Хиймэл оюун ухаан кибер аюулгүй байдлын салбарт хир их ач холбогдолтой вэ?

Ихэнх байгууллагууд кибер аюулгүй байдлын тогтсон идэвх санаачлагууд, дүрэм журмыг өөрсдийн цахим аюулгүй байдлыг хангах зорилгоор хэрэгжүүлдэг. Харин энэхүү тийм ч төгс биш санаачлагууд нь аюул заналын шуурга улам ширүүсч буй тохиолдолд тохиромжтой арга биш болж буй нь олон зүйлээр батлагдаж байна. Кибер халдлагууд улам бүр зохион байгуулалттай, нарийн үйл ажиллагаатай болж буй өнөө цагт тэдгээрт хариу үйлдэл үзүүлэх процесс болох аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаа нь илүү динамик шинжтэй байхыг шаарддаг болжээ.

Технологийн дэвшлийн үр нөлөөгөөр хэрэглэгч, байгууллагын мэдээлэл улам бүр үүлэн дээр (cloud) бөөгнөрч, хөдөлгөөнт хэлбэрт буй энэ үед аюулгүй байдлын арга хэмжээ урьд өмнө байгаагүйгээр ухаалаг, чадамж өндөртэй байх хэрэгтэй байна.  Тэгвэл энэ өндөр босгыг давах зүйл байна уу? гэвэл байна аа байна шүү. ХИЙМЭЛ ОЮУН УХААН (Artificial Intelligence-AI) хөгжүүлэгчид хиймэл оюуны шийдвэр гаргах процессын хэмжээсийг нэмж нарийн төвөгтэй мэдээлэл, өгөгдөлд боловсруулалт хийх чадамжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. “Кибер аюулгүй байдлын зах зээлд хиймэл оюун ашиглалт” нэртэй тайлан мэдээнд дурьдсанаар 2017 онд кибер аюулгүй байдлын зах зээлд хиймэл оюун нутагшуулах ажилд 3.92 тэрбум доллартай тэнцэх хөрөнгийг зарцуулсан ажээ. Харин энэ үнэлгээ 2025 онд 34.81 тэрбум долларт хүрэх ба уг зах зээлийн 31.38 хувийг эзлэх төлөвтэй гэсэн байна. Эдгээр тоо баримтууд нь хиймэл оюуны ач холбогдол, хэрэглээ цаашид ч улам бүр өсөхийг харуулж байгаа юм.

Яагаад хиймэл оюун таны хөгжүүлэлтийн үр нөлөөг сайжруулах вэ ?

Кибер аюулгүй байдалд хиймэл оюуныг нэвтрүүлснээр олон талын ач холбогдолтой ба эдгээрийн заримаас дурдвал:

  • Аливаа систем хөгжүүлэлтийн явц (SDLC process) дахь аюулгүй байдлын хамгаалалтыг хурдан нэвтрүүлэх боломжтой болно.
  • Эмзэг байдлыг хурдан илрүүлэхэд тусална.
  • Боломжит сул талуудын мэдрэг байдлыг нэмэгдүүлнэ.
  • Урьдчилан тодорхойлсон аюул заналуудыг эрэмблэхэд туслана.

Ponemon судалгааны институтын (Ponemon Institute Study) –ын “Кибер аюулгүй байдал дахь хиймэл оюуны үнэ цэнэ” нэртэй судалгааны материалд өгүүлсэнээр АНУ-ын томоохон байгууллагуудын мэдээллийн технологич, мэдээллийн технологийн асуудал эрхлэгч нийт 603 албан хаагч  кибер аюулгүй байдал дахь хиймэл оюуны нөлөөг өндрөөр үнэлсэн бөгөөд өөрсдийн кибер аюулгүй байдлын хөтөлбөр, дэд бүтцийн нэгээхэн хэсгийг хиймэл оюунтай холбоотой асуудал эзлэж түүнийг нэвтрүүлэх, нэвтрүүлэхээр төлөвлөж байна хэмээжээ. Судалгааг эндээс харж болно.

Судалгааны агуулгыг товчлон дүгнэвэл:

  1. Хиймэл оюуны хамгийн том давуу тал бол аюул заналд шинжилгээ хийх хурд сайжрах, өсөхөд оршино.
  2. Дараагийн нэг давуу тал нь системийн халдвар авсан байж болзошгүй төгсгөлийн цэг, төхөөрөмж, хост зэргийг хурдан илрүүлнэ.
  3. Кибер мөлжлөг (cyber-exploits)-т хариу үйлдэл үзүүлэх хугацааг богиносгож байгууллагын эдгээр үйл ажиллагаанд зарцуулах мөнгийг дунджаар 2.5 сая доллараас илүү хэмжээгээр хэмнэнэ.
  4. Байгууллагад хиймэл оюун нэвтэрснээр системийн аюулгүй байдлын үйл ажиллагааны үр дүнтэй байдал нэмэгдэнэ гэж судалгаанд хамрагдагсдын 59 хувь нь хариулсан байна.
  5. Энгийн (simple) хиймэл оюун хэрэглэгчдийн 61 хувь, харин судалгаанд оролцогчдын 60 хувийн үзэж буйгаар хиймэл оюуны хамгийн том давуу тал нь тухайн байгууллагын IT албан хаагчдын авч хэрэгжүүлж буй арга хэмжээнээс илүүтэйгээр аюулгүй байдлыг хангах боломж гэж үзсэн байна.
  6. Аппликэйшны аюулгүй байдлын эрсдлийг бууруулахад хиймэл оюуны үзүүлж буй гол нөлөө юу вэ? гэж асуухад энгийн хиймэл оюун туршигч, хэрэглэгчдийн 69 хувь нь эрсдэл бууруулах технологиуд илүү өндөр бүтээмжтэйгээр ажиллаж байгаа тул тодорхой эерэг үр дүнг үзүүлдэг гэж хариулсан бол судалгаанд хамрагсдын 59 хувь үүнтэй санал нийлж байв.
  7. Одоогийн нөхцлөөр урьдчилан тодорхойлох боломжгүй гэгддэг zero-day exploits халдлагыг хиймэл оюун нэвтрүүлсэн байгууллагууд тодорхойлох бололцоотой болно. Хиймэл оюун хэрэглэгчдийн үзэж буйгаар энэ халдлагыг урьдчилан илрүүлэх магадлал 63 хувьтай ажээ. Харин судалгаанд оролцогчид хиймэл оюун уг төрлийн халдлагыг 41 хувьтай илрүүлж  чадна гэсэн байна.

Эдгээр агуулгаас та бүхэн хиймэл оюуны кибер аюулгүй байдалд шаардлагатай байж болох зарим жишээ ойлголтыг авсан бол бага ч гэсэн үр дүнг гаргах туршилтыг өөрсдийн байгууллагад хийж үзээрэй.

Эх сурвалж: www.dzone.com

 

САНАЛ АСУУЛГА

Таны бодлоор ямар төрлийн криптографи крипто-тэсвэр сайтай байдаг вэ?

Үр дүн харах

Loading ... Loading ...

СҮҮЛД НЭМЭГДСЭН

ЗОЧИД

  • 29Энэ нийтлэлд :
  • 127450Нийт зочилсон:
  • 63Өнөөдөр:
  • 0Одоо байгаа: