Чех улсад онлайн арилжааны крипто-мөнгө буюу bitcoin хакердуулжээ

bitcoin     Чех улсад онлайн арилжаанд худалдаалагддаг дижитал мөнгөн тэмдэгт хакеруудын халдлагад өртсөн байна. Аюулгүйн систем эвдэрч  өнгөрсөн Даваа гарагт хэрэглэгчдээс нь нууц мөнгөн тэмдэгтүүд буюу bitcoin хулгайлагдсан талаар Bitcash.cz вэб сайт мэдээллээ. Мягмар гарагт үл мэдэгдэх хакеруудын эсрэг албан ёсны гомдол гарснаар улам баталгаатай болов. Ямар хэмжээний bitcoin алга болсон, хичнээн хэрэглэгчид халдлагад өртсөн нь одоогоор тодорхойгүй байна. Bitcoin Мягмар гарагийн үдээс хойш хамгийн өндөр ханшаар буюу 385$ худалдаалагдаж байсан ажээ. Bitcoin нь ямар нэгэн нэгдсэн удирдлага, хөндлөнгийн оролцоогүйгээр нэг цэгээс нөгөө цэгт дамждаг бодит мөнгөн дэвсгэрттэй адил ашиглагддаг дижитал мөнгөн тэмдэгт юм. Уг цахим мөнгөн тэмдэгтийн зарчмыг 2008 онд “Satoshi Nakamoto” гэсэн нууц нэрээр танилцуулсан. Bitcoin-ыг сryptocurrency буюу нууц мөнгөн тэмдэгт гэж нэрлэсний учир нь дижитал мөнгөн тэмдэгтүүдэд байнга тулгардаг асуудлыг шийдсэнд байдаг байна. Тухайлбал bitcoin нь давхар дамжуулалтаас урьдчилан сэргийлсэн, шилжүүлгийг криптограф ашиглаж удирддаг, нэг газар төвлөрдөггүй зэрэг энгийн гүйлгээ тооцоог цахим байдлаар хийхэд хүндрэл учруулахгүй арга замыг бий болгосон нь нууц үйл ажиллагаа, хууль бус наймааны төлбөр тооцоог хийхэд давуу талыг олгосон байна.  Гүйлгээ бүр  нийтийн дансанд тасралтгүй бичигдэж нэг удаа батлагдана. Төлбөр төлөх үйл ажиллагаа нь энэ зорилгоор тусгайлан бэлтгэсэн хувийн компьютерүүдийн сүлжээгээр хийгддэг.

“Уурхайчид” гэж нэрлэгдсэн тэдгээр компьютерүүдийн операторууд шинэхэн  bitcoin-ууд ба гүйлгээний хураамжаар шагнуулдаг. Харин   шинэ bitcoin-ууд байнга ханшны уналтыг үүсгэдэг байна. 2012 онд “The Economist” сэтгүүл Botcoin-г онцолсоны учир нь эргэлзээтэй онлайн захууд дээр гол үүрэгтэй байсан бөгөөд 2013 онд Холбооны мөрдөх товчоо хууль бус эмийн худалдаа, хар тамхи наймаалдаг  Silk Road онлайн захын үйл ажиллагааг зогсоосон бөгөөд төлбөр тооцоог мөн л  bitcoin-оор хийдэг байсан байна. Хууль бус үйл ажиллагааг өөгшүүлэхэд гол ашиглагдаж байна хэмээн гомдол дагуулж буй хэдий ч bitcoin-ууд албан ёсны бараа, үйлчилгээ төлбөрт улам ихээр ашиглагдаж байгаа юм. Харин худалдаачид эдгээр мөнгөн тэмдэгтийг албан ёсоор хүлээн зөвшөөрөхийг ятгах болсон нь гүйлгээний хураамж нь стандарт кредит картаар тооцоо хийхээс 2-3 хувь бага байдагт оршиж байна.

 

Бодлого– 1. 9~12-р анги

n x n (n тэгш тоо) квадратын нүдэнд үсэг бичсэн мэдээллийг дараахь…

᠌Хэрэглэгчийн картын мэдээлэл хулгайлах шинэ вирус илэрчээ

᠌Хэрэглэгчийн картын мэдээлэл хулгайлах шинэ вирус илэрчээ

Жижиглэн худалдаа, рестораны үйл ажиллагаа болон өөрсдийн бүх төрлийн бизнест PoS (Point-of-sale…

2013 онд болох Криптологийн олон улсын хурал семинар, зөвөлгөөн

2013 онд болох Криптологийн олон улсын хурал семинар, зөвөлгөөн

Криптологийн судалгааны олон улсын нийгэмлэг-IACR   International Association for Cryptologic Research (IACR)…

САНАЛ АСУУЛГА

Таны бодлоор ямар төрлийн криптографи крипто-тэсвэр сайтай байдаг вэ?

Үр дүн харах

Loading ... Loading ...

СҮҮЛД НЭМЭГДСЭН

Зочин

  • 96Энэ нийтлэлд :
  • 99678Нийт зочилсон:
  • 29Өнөөдөр:
  • 2Одоо байгаа: