НОБЕЛЬ МАТЕМАТИКЧДЫГ МАРТСАН УУ

b833ce88-f0e9-4f44-9e1b-a9242e08d6ce

Хамгийн хүндтэй шагнал гэгддэг Нобелийн шагналыг Шведийн химич, зохион бүтээгч Альфред Нобелийн гэрээс ёсоор бий болгосон билээ.Тэрбээр хүн төрөлхтөнд тустай үйл бүтээсэн таван салбарын шилдгүүдийг жил бүр шагнаж урамшуулахыг захьсан юм. 1901 оны арванхоёрдугаар сарын 10-нд буюу Нобелийн таалал төгссөний таван жилийн ойн өдөр болсон Нобелийн шагнал гардуулах анхны ёслолоос хойш Нобелийн сан физик, хими, анагаах ухаан, утга зохиол, Энхтайван гэсэн таван төрөлд шилдгүүдийг тодруулсаар ирсэн. 1969 онд Шведийн банк эдийн засгийн салбарт Нобелийн шагналыг гардуулахаар шийдвэрлэжээ.Харин эдгээрээс дутахааргүй чухал салбар болох тоон ухааны салбарыг чухам ямар шалтгаанаар Нобель орхигдуулсан тухай таамаг, шүүмжлэл бүтэн зууны турш тасарсангүй. Түүн шиг шинжлэх ухаанч эр математикийг мартаагүй нь мэдээж. Эхнэр нь математикч эртэй учир ургуулсан тул Нобель бүх математикчдад таагүй хандахаар шийдсэн гэх яриа ихэд түгжээ.

Харин шагналыг үндэслэгч насан эцэстлээ гоонь эр байсан тул энэ нь цуурхал төдий юм. Гэхдээ Венын уугуул Софи Хесс хэмээх бүсгүйтэй түүний дотно байсан нь үнэн бөгөөд Софи Шведийн нэрт математикч Коста Миттаг-Леффлертэй хувийн харилцаатай байсан гэх таамаг бий. Хэдий тийм ч тэднийг дотно харилцаатай байсныг нотлох нэг ч баримт үгүй. Өөр нэгэн түгээмэл таамаг бол Нобель өөр шалтгаанаар Миттаг-Леффлерт таагүй ханддаг байснаас түүнийг математикийн салбарт Нобелийн шагналтан болгохгүйн тулд эл салбарыг шагналын төрөлдөө багтаагүй гэх яриа юм.

Гэвч доорх баримтуудаас харахад эдгээрийг үнэний хувьтай гэхэд эргэлзмээр.

Нобель, Миттаг-Леффлер нар хоёул Стокгольмын боловсролтой давхаргад багтаж байсан. Гэхдээ Нобель Миттаг-Леффлерийг оюутан байхад буюу 1885 онд анх Шведдээ ирсэн бөгөөд Парист бүрмөсөн суурьшсанаар жилд ганц удаа буюу ээжийнхээ төрсөн өдрөөр эх нутагтаа хөл тавьдаг байв.

Тиймээс Миттаг-Леффлерт Нобель болон Софитой дотносох боломж байгаагүй. Мөн Миттаг-Леффлер Нобелийн шагнал хүртэнэ гэх баталгаа ч байгаагүй билээ. Тэрбээр хүндтэй нэгэн байсан ч Жулис Хэнри Поинкар, Дэвид Хилбэрт нарын суут математикчид түүний цаг үед амьдарч байв.

Тиймээс Нобель шиг хүн зөвхөн шагнал хүртээхгүйн тулд шалихгүй шалтгаанаар бүхэл бүтэн салбарынхныг нүд үзүүрлэсэн гэхэд итгэмээргүй. Нобель зөвхөн сонирхлыг нь татдаг салбарынхныг урамшуулахыг хүссэн байж болох.

Тэрбээр хими, физикт амьдралынхаа ихэнх хугацааг зориулсан. Мөн утга зохиолын асар өндөр мэдлэгтэй нэгэн байв. Нэг үгээр, математик хэзээ ч түүний таалдаг салбар байсангүй.

Тэрбээр гэрээслэлдээ хүн төрөлхтөнд тустай үйл бүтээгчдийг шагнах тухай онцолсон байдаг. Тэгэхээр, нийгмийн салбарт ихээхэн анхаарал хандуулдаг байсан түүн шиг хүнд математик олонд ашигтай салбар гэхээсээ ярвигтай, амьдралаас хол, хэт онолын зүйл мэт санагдсан байхыг үгүйсгэхгүй.

Математикийн салбарт яагаад Нобелийн шагнал гардуулдаггүй вэ гэсэн асуултын хариу болгож олон таамаг дэвшүүлснээс саяхны нэгэн таамаг үнэний ортой байж мэдэх.

Шведийн хаан II Оскар Миттаг-Леффлерийн хүсэлтээр шилдэг математикчдад олгох шагнал бий болгосноос Нобель Миттаг-Леффлер болон хааны шагналтай өрсөлдөхүйц шагнал бий болгохыгхүсээгүй гэж зарим судлаач үзжээ. Энэ л хамгийн боломжит хувилбар юм.

Эх сурвалж: www.gereg.mn

Александр Цек

1914-өөс 1917 оны хооронд европод дэлхийн нэгдүгээр дайн өрнөж байлаа. АНУ төвийг…

Шифр дисктэй халаасны дэвтэр

Шифр дисктэй халаасны дэвтэр

Giddings-ын талбарт бичвэрийн ном АНУ-ын армын шифр дисктэй халаасны дэвтэр Уг Giddings…

Гар утсанд шифрлэлт хийх ажлыг FBI шүүмжилж байна

Гар утсанд шифрлэлт хийх ажлыг FBI шүүмжилж байна

Apple болон Google компаниуд АНУ-ын засгийн газрыг өөрсдийн хэрэглэгчийн Холбоотой мэдээ:Google шифрлэлтийн…

САНАЛ АСУУЛГА

Таны бодлоор ямар төрлийн криптографи крипто-тэсвэр сайтай байдаг вэ?

Үр дүн харах

Loading ... Loading ...

СҮҮЛД НЭМЭГДСЭН

Зочин

  • 188Энэ нийтлэлд :
  • 103817Нийт зочилсон:
  • 90Өнөөдөр:
  • 1Одоо байгаа: