Хүний хүчин зүйлээс хамаарч Холбооны мөрдөх товчоонд учирч буй хор уршиг

Холбооны мөрдөх товчооны (FBI-ХМТ) мэдээллийн технологийн хэлтсийн ахлах ажилтан Арлетти Харт 2016 оны Structure Conference-᠋д өөрийн байгууллагын үйл ажиллагаанд Викилиакс, Снөүдэн болон бусад хор уршигтай зүйл хэрхэн нөлөөлж  буйг ярьсан байна. Тэрээр хүний үйл ажиллагаанаас хамаарч аюулгүй байдал алдагдах, үл итгэлцэл үүсэх асуудал хэзээнээсээ байж ирсэн. Энэ байдлыг арилгах, зохицуулах арга хэмжээнүүдийг бид бүх түвшинд  авч хэрэгжүүлж байна гэжээ.

Викилиакс, Эдвард Снөүдэний хэргийн талаарх мэдээлэл олонд түгэж хүнээс хамаарсан эрсдэлт хүчин зүйлд илүү анхаарал хандуулах болсон билээ. Харин эдгээрээс өмнө ч ийм төрлийн  тагнуул хийсэн, мэдээлэл дамжуулсан үйлдэл илэрч байсны нэг жишээ нь Ханссены хэрэг юм. 2001 онд Холбооны мөрдөх товчооны бүтцэд бий болсон мэдээллийн аюулгүй байдлын хэлтсийн төлөөлөгч Роберт Ханссен тагнуул хийсэн хэргээр баривчлагдсан (2001.2.20) юм.

Роберт Ханссен 1.4 сая доллартай тэнцэх бэлэн мөнгө мөн очир эрдэнэ (алмаз)-р тооцоо хийж маш өндөр нууцын зэрэглэлтэй мэдээллийг Оросын талд дамжуулсан. Түүнийг 1976 оноос эхлэн Оросын талд тагнуул хийж байсан гэдгийг тогтоосон бөгөөд баригдахаас өмнөх бүхий л хугацаанд ХМТ-нд ажиллаж байжээ. Тэрээр 2002 онд нийт 21 зүйл ангиар яллагдан цаазаар авах ял авсан ч давж заалдах шатны шүүхээс зарим нэг зүйл ангийг хасан 15 болгож  бүх насаар нь хорих ял эдлүүлж байна. Түүний амьдрал, тагнуул хийсэнтэй нь холбоотой 2 кино хийгдсэн байдаг.

  1. “Master Spy: The Robert Hanssen Story”
  2. 2007 онд холливудын кино од Chris Cooper, Laura Linney нарын гол дүрд нь тоглосон “Breach”.  “Зөрчил” нэрээр монгол хэлээр орчуулагдсан.

2006 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн Викилиакс цахим хуудсанд АНУ-ын төрийн нууц мэдээлэл тавигдаж эхэлснээс үүдэн АНУ-ын засгийн газар,иргэд хоорондын зөрчил, бусад улсын засгийн газар тус улсад үл итгэх байдал бий болж одоо ч гэсэн үргэлжилсээр байгаа билээ. Викилиакс цахим хуудсыг үндэслэгч  Жулиан Ассанжийн тухай баримтат болон бүрэн хэмжээний уран сайхны кинонууд хийгдсэн байдаг.

  1. 2013 онд Холливудад  Inside WikiLeaks номноос сэдэвлэсэн “The Fifth Estate” киног бүтээсэн.
  2. Мөн 2013 онд “We steal secrets: The story of WikiLeaks” баримтат кино гарсан байна.

Харин 2013 онд  АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын газрын гэрээт ажилтан асан Эдвард Снөүдэн шүгэл үлээгч буюу төрийн нууц мэдээллийг олон нийтэд зарлагч болж шинээр гарч ирсэн. Түүний амьдрал, албан ажлаа гүйцэтгэж байх үе, мэдээллийг хулгайлсан, гадагш зугтааж гарсныг харуулсан өөрийнх нь яриа, нотлох баримт зэргийг үндэслэсэн баримтат кино мөн энэ жил хийгдсэн холливудын кино бий.

  1. 2015 онд Edward Snowden- Terminal F баримтат кино
  2. 2016 онд The Snowden Files номноос сэдэвлэн холливудын кино од Joseph Gordon-Levitt гол дүрд тоглосон Snowdenуран сайхны киног бүтээсэн байна.

 ХМТ –ны мэдээллийн аюулгүй байдлын ахлах ажилтан Харт технологийн үсрэнгүй хөгжлөөс шалтгаалан үйл ажиллагаа сайжрахын зэрэгцээ хууль эрхзүйн орчноор ч зохицуулж барамгүй маш олон асуудал гарч байгааг чуулганы үеэр онцолж хөдөлгөөнт төхөөрөмжтэй (BYOD – bring your own device) холбоотой асуудлыг ХМТ хэрхэн зохицуулж байгаа , Cloud system-д хэрхэн хандаж буй болоод гэрээт ажилтан болон хамтран ажиллагч байгууллагын нууц задруулахгүй байх асуудлыг яаж зохицуулж буй талаар дурьдсан байна. Түүнчлэн 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуулын үер ХМТ –ны  дарга Жэмис Комигийн үйлдэл, Хилари Клинтоны имэйл харилцааны мөрдөн шалгалтын явц  нөлөөллийн талаар ч ярилцсан.  Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол түүний ярилцлага видеог үзнэ үү.

Арлетти Харт 2016 оны Structure Conference

  1. “Master Spy: The Robert Hanssen Story”


2. “Breach”

3. “The Fifth Estate”    

4. “We steal secrets: The story of WikiLeaks”  

5. “Edward Snowden- Terminal F

6.“Snowden

“Операция Ультра” номын хэсгээс…

“Операция Ультра” номын хэсгээс…

Барууны орнуудад дэлхийн II дайны жилүүдийн тагнуулын албаны ажиллагааны тухай номнууд сүүлийн…

Микрософт компани гинжин технологийг илүү хялбар болгоно.

Микрософт компани гинжин технологийг илүү хялбар болгоно.

Микрософт компани 2018 онд GitHub нээлттэй эхийн төслийн шинэчилсэн хувилбарыг Coco Framework…

Израйл Биткойныг мөнгөн хөрөнгөтэй адилтган үзэж татвар ногдуулна

Израйл Биткойныг мөнгөн хөрөнгөтэй адилтган үзэж татвар ногдуулна

Израйлын татварын газраас  Биткойныг мөнгөн хөрөнгөтэй адилтган үзэж зохих хэмжээний татвар ноогдуулах…

САНАЛ АСУУЛГА

Таны бодлоор ямар төрлийн криптографи крипто-тэсвэр сайтай байдаг вэ?

Үр дүн харах

Loading ... Loading ...

СҮҮЛД НЭМЭГДСЭН

Зочин

  • 219Энэ нийтлэлд :
  • 103817Нийт зочилсон:
  • 90Өнөөдөр:
  • 1Одоо байгаа: