Шинээр гарах крипто мөнгө маргаан дагуулав

     Биткойны гялалзсан их амжилтын дараагаар түүнтэй төстэй олон төрлийн крипто мөнгө хаа сайгүй бий болсоор байна. Эдгээрээс олонд танигдсан Litecoin, Namecoin, Freicoin, Timeloin зэргээс гадна нэр, харадах байдлаараа ялгарах гэсэн олон цахим мөнгөн тэмдэгтүүд ч байна.

bothcoin

dogecoin-300Харин энэ удаад хэрэглэгчдэд “Coiney West ” нэртэйгээр энэ оны 1 сарын 11-нд танилцуулах (албан ёсны сайтад мэдээлсэнээр нь http://coinyeco.in/ ) онлайн шинэ мөнгөн тэмдэгт  бяцхан гэнэтийн бэлэг болж  байна. Урьд танилцуулагдаж байсан  крипто мөнгөн тэмдэгтийг бодоход уг тэмдэгтийг бүтээгчид бусдаасаа ялгарахыг үнэхээр хүссэн бололтой. АНУ-ын хип хоп дуучин Кэни Вестийн зургийг ашигласан уг онлайн мөнгөн тэмдэгтийг бүтээгчид одоогоор тодорхой болоогүй байгаа ч онлайн орон зайд өөрийн үйл ажиллагаа, зар сурталчилгааг хэдийнээ эхлүүлээд байна. Өмнө нь энэхүү онлайн мөнгийг бүтээгчид Японы алдарт анч нохой болох Сиба-ину(Shiba Inu)-ын зурагтай крипто-мөнгийг бүтээж багагүй ашиг орлого, нэр хүндийг олоод байсан юм.

Шинээр гарах гэж буй мөнгөн тэмдэгтийн хамгийн том асуудал нь техник, технологийн шийдэлдээ бус “Coiney West” нэрийг илэрхийлэх Кени Вестийн (Kanye West) зураг болоод байгаа ажээ. Төслийг хэрэгжүүлэгчид  Coiney West гэдэг  Kanye West гэдэг  нэрийг илэрхийлэхгүй. Иймээс бид түүний нэр төрд халдсан зүйл хийгээгүй. Гагцхүү түүний зургийг л элэглэсэн байдлаар ашигласан. Элэглэлд ингэж уур бухимдалтай ханддаггүй биздээ. Төсөл буруу зүйлд ашиглагдахгүй энэ бол түүний нэр хүндийг илүү өсгөх онлайн мөнгөн тэмдэгт шүү дээ гэсэн байна.

 kanye-trying-to-shut-down-coinye-crypto-curency-630x315

coiny

Харин ноён Вестийн өмгөөлөгч үүнийг худалдааны тэмдэг өмчлөх, ашиглах эрхийг зөрчиж буй хууль бус үйлдэл гэж үзсэн бөгөөд  Вестийн гаргасан гомдлын дагуу “Coiney West” мөнгөн тэмдэгтийг нэвтрүүлэх ажлыг нэгдүгээр сарын 7-оос эхлэн тодорхойгүй хугацаанд хойшлуулсан байна. Ийнхүү биткойныг дагуулахааргүй шуугиан тарьж  буй криптомөнгөн тэмдэгтийн асуудал нэгээр нэмэгдэж хэрхэн шийдэгдэх нь тодорхойгүй байна.

Эх сурвалж:  www.itproportal.com

Израйл Биткойныг мөнгөн хөрөнгөтэй адилтган үзэж татвар ногдуулна

Израйл Биткойныг мөнгөн хөрөнгөтэй адилтган үзэж татвар ногдуулна

Израйлын татварын газраас  Биткойныг мөнгөн хөрөнгөтэй адилтган үзэж зохих хэмжээний татвар ноогдуулах…

Квант харилцаа холбооны сүлжээ бидний бодож байснаас илүү ойрхон байна

Квант харилцаа холбооны сүлжээ бидний бодож байснаас илүү ойрхон байна

Шинэ нээлт – эрдэмтэд хиймэл дагуулд суурилсан квант шифрлэгдсэн сүлжээг нээв. “Optica” сэтгүүлд…

БОДЛОГО–5. 9~12-Р АНГИ

Нэгэн компань пароль автоматаар шалгах төхөөрөмж тавьжээ. Пароль нь {a, b, c}…

САНАЛ АСУУЛГА

Таны бодлоор ямар төрлийн криптографи крипто-тэсвэр сайтай байдаг вэ?

Үр дүн харах

Loading ... Loading ...

СҮҮЛД НЭМЭГДСЭН

Зочин

  • 171Энэ нийтлэлд :
  • 115501Нийт зочилсон:
  • 11Өнөөдөр:
  • 0Одоо байгаа: