Хуулийн томоохон фермүүд кибер халдлагад өртөх болжээ.

Bloomberg Law булангаас эрхлэн гаргасан саяхны нэгэн мэдээлэлд АНУ-ын томоохон хуулийн ферм болох Foley & Lardner энэ сарын эхээр кибер халдлагад өртсөн байна. Харин уг халдлагад тус хуулийн фермийн үйлчлүүлэгчдийн мэдээлэл өртөөгүй бөгөөд аюулгүй байдлын хувьд ч анхааруулга болсон зүйл боллоо гэсэн мэдэгдэл хийжээ.

   “Улам бүр цахимжиж буй дэлхий ертөнцөд олон байгууллагуудын нэгэн адилаар энэ сарын эхээр бид өөрсдийн мэдээллийн технологийн системийн эвдрэлээс шалтгаалан кибер халдлагад өртлөө. “ хэмээн Foley & Lardner –ын гадаад харилцаа хариуцсан менежер Жил Шахнер Шанен Bloomberg Law-д 10 сарын 26-нд илгээсэн имэйлдээ бичжээ.

Түүнчлэн тэрээр “Бид систем, өгөгдлөө хамгаалахын тулд аюулгүй байдлын хамгаалалтыг бий болгож,  хэрэглэгчийн мэдээлэлд зөвшөөрөлгүй хандахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авсан.” гэжээ.

Томоохон хуулийн фермүүд хэрэглэгчдэд өөрсдийн мэдээллийн аюулгүй байдалд бат   итгэлтэй байхыг шаарддаг тул зөрчлийн талаарх Шанены энэхүү мэдэгдэл тийм ч гайхах зүйл биш ажээ. Тэрээр мөн өгөгдлийг кибер халдлагаас найдвартай хамгаалах нь “бидний нэн тэргүүний зорилт хэвээр байх болно” гэсэн байна.

Энэхүү мэдээллээс өмнө Foley & Lardner-тэй адил томоохон хуулийн ферм кибер халдлагад өртсөн талаарх мэдээлэл ирж байсан удаатай. Өнгөрсөн жил DLA Piper нэртэй хуулийн ферм үйл ажиллагаа нь гацалтанд хүрэх хэмжээнд барьцаалагч вирусны халдлагад өртсөн ба хуулийн фермүүдийн энэ эмзэг байдалд тулгуурласан кибер халдлагууд үргэлжилсээр буйг 15 настай хүүгийн хийсэн үйлдэл ч батлаж байгаа юм.

Эх сурвалж: www.abovethelaw.com

САНАЛ АСУУЛГА

Таны бодлоор ямар төрлийн криптографи крипто-тэсвэр сайтай байдаг вэ?

Үр дүн харах

Loading ... Loading ...

СҮҮЛД НЭМЭГДСЭН

ЗОЧИД

  • 11Энэ нийтлэлд :
  • 127450Нийт зочилсон:
  • 63Өнөөдөр:
  • 0Одоо байгаа: