуу эрдэмтэн боллоо

16 настай Дублин оюутанг Ирландын хамгийн залуу шилдэг эрдэмтнээр тодрууллаа. Теренур Коллежийн оюутан Шане Курран 15 настайгаасаа эхлэн qCrypt (The quantum-secure, encrypted, data storage solution with multijurisdictional quorum sharding technology) буюу квант аюулгүй байдал, шифрлэлт, өгөгдөл хадгалалтийн шийдэл төсөл дээр ажилласан нь ийнхүү амжилттай болж цомын эзэн болгоход хүргэсэн байна. Түүний хэлж буйгаар орчин үеийн аюулгүйн системүүд квант компьютераар эвдэгдээд буй энэ үед өөрийнх нь зохиосон шифрлэлтийн аргаар нууцлагдсан өгөгдөл тэсч үлдэн мэдээллийн аюулгүй байдлыг хангах болно гэжээ.

Шинжлэх ухаан, технологийн шинэ санаанууд дээр суурилсан урт хугацааны төсөл бүхий залуу эрдэмтдийн бүтээл, технологийн үзэсгэлэнг хослуулсан BTYSTE (BT YOUNG SCIENTIST & TECHNOLOGY Exhibition/BT нь Ирландын харилцаа холбооны үйлчилгээ үзүүлэгч компани ба 17 дахь жилдээ тус үзэсгэлэнг ивээн тэтгэж байна) нь Ирландад уламжлал болон 53 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа юм. Дэлхийн технологийн хөгжлийн мэргэжилтнүүд, сонирхогчид жил бүр уг үзэсгэлэнг сонирхож шинэ санаа, залуу эрдэмтдийн бүтээлийг ажил хэрэг болох асуудалд анхаарал хандуулдаг байна. Тэмцээний ялагч Шане 5000 евро болон цом, Нидерланд дахь Европын Сансрын Судалгаа, Технологийн Төвөөр аялах эрхээр шагнуулжээ. Түүнчлэн ялагч дараа жил Эстонд болох Дэлхийн залуу эрдэмтэд тэмцээнд Ирландыг төлөөлөн оролцох боломжтой болсон байна. Энэ жил ирланд арлын 375 сургуулийн 1100 оюутан, сурагчид уг үзэсгэлэнд оролцож шилдэг залуу эрдэмтэн болохын төлөө өрсөлдсөн байна.  Тэмцээний удаах байранд орсон өрсөлдөгчид мөн л 16, 14 настай хүүхдүүд байсан бөгөөд сэдвүүд нь газар тариалан, фермерийн аж ахуй, сансар огторгуй, геологийн салбарыг хамарсан байна. BT залуу эрдэмтэд тэмцээний шүүгч Дублины их сургуулийн компьютерийн шинжлэх ухааны сургуулийн зөвлөх профессор Жон Дунион /John Dunnion/ хэлэхдээ “qCrypt бол хэрэглэгчийн мэдээллийг одоо байгаа арга ажиллагаанаас илүү найдвартай хамгаалах буюу тархсан өгөгдлийг хадгалах урьд өмнө гарч ирж байгаагүй систем. Энэ арга ажиллагаа нь орчин үед өгөгдөл шифрлэх системд  дутагдаад байсан сул талд анхаарал хандуулснаас гадна систем алгоритмийг ашигласан тохиолдолд ирээдүйд квант компьютероор хийгдэх халдлагуудад тэсвэртэй болох нь батлагдсан.” хэмээжээ.

Дашрамд дурдахад Ирланд нь Британы арлуудын 2 дахь том арал бөгөөд хүн амын амьжиргааны түвшин болон шинжлэх ухаан технологийн хөгжлийн хувьд дэлхийд 9 дүгээрт, Европын холбооны 28 орны 5-т эрэмблэгддэг байна. Түүнчлэн Google компаний  АНУ-аас гадна орших хамгийн том оффис Дублинд байрлах бөгөөд албан хаагчид нь 65 орны иргэд байдаг ажээ.

qCrypt төсөлд ямар төрлийн алгоритм ашиглагдсан болон өгүүллийн  үндсэн санаа нь одоохондоо хэвлэгдээгүй тул уншигч та бүхэнд дараагийн мэдээгээрр илүү дэлгэрэнгүй мэдээлэх болно.

 

Эх сурвалж:  www.thejournal.ie

БОДЛОГО–5. 9~12-Р АНГИ

Нэгэн компань пароль автоматаар шалгах төхөөрөмж тавьжээ. Пароль нь {a, b, c}…

Дэлхийн II дайны үеийн шифр мэдээ зөөгчид…

Дэлхийн II дайны үеийн шифр мэдээ зөөгчид…

Дайны үед утсан харилцаа тасарсан болон огт байхгүй бүс нутаг, байлдааны зурваст…

RSA-д хийгдэх боломжтой халдлагууд

RSA-д хийгдэх боломжтой халдлагууд

Холбоотой мэдээ:Google-ээс нуугдах 5 аргаКвант харилцаа холбооны сүлжээ бидний бодож байснаас…Шифрийн програм…

САНАЛ АСУУЛГА

RSA шифр алгоритмын 1024 бит түлхүүрийн крипто тэсвэр одоо дууссан(тайлахад 2 цаг шаардана)

Үр дүн харах

Loading ... Loading ...

СҮҮЛД НЭМЭГДСЭН

Зочин

  • 148Энэ нийтлэлд :
  • 97563Нийт зочилсон:
  • 3Өнөөдөр:
  • 0Одоо байгаа: