Хятад улс квант харилцаа холбооны анхны хиймэл дагуулыг туршив

Энэ долоо хоногт БНХАУ квант харилцаа холбооны хиймэл дагуулаас дохио илгээх дэлхийн анхны  туршилтыг хийсэн байна. Өнгөрсөн оны 8 дугаар сард хөөргөхөөр бэлтгэж эхэлсэн уг хиймэл дагуулыг Пентагоны шинжээчид урьдны хиймэл дагуулуудаас “илт сайжирсан” хувилбар гэж дүгнэж байсан юм. Тэгвэл энэхүү таамгийг батлаж Хятад улсын квант харилцаа холбооны хиймэл дагуул амжилттай ажилласан байна. Сансараас дэлхий хүртэлх 1200 километр зайнд өгөгдөл илгээсэн бөгөөд уг зайтай ижил урттай шилэн кабелаар өгөгдлийг дамжуулахаас 20 хүртэлх хувиар илүү үзүүлэлттэй байсан ажээ. Түүнчлэн одоогийн байдлаар хэдхэн зуун километрээр хэмжигдэж буй квант харилцаа холбооны зайг ч хамаагүй  уртасгаж чадсан байна. Хэдийгээр тэргүүлэгч технологийн компаниуд квант харилцаа холбооны чиглэлээр ахицтай үйл ажиллагаа явуулж буй боловч сансарын орон зайд квант технологийн турших туршилт урьд өмнө нь хийгдэж байгаагүй юм.

China uses a quantum satellite to transmit potentially unhackable data from CNBC.

Дараа үеийн шифрлэлтийн (next generation encryption) технологи болох квант криптографийг ашиглаж буй энэ дамжуулалтын өгөгдлийг дундаас нь барьж авч хакердах боломжгүй. Хятадууд уг технологийг квант түлхүүр тараалт (quantum key distribution-QKD) гэж нэрлээд байгаа бөгөөд квант тооцооллын тусламжтайгаар нууцлал нь алдагдах аюул тулгараад буй бусад шифрлэлтийн аргуудын эрин дуусахаас урьтаж хакеруудын довтолгоонд мэдээллийг алдахаас сэргийлэх, нууцлалын технологийн шинэ түвшинг бий болгож  буй нь энэ юм.  QKD нь дамжуулах өгөгдлийг гэрлийн фотоны тусламжтайгаар хувиргадаг бөгөөд илгээгч, хүлээн авагч талууд анх үүсгэсэн урт түлхүүрийг солилцох шаардлагагүйгээр “нууц түлхүүр” гэж нэрлэсэн санамсаргүйгээр үүсгэсэн битийн дарааллыг илгээх байдлаар хийгдэнэ. Энэ түлхүүр нь нэг удаагийн шифрлэлт (one-time pad encryption) ашигладаг тул нууцлал нь өндөр байдаг хэмээн Nature сэтгүүлд энэ Лхагва гарагт нийтлэгдсэн өгүүлэлд дурьджээ.

Хятадын төрийн мэдээллийн Синхуа агентлаг “Фотоноор өгөгдлийг зөөвөрлөж буй нь түүнийг “эвдэгдэшгүй” шифрлэлт гэж үзэхэд хүргэж байна. Фотон нь хэзээ ч төгс хуулбарлагддаггүй бөгөөд халдахыг оролдсон тохиолдолд эвдэрч гэмтдэг. Энэ нь мэдээллийг дундаас нь олзлох гэсэн хэн нэгэнд боломж олгохгүйн дээр өгөгдөл урсгалаас алга болоход хүргэнэ.” гэжээ.  Мөн судлаачид квант сувагт халдаж мэдээлэл олзлох гэсэн нэгэнд тухайн үеийн түлхүүрийг систем устгах боловч хоорондоо холбогдох эрхтэй хэрэглэгчид төвөггүй ашиглаж болохоор зохион байгуулагдсан байдаг гэжээ.

QUESS (Quantum Experiments at Space Scale)гэх уг төслийн эрдэмтэн Пан Жианвэй Синхуад өгсөн яриандаа “Энэ үйл явдал та бидний утасны яриа, банкны өгөгдөл туйлын найдвартай, аюулгүй харилцаа холбооны технологиор дамжих боломжтой боллоо” гэсэн байна.

Хятад улс ийнхүү квант технологийг сансарын уудмаас нэвтрүүлэх болсон нь дэлхий нийтийг хамарсан квант харилцаа холбооны програмыг бүтээх чиглэлд давуу талыг өөртөө бий болгож байна. Сүүлийн жилүүдэд Хятадын сансарын технологи тэргүүлэгч орнуудтай зэрэгцэж, засгийн газрын зүгээс нь маш их хэмжээний хөрөнгө оруулалт, хүч анхаарал тавьж буй тул 2020 он гэхэд Ангараг гарагт хүрэх, 2030 он гэхэд сансарын уудмыг бүх талаар тэргүүлэх зорилтыг тавьсан байна. Квант технологи кибер аюулгүй байдлыг хангах хамгийн чухал хэрэгсэл болоод зогсохгүй бизнесийн үйл ажиллагаа явуулагч, засгийн газрын харилцаа холбоонд нэн хэрэгцээтэй зүйл болж байна.

Эх сурвалж: www.cnbc.com

Холбоотой мэдээ:

 

“Операция Ультра” номын хэсгээс…

“Операция Ультра” номын хэсгээс…

Барууны орнуудад дэлхийн II дайны жилүүдийн тагнуулын албаны ажиллагааны тухай номнууд сүүлийн…

Криптографын тухай үндсэн ойлголт /ангилаар – slide news/

Криптографын тухай үндсэн ойлголт /ангилаар – slide news/

Снөүдэн: “Google компаний шифрлэлттэй мессенжер Allo-г битгий ашигла.”

Снөүдэн: “Google компаний шифрлэлттэй мессенжер Allo-г битгий ашигла.”

 Өнгөрсөн долоо хоногийн Лхагва гарагт Google компани хэрэглэгчдийн мессенжер харилцааны аюулгүй байдлыг…

САНАЛ АСУУЛГА

RSA шифр алгоритмын 1024 бит түлхүүрийн крипто тэсвэр одоо дууссан(тайлахад 2 цаг шаардана)

Үр дүн харах

Loading ... Loading ...

Зочин

  • 7Энэ нийтлэлд :
  • 96009Нийт зочилсон:
  • 13Өнөөдөр:
  • 0Одоо байгаа: