Цезарийн хайрцаг

Туузан шифр

11-1Орлуулга шифрийн арга бол мэдээллийг шифрлэн солилцох хамгийн энгийн аргуудын нэг юм. Энэхүү энгийн аргыг ихэвчлэн “Caesar Cipher”-Цезарийн шифр гэж нэрлэгдэг  бөгөөд энэ нь анх Цезарийн арми харилцаа холбоондоо уг шифрийг ашиглаж байсантай холбоотой. Цезарь мэдээллээ үсэг бүр нь баруун талаасаа 3 үсгээр шилжсэн байдлаар буюу А үсгийг D, B үсгийг E-ээр гэх мэт орлуулан нууцлаж бичдэг байв. Иймээс Цезарийн шифрийг мөн Shift cipher”-Байр солих шифр ч гэж нэрлэдэг ба тэр цагаас хойш үсэг бүрт харгалзах шилжилтийн тоог янз бүрээр өөрчлөхөд  үүссэн тэмдэгтээр мэдээллийг шифрлэх болсон. Хүйтэн дайны үед өрнөдийн олон орны армиудад код тайлагч, крипто мэргэжилтэнүүдийг өргөнөөр бэлддэг болов. Тэдгээр сургалтын нэг хэсэг нь Байр солих шифр, Орлуулга шифрийн арга ажиллагааны үндсийг эзэмшүүлэх, чадваржуулах сургалт байв. Тухайлбал тэрхүү сургалтанд ашиглагдаж байсан “Цезарийн хайрцаг” нэртэй уг хэрэгслийг Голландын арми  1970 оны эхээр бүтээсэн байна.

 Уг хайрцаг нь олон төрлийн цагаан толгойн туузнуудыг агуулж байсан. Тухайлбал: Латин цагаан толгой бүхий цагаан туузнууд, Крилл (Орос) цагаан толгой бүхий шар туузнууд олонтой. Үсэггүй туузнууд нь бусад цагаан толгойн үсэгнүүдийг үүсгэж ашиглахад зориулагдсан байна. (Зурагт үзүүлэв.)

1

2

2

7

8

6

Тууз бүр нь тухайн цагаан толгойг 2 удаа агуулах бөгөөд төгсгөлд нь тэмдэглэгээ хийх боломжтой.   Үсэгнүүд 2 өнгөөр хэвлэгдсэн байх бөгөөд давтамж өндөртэй их ашиглагддаг үсэгнүүд улаан бусад нь хар өнгөтэй. Хэл бүрийн үсгийн тархалтын давтамж нь ялгаатай бөгөөд Өрнөдийн хэлний нийтлэг шинж чанарыг үндэслэн тусдаа туузанд тодорхойлсон байна. Зурагт үзүүлсэн тусгай нэвт харагдах шургуулдаг хүрээнд туузнууд байрлах бөгөөд 15 цагаан толгойн тууз багтах багтаамж бүхий тэмдэглэгээтэй тунгалаг шугамтай төстэй харагдах хэрэгсэлд туузыг зөвхөн зүүнээс баруун руу шилжүүлэх байдлаар ашиглана. Зарим тохиолдолд уг хэрэгслийг харагдах байдлаас нь хамаарч “Үсэгт тунгалаг шугам” гэж нэрлэх нь бий.  Цезарийн хайрцаг гэж нэрлэсэн нь модон хайрцаг бүхий гэрнээс нь үүдэлтэй бөгөөд “Цезарийн хайрцаган шифр” гэж нэрлэхэд буруудах зүйлгүй юм.

4

5

Эх сурвалж: www.cryptomuseum.com

Тайланд улс кибер аюулгүй байдлыг сайтар анхаардаг 20 орны тоонд оров.

Тайланд улс кибер аюулгүй байдлыг сайтар анхаардаг 20 орны тоонд оров.

Кибер аюулгүй байдал төлөвшилтийн индексээр (Cybersecurity Maturity Index) Тайланд улс Кибер аюулгүй…

БАРЬЦААЛАГЧ ВИРУСЫН АЮУЛ ЗАНЛЫН ЭСРЭГ УЛАМЖЛАЛТ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ШИЙДЛҮҮДЭД ЯМАР Ч БОЛОМЖ АЛГА

БАРЬЦААЛАГЧ ВИРУСЫН АЮУЛ ЗАНЛЫН ЭСРЭГ УЛАМЖЛАЛТ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ШИЙДЛҮҮДЭД ЯМАР Ч БОЛОМЖ АЛГА

Энэ нь арван жилээс илүү мөчлөгтэй байсан, гэвч одоо бүх хүрээний бизнэсүүдэд…

Криптографийн стандартын талаар хэлэлцэх асуудлууд

Нэр томъёонд санал хураах Тоон сертификатын зохицуулалт (улсын хэмжээнд тоон сертификатын шинэ…

САНАЛ АСУУЛГА

Таны бодлоор ямар төрлийн криптографи крипто-тэсвэр сайтай байдаг вэ?

Үр дүн харах

Loading ... Loading ...

СҮҮЛД НЭМЭГДСЭН

Зочин

  • 295Энэ нийтлэлд :
  • 112309Нийт зочилсон:
  • 49Өнөөдөр:
  • 0Одоо байгаа: