Худалдаачид 2018 онд биткойн 50000 доллар хүрнэ хэмээн 1 сая доллараар мөрийцлөө.

Нэр нь үл мэдэгдэх арилжааны бүлэг 2018 оны сүүл гэхэд биткойны ханш 50000 долларт хүрнэ гэж 1 сая доллараар мөрийцөхөд бэлэн байна гэдгээ зарлажээ. The Wall Street Journal сэтгүүлийн цахим хуудсанд анх уг мэдээллийг нийтэлсэн ба нэр нь үл мэдэгдэх арилжааны бүлэг Ledger X хэмээх биткойн арилжих АНУ-ын арилжааны цахим хуудсанд нийт 275 ширхэг биткойныг 990000 доллараар 2018 онд тус бүр нь 50000 доллар хүрнэ хэмээн мөрийцөж худалдан авна гэсэн байна. Энэхүү арилжааны цахим хуудас нь зах зээлийн ханш одоо хэд байгаагаас үл хамааран тоо ширхэг, нийт үнийн санал, цаашдын чиг хандлага, нөлөөлөх хүчин зүйлүүд, цаг хугацаа зэргийг оруулсанаар худалдан авах санал гаргаж болдог цахим хуудас ажээ. Энэ удаагийн мөрийцөл бүхий худалдан авалт нь нэг биткойныг одоогийн ханшны 20 хувьтай тэнцэх буюу 3600 доллараар үнэлж байгаа бөгөөд уг нөхцлийг зөвшөөрөөд захиалга биелсэн үед цахим хуудас тэрхүү худалдан авалтыг 2018 оны 12 сарын 28-ныг хүртэл цоожилж мөрий биелэх хугацааг хүлээнэ.

Мөрийний хугацаа дуусахад нэг биткойны үнэ 50000 доллар хүрсэн тохиолдолд мөрийцсөн тал 13 сая 750000 долларыг өөрийн болгож байна гэсэн үг юм. (1BTC=50000$  50000$ x 275 =13’750’000$ )  Харин мөрий биелээгүй буюу нэг биткойн 50000 доллар хүрээгүй тохиолдолд худалдаа хийсэн талд худалдан авагч тал 13 сая 750000 доллар, мөн анх худалдаж авсан 1 сая доллар нийлээд 15 сая доллар өгөх ёстой тул ихээхэн хэмжээний биткойнтой хүмүүс, арилжааны бүлгүүдийн анхаарлыг татсан үйл явдал болоод байна. Хэдийгээр мөрий тавьсан арилжааны бүлэг тодорхойгүй гэж байгаа ч LedgerX –ийн захирал Paul Chou –ын хэлж буйгаар үүний ард зохион байгуулалт бүхий арилжааны байгууллага байгаа нь тодорхой, хувь хүн биш гэдэг нь олон зүйлээр нотлогдсон гэжээ. Энэхүү галзуу гэмээр мөрийцөл нь нэг талаараа зарим арилжаачид биткойны гялалзсан амжилт үргэлжилсээр байна гэдэгт итгэж байгааг харуулж байна. Pantera Capital’s Dan Morehead-ын 12 сарын 20 ноос хойш биткойны ханш 50 хувь хүртэл унана гэсэн таамаглалыг үл тоон вальютын зах зээлийн хэвтээ тэнхлэгт орж ирсэн энэхүү баавгай зайгаа тавьж өгөх болоогүй гэж дүгнэгсэд олон байгаа бололтой. CCN Bitcoin Price Index-ын таамаглал хийснээр биткойн одоогийн ханш 16700 доллараас дараа жил гэхэд 320 хувь хүртэл өсөлт хийж ойролцоогоор 53600 доллар хүрнэ гэж байгаа юм. Тэгвэл дээрх мөрийний нөхцлөөр арилжаа хийсэн хүмүүс томоохон алдагдалд орох нь ойлгомжтой болно. Биткойны ханш эдгээр дурдсан мөнгөн дүнд хүрсэн хүрээгүй нь хамаагүй бидний амьдралд цаашид ашиглагдаж худалдаа, арилжаанд гол байр суурь эзлэх нь нэгэнт тодорхой болоод байгаа билээ.

 

Эх сурвалж: www.ccn.com

САНАЛ АСУУЛГА

Таны бодлоор ямар төрлийн криптографи крипто-тэсвэр сайтай байдаг вэ?

Үр дүн харах

Loading ... Loading ...

СҮҮЛД НЭМЭГДСЭН

ЗОЧИД

  • 162Энэ нийтлэлд :
  • 118329Нийт зочилсон:
  • 26Өнөөдөр:
  • 0Одоо байгаа: