Шифрийн орчин үеийн чиг хандлагуудаас.

Орчин үеийн криптографид дараах суурь асуудлуудтай оршин тогтнож байна.

  • Ашиглах боломжит схем төгсгөлөг. Орчин үеийн криптографи “үл бодогдох” асуудалд суурилдаг учир түүнд зориулан хийх схем төгсгөлөг байдаг.
  • Тогтмол инфляци (Техникийн тооцооллын чадамж өсөхийн хэрээр түлхүүрийн урт, блокийн урт, раундын тоо гэх мэт үзүүлэлтүүд нэмэгдэж байна) Жишээлбэл RSA алгоритм анх зохион бүтээгдэж байх үед 512 бит түлхүүрийн урт хангалттай байсан бол одоо 4 Кбит урт шаардагдаж байна. Өөрөөр хэлбэл RSA хүндрэлийг тооцоолох өөр арга олоогүй зөвхөн техник, тооцоолон бодох хүчин чадал нэмэгдэж байна гэсэн үг юм. Бусад криптосистемүүдэд ч гэсэн үүнтэй төстэй зүйлс ажиглагдаж байна.
  • Техник, технологи хөгжих тусам, шифрлэлтийн  түлхүүрийн урт, блокийн урт, раундын тоо гэх мэт үзүүлэлтүүд нэмэгдэж байна. Цаг хугацаа явах тусам шифрлэлтийн хурд ашиглах байдал улам улам хүндрэлтэй болох нь ирээдүйд криптографийн хөгжилт тулгамдсан асуудал болох юм.

Туйлын тэсвэртэй криптосистем:

Ийм төрлийн шифрлэлтийн системийг дараах нөхцөлийг биелүүлж чадахаар шифр системийг хэлнэ.

  • Түлхүүр өгөгдөл бүрд үүсч байх. (түлхүүр бүр 1 л удаа ашиглагддаг. (жишээ нь блокнот шифр))
  • Түлхүүрийн статистик найдвартай байдал (дурын тэмдэгтүүд шифр текстэд үүсэх магадлал ижилхэн, мөн түлхүүрийн дараалал санамсаргүй, харилцан хамааралгүй)
  • Түлхүүрийн урт текстийн уртаас их буюу тэнцүү байх.

Клод Шеннон туйлын тэсвэртэй криптосистем тухай дээрх үндэслэлийг баталсан

байдаг. Зарим аналитикууд  Вернамын шифрийг тус төрлийн шифрт оруулдаг.

Ийм төрлийн шифр системийн практик хэрэглээ ховор байдаг шалтгаан нь  ашиглахад хүндрэлтэй удаан, түлхүүрийг 1 л удаа ашиглах боломжтой, хүнд  шифрлэлттэй байдагтай холбоотой.

Хангалттай тэсвэртэй криптосистем:

Ийм төрлийн криптосистем нь үл бодогдох бодлого дээр суурилсан шифрлэлтүүд( Ассиметрик, зарим  симметрик шифр системүүд ( түлхүүрээс хамааралтай ) ).

Одоо үед бид шифрлэлтгүй оршин тогтнохоо больсон. Бүхий л зүйлийг бид шифрлэлтийн тусламжтайгаар хамгаалдаг болжээ. Нарийн жижиг зүйлд (датчик, харуул хамгаалалтын систем, микросхем, ахуйн хэрэглээний техник, гэх мэт) ашиглагдах шифрлэлтийн төрлүүд ч хүртэл гарч ирсэн юм. Ийм төхөөрөмжүүд бага хэмжээтэй, тиймээс бага хүчин чадал шаардагдах, системийг хэт их ачааллахгүй байх  шифрлэлтээр хамгаалах шаардлага үүсэж байна. Эдгээрт зориулж дараах шифрлэлтүүдийг бие болгожээ. Үүнд  CLEFIA, PRESENT хамгийн ихээр ашиглагддаг.

 

CLEFIA (clef <<Түлхүүр>>)

Sony корпарацийн зохион бүтээсэн шифр бөгөөд AES–тай ижилхэн аюулгүй байдлын төвшинтэй гэж үзэж байгаа бөгөөд, алгоритм 2 хэсгээс бүрддэг.  AES шифрлэлтийн шаардлагатай ижил төвшинтэй зохион бүтээгдсэн. Блокын хэмжээ 128 бит, түлхүүр 128 бит, 192бит, 256 бит байхаар зохион бүтээгдсэн. Түүнчлэн 18, 22, эсвэл 26 раундтай бөгөөд 36, 44 и 52 раундын түлхүүртэй байна. Алгоритмын төгсгөл ихэнх блок шифрүүдэд байдаг нэмэлт раунд түлхүүртэй төгсгөлийн операцыг ашиглаагүй байна.  Фейстелийн сүлжээг ашигласан шифрийн төрөл  юм.

Энэ алгоритмын үндсэн давуу талууд.

  • Аюулгүй байдал
  • Шифрлэлтийн хурд
  • хямд өртгөөр, жижиг тоног төхөөрөмжинд шифрлэлт хийх боломжтой.
  • Энэ алгоритм нь диффренциал болон шугаман криптоанализаас өндөр түвшинд хамгаалагдсан.

Энэ алгоритм нь DSM (Diffusion Switching Mechanism) технологийг ашигласан анхны шифр болсон.  Мөн зохион бүтээгчид нь алгебрын халдлагад тэсвэртэйг баталж харуулж чадсан юм.  Эдгээр төрлийн халдлагуудаас 2 төрлийн орлуулгын таблицыг ашигласан байна. 2012 онд ISO ба IEC гэх байгууллагууд шифр CLEFIA болон PRESENT гэх шифрүүдийг ISO/IEC 29192-2:2012 стандартын хялбаршуулсан загвар гэж хүлээн авсан.

Шифр Present

Блок шифр бөгөөд блокийн урт  64 бит,  80 болон 128 бит урттай түлхүүр ашигладаг ба 32 раундаас бүрддэг байна.  Энэ шифрийн гол зориулалт нь өндөр мэргэшсэн төхөөрөмжүүд дээр шифрлэлтийг гүйцэтгэнэ. Жишээ нь RFID тэмдэг, мэдрэгчтэй сүлжээ, микросхем  гэх

мэт маш нарийн технологид ашиглаж болж байна.

Шифр PRESENT хамгийн энгийн шифр алгоритм бөгөөд  тоног төхөөрөмжинд дэх шийдэл хэрэгжүүлэлт  нь AES, CLEFIA гэх мэт алгоритмуудаас 2.5 дахин бага логик элементүүдээс бүрдэх юм.

Энэ шифр нь CHES 2007 олон улсын зөвөлгөөнд анх танилцуулагдаж байсан.

Диффренциал криптоанализ. (Ялгаврын криптоанализ)

Энэ алгоритм дурын таван үед 10 Sbox ашигладаг. Жишээ нь 25 үед 50 Sbox оролцон, Ингэснээр жишээ нь 16 үед криптоанализ хийхэд   2^64 шифрлэгдсэн текст,  2^64 санах ой, 2^32 хэмжээтэй 6 ширхэг тоологч (counter),  хэмжээтэй хеш таблиц шаардагдана. Түлхүүрийг илрүүлэх магадлал    1>P>0.999.

Шугаман криптоанализ

Максимум  аппроксимац нь 4 үед 2^(-7)  байна.  31 үед энэ халдлагыг хэрэгжүүлэхэд, 2^84 ширхэг хос ил болон шифр текст хэрэг болно.

Блок дотор битийн байрыг солих үйлдэл хангалтгүй гэж үзвэл халдлага хийх боломжтой. Ийм халдлагыг статик хандалтын арга гэдэг.  Present-80, 24 гэсэн үеүүдтэй үед,  ширхэг хос ил болон шифр текст хэрэг болж, тооцоололд  гариу логик үйлдэл шаардагдана гэж үзэж байна.

AES-128 болон Present-80 үзүүлэлтийн харьцуулалт.

Нэр Түлхүүрийн урт Блокийн урт Нэвтрэх чадамж
AES-128 128 бит 128 12.4
Present-80 80 бит 64 200

 Эх сурвалж: 

  1. https://www.scienceforum.ru/2017/2294/29450
  2. http://ru.bmstu.wiki/
  3. https://www.sony.co.jp/Products/cryptography/clefia/download/data/clefia-spec-1.0.pdf
  4. https://ru.wikipedia.org/wiki/CLEFIA

 

Илчлэлт буюу Эдвард Снөүдэн – 3

ҮАА(NSA) түүнийг олоогүй л байлаа. Энд зарим нэг зүйл тун ойлгомжгүй байгаа…

Шифр дисктэй халаасны дэвтэр

Шифр дисктэй халаасны дэвтэр

Giddings-ын талбарт бичвэрийн ном АНУ-ын армын шифр дисктэй халаасны дэвтэр Уг Giddings…

Оросын тагнуулчид ба Steganography

Оросын тагнуулчид ба Steganography

Оросын 11 тагнуулчин АНУ-д баривчлагдсан тухай нилээд эртнээс мэдээлэгдэх болсон билээ. Тэдгээр…

САНАЛ АСУУЛГА

Таны бодлоор ямар төрлийн криптографи крипто-тэсвэр сайтай байдаг вэ?

Үр дүн харах

Loading ... Loading ...

СҮҮЛД НЭМЭГДСЭН

Зочин

  • 42Энэ нийтлэлд :
  • 102100Нийт зочилсон:
  • 42Өнөөдөр:
  • 1Одоо байгаа: