Шане Курраны Qcrypt-ын тухай

       BT технологийн үзэсгэлэнгийн 2017 оны ялагч Шане Курраны талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл амалсан ёсоороо энэ удаад түүний төслийн талаарх мэдээллийг хүргэх гэж байна. BT-ийн үзэсгэлэнд  4 дэхь удаагаа оролцсон туршлагатай өрсөлдөгч тэрээр 2017 оны  ялагч болгосон Qcrypt  төслийн ажил дээр нэг жил ажилласан бөгөөд 6 сарын турш судалгаа хийж 4-5 сарын хугацаанд төслийн програм хангамжийн боловсруулалтын ажлыг хийсэн байна. Түүний үзэж буйгаар уг шифр програм хангамж хэзээ ч эвдэгдэхгүй бүр квант компьютер ашигласан ч эвдэх боломжгүй гэж байгаа юм. Мөн тэрээр хэрэв хэн нэгэн өгөгдлөө түүний систем дээр хадгалах юм бол насан туршид тань хамгаалах болно гэсэн байна.  Анх Бостон коллежийн түүх, улс төрийн сэдэвтэй ил болгосон материалууд дундах IRM (Institute of Risk Management)-ийн гишүүн байсан хүний  ярилцлагыг уншиснаар энэ төслийнхөө санааг олсон байна. Энэхүү систем өгөгдлийг хуваан, хуваагдсан хэсгүүдийг олон янзын харьяа газруудад байрлуулна. Үүнийг тэрээр өгөгдлийг ямар нэг албадлагын хүчээр цуглуулахаас сэргийлэн зохиомжилсон тул “multi-jurisdictional quorum sharding” буюу “олон янзын газруудад өөдсийг хэсэгчлэн байрлуулах” гэж  нэрлэсэн байна. Тэрээр мөн квант компьютерийн дайралтад тэсвэртэй  байх шифрлэлтийн түлхүүрийн шинэ системийг хөгжүүлжээ. Курраны хэлсэнээр файл дамжуулах үйл ажиллагаа энгийн бөгөөд одоо байгаа системүүдээс 40 хувь хурдан ажиллана гэсэн байна.

   Шифрлэлтийн технологи хэдий өндөр түвшинд хөгжиж буй ч хэрэглэгчийн хувийн түлхүүрийг шаардсан хэвээр байгаа цагт  хэн нэгний мэдээллийг үхэн үхтэл нь тэр бүү хэл үхсэн хойно нь ч нууц байлгах асуудал зайлшүй гарч ирж байна. Хэн нэгний хувийн түлхүүрийг айлган сүрдүүлэх эсвэл хулгайлах замаар олж авах боломжтой гэж үзэж байгаа энэ үед уг системийн хөгжүүлэлт маш чухал байр суурийг эзлэхээр байгаа юм. Курраны өгөгдөл хадгалах систем 3 түвшинд хуваагдаж ажиллана. Эхний хэсэг нь давхар шифрлэсэн өгөгдөл бүхий түлхүүр солилцох системийг бий болгох ба үүнийг квант компьютераар эвдэх боломжгүй.  Хоёрдугаарт хувийн түлхүүр, өгөгдлийг олон “өөдөс” болгон хувааж дор хаяж 20 янзын байршил руу илгээснээр эмзэг байдлыг нь арилгах ажил хийгдэнэ. Тэрээр энэ процессийг маш удаан бодсоны эцэст хийж гүйцэтгэсэн гэжээ. Харин гуравдахь үйлдэл нь түлхүүр боловсруулалт байна. Тухайн түлхүүр мэдээллийг ганцаараа тайлахгүй зарим нэг “өөдөс” хэсгүүдийг оролцуулснаар өгөгдлийг тайлна. Хэрэгцээтэй “өөдөс”-ний багцыг урьдчилан тодорхойлох ёстой.  Түлхүүрийн жижиглэн хуваагдсан хэсгүүд зурагт мэдээлэл нуух буюу стеганографийн тусламжтайгаар нууцлагдана. Ялгаатай хүмүүс ялгаатай зурагнуудад түлхүүрийн хэсгийг нууна. Ижил зурагнуудад түлхүүрийн хэсэг нуугдана  гэсэн ойлголт байхгүй. Зурагнууд шифрлэгчийг үхэхээс өмнө болон үхсэний дараа сервер рүү илгээгдэнэ. Шифрлэгчийг үхсэн гэдгийг энгийн имэйл аргаар мэдэх бөгөөд тогтоосон хугацаанд хариу өгөхгүй бол үхсэн гэж үзэн хувийн түлхүүрийн хэсгийг агуулсан зургийг хаяглагдсан хүлээн авагч хэн нэгэн рүү (өв залгамжлагач) илгээх ажээ. Энэ системийг байгууллага, компани гэлтгүй хувь хүн ч ашиглах хэрэгтэй гэж Курран үзэж байгаа бөгөөд уг системийг бизнес болгохоор зорьж байгаа юм байна. Qcrypt систем түүний анхны бизнес санаа биш бөгөөд Linkedin дээр тэрээр аль хэдийнээ ажил олгогч болсон байна.


Эх сурвалж: www.irishtimes.comwww.irishtimes.com

 

ЦАХИМ ОРЧИНД ХУВИЙН МЭДЭЭЛЛЭЭ ХАМГААЛАХ ЭНГИЙН 10 АРГА

ЦАХИМ ОРЧИНД ХУВИЙН МЭДЭЭЛЛЭЭ ХАМГААЛАХ ЭНГИЙН 10 АРГА

/Таныг тагнаад байгаа юм биш биз/ Сүүлийн үед интернэт, гар утас хөгжихийн…

крипто.мн 2 дахь үе

крипто.мн сайтын 3 дахь үеийн загвар 2011 оны 11р сарын 10-ны өдрөөс…

Хакерын үзүүлбэр: Хуучин жирийн радио хэрэглэж смартфоны нууц түлхүүрийг хулгайлах тухай

Хакерын үзүүлбэр: Хуучин жирийн радио хэрэглэж смартфоны нууц түлхүүрийг хулгайлах тухай

Ухаалаг гар утасны нууцлагч түлхүүрүүдийг радио долгион баригч хэрэглэн техникийн аргаар хулгайлж…

САНАЛ АСУУЛГА

RSA шифр алгоритмын 1024 бит түлхүүрийн крипто тэсвэр одоо дууссан(тайлахад 2 цаг шаардана)

Үр дүн харах

Loading ... Loading ...

Зочин

  • 201Энэ нийтлэлд :
  • 94285Нийт зочилсон:
  • 4Өнөөдөр:
  • 1Одоо байгаа: