Цахим мөнгөний үнэ унах 5 үндсэн шалтгаан

         Криптомөнгө дэлхий дахины хувьд шинэ үзэгдэл болж криптографийн аргаар аюулгүй байдлыг нь дээд зэргээр хангасан цахим гүйлгээнд суурилсан цахим мөнгө, кибер мөнгө, цахим вальют эсвэл хийсвэр мөнгө гэсэн ойлголт, нэр томьёо олноор бий боллоо.  Өмнөх мэдээллүүдэд дурьдсанчлан криптографид суурилсан шинж нь энэхүү цахим мөнгөнүүдийн оршин тогтнох гол баталгаа бөгөөд тус бүрдээ кодлогдсон өгөгдлүүдэд хувирч зөвшөөрөлгүй хэрэглэгч хандаж болохгүй байдлаар загварчлагдсан байна. Хамгийн энгийнээр хэлэхэд криптовальют буюу цахим мөнгө нь кодоос бүрдэнэ.  Кодоос бүрдэх шинж чанарын аюулгүй байдлыг криптографид суурилсан байдал нь хамгаалсан гэхэд бусад эрсдэлт хүчин зүйлүүд байсаар байна. Эдгээр 5 зүйлд:

  1. Цахим вальютуудыг баталгаажуулах аливаа бодит зүйл байхгүй бөгөөд мөнгөн тэмдэгтүүдийг төв банкны системийн тусламжтайгаар тодорхой тоо ширхэг баталгаажуулалтаар хийдэг бол цахим мөнгө яг үүний эсрэг зарчимаар буюу төвлөрсөн бус байдлаар зохицуулагдана. Энгийн банкны систем нь тухайн засгийн газрын хяналтанд хэдий хэмжээний мөнгө нийлүүлэх, хэвлэх зэргийг нь тодорхойлсоноор эрэлтийг нь хангаж тогтвортой байдаг бол цахим мөнгө нь тодорхой хэмжээний тоо ширхэгээр үйлдвэрлэгдэх боловч одоогийн байдлаар эрэлтээсээ хамаарч үнэ ханш нь хэлбэлзэлтэй байна. Цаашид тодорхой тогтсон ханшид хүрэх эсэхийг хэлэх боломжгүй тул хүмүүс 2020 онд Биткойн 50-100 мянган доллар хүрнэ, 5000 доллар болж тогтворжино зэргээр өөрсдийн таамаглалыг чөлөөтэй дэвшүүлж байна.
  2. Цахим мөнгийг хамгийн хүчтэй болгох үндсэн хүчин зүйл нь дэлхий нийтээрээ уг зүйлийг төлбөрийн хэрэгсэл болгох явдал юм. Хүмүүс 10 центийн үнэтэй цахим контентийг мөнгө төлж авах дургүйдээ хулгайлах, үнэгүй олж авахыг илүүд үздэггүй бөгөөд энэ хэмжээний бага мөнгөн дүнгээр гүйлгээ хийдэг банкны систем одоогоор байхгүйтэй холбоотой. Банкны системийг өндөр өртөгөөр тэжээж ирсэн хэрэглэгчид уг тогтолцоог халах хүсэл их байгаа учир ямартай ч блокчэйнд суурилсан төлбөр тооцооны систем бидний хэрэглээнд бүрэн нэвтрэх нь гарцаагүй байгаа юм. Үүнээс гадна хэрэглэгчид цахим худалдааны төлбөр, тооцоог энэхүү төлбөрийн хэрэгсэлээр хийснээр их хэмжээний бонус ч авах боломжтой болно. Одоо байгаа төлбөрийн болон зээлийн картны залилангийн эсрэг аюулгүй байдлын өндөр шаардлага тавигдах бол төвлөрсөн бус эдгээр цахим хөрөнгөнүүд аюулгүй байдлыг сайтар хангах боломжтой болдог. Криптомөнгө гарсантай холбогдуулан эдгээрийн цахим түрүүвийг хулгайлах явдал маш олноор гарч байна. Өнгөрсөн жил л гэхэд 37 сая доллартай тэнцэх Этириум бүхий цахим түрүүчийг хулгайлсан байдаг. Үүнтэй холбоотойгоор олон нийт цахим мөнгөний нууцлал задарсан, цаашид ийм төрлийн мөнгөнүүдийн нууцлал аюулгүй байдалд найдах хэрэггүй боллоо гэсэн ойлголтуудыг авсан. Бодит амьдрал дээрх жишээнд цаасан мөнгө хэрэглэгч өөрийн түрүүвчинд хичнээн саяр үнэлэгдэх мөнгөтэй байсан ч анхаарал, болгоомжгүй байдлаасаа үүдэн хулгайд алдчихвал тэр алдагдсан цаасан мөнгөний нууцлал, үнэ цэнэ алдагдагдахгүйтэй нэгэн адилаар цахим мөнгө өөрийн нууцлалыг бус түрүүвчинд байхдаа алдагдах тохиолдол олон байгааг ойлгох хэрэгтэй. Дээр дурьдсан төлбөрийн хэрэгсэл байдлаар бус арилжааны обьект болгон тоглолт хийж буй нь түүний үнэ ханш тогтворгүй байгаад нөлөөлж байгаа хүчин зүйл юм.
  3. Одоогийн байдлаар дэлхий дээр 1300 гаруй цахим вальют байгааг Coinmarketcap дээрээс харах боломжтой. Эдгээрээс хамгийн алдартай буюу хэрэглэгчид их худалдаж авч арилжааны эргэлтэнд оруулж байгаа нь Bitcoin, Ethereum, Ripple, Litecoin, Monero зэрэг юм. Уншигчдын маань төдийгүй дэлхий нийтийн анхаарлын төвд Bitcoin хамгийн анхны цахим мөнгө гэдгээр танигдаж өдгөө үнэ ханш нь ч хамгийн өндөр байна. Эдгээр цахим вальютуудын суурь технологи буюу аливаа баталгаажуулалт (алтны нөөц, бонд … ) шаардахгүйгээр оршин буйг нь илтгэх зүйл бол блокчэйн (blockchain technology) юм. Ripple тэргүүтэй зарим нэг цахим мөнгө нь төвлөрсөн зохицуулагчийн системээр ажиллаж байгаа бөгөөд банк хоорондын гүйлгээнд ашиглагдах байдлаар концевцлогдсон байх жишээтэй. Үүнээс шалтгаалан тогтсон нэг ханш хүртэл тогтлолт явуулах боломжтой хэсэг бүлэг хүмүүс байна гэж зарим шинжээчид үзэж байна.
  4. Өмнө дурьдсанчлан эдгээр цахим вальютууд ханшийн тогтворгүй байдалтай тул гэнэт ихээр өсөх, огцом унах зэрэг эрсдлийг байнга дагуулж байна. Хөрөнгө оруулалтын мэдлэггүй боловч зах зээлийн үнэлгээг бий болгоход нилээд хувийг эзлэгч анхан тоглогчдын хувьд аливаа цахим мөнгийг өсөлтийн явцад нь худалдаж авдаг ба их уналтыг мэдрэлгүй их хэмжээгээр мөнгөө алдах нь эрс ихссэн байна. Халимнууд жижиг загасаар хоололдог зарчим одоогийн байдлаар энэ зах зээл дээр хүчтэй үйлчилж байгаа юм.
  5. Улс орнуудын засгийн газар цахим мөнгөний зохицуулалт байхгүй, иргэдийг энэ төрлийн арилжаанд оролцож эрсдэлд орохоос сэргийлэн хориг арга хэмжээнүүдийг аваад байгаа ба цахим мөнгөний нэр ашиглан аливаа төрлийн луйвар, мөнгө угаах, гэмт хэргийг санхүүжүүлж байж болзошгүй гэж урьдчилан сэргийлж байна. Хамгийн сүүлийн жишээ гэхэд Энэтхэг, Хятад, БНСУ зэрэг улсууд цахим арилжаа хийхийг түр болон бүрмөсөн хориод байгаа билээ.

Эх сурвалж: www.ndtv.com

 

САНАЛ АСУУЛГА

Таны бодлоор ямар төрлийн криптографи крипто-тэсвэр сайтай байдаг вэ?

Үр дүн харах

Loading ... Loading ...

СҮҮЛД НЭМЭГДСЭН

ЗОЧИД

  • 61Энэ нийтлэлд :
  • 118368Нийт зочилсон:
  • 65Өнөөдөр:
  • 1Одоо байгаа: