Фэйсбүүкт Криптокатийг ашигла

logo

Фэйсбүүкийн маш олон хэрэглэгчид тэдгээрийн хувийн харилцааны мэдээлэл алдагдаж буй эсэхэд санаа зовсон хэдий ч фэйсбүүк чат, мессеж зэргийг ашигласаар л байдаг. Криптокат/Cryptocat/ энэ бол нээлттэй эхийн програм хангамж бөгөөд чат, мессеж зэргийг байнга ашигладаг Фэйсбүүк хэрэглэгчдийн айдас түгшүүрийг арилгахад зориулагдсан шифрлэлт хийдэг плат форм юм.

Энэ талаар сүүлийн үед цахим ертөнцөд жиргээчид хамгийн идэвхтэйгээр мэдээлж байна гэхэд болно.


With @cryptocatapp you can encrypt all your#Facebook messages. Click To Tweet why-is-twitter-s-logo-named-after-larry-bird--b8d70319da


Криптокат платформ нь интернэт хөтчүүдэд нэмэлт байдлаар сууснаар хэрэглэгчдэд онлайн орчинд өөрсдийн харилцаж буй чат, мессэжийг шифрлэх боломжийг олгоно. Үүнээс гадна iPhone-д зориулагдсан үнэгүй хувилбар нь хүртэл байгаа юм. Хэдийгээр шинэхэн зүйл мэт сонсогдож байгаа уг програм нь 3 жилийн өмнөөс эхтэй боловч өнөөдрийг хүртэл Фэйсбүүкд ашиглах боломжгүй байсан юм. Харин хамгийн сүүлийн хувилбар болох Cryptocat 2.2.1нь фэйсбүүк чат, мессэжид ашиглах боломжтой болсон байна. Фэйсбүүкийн идэвхтэй хэрэглэгч 1 тэрбум гаруй хүний хэдэн тэрбумаар солилцох мессэжийг шифрлэхэд уг платформ хангалттай сайн ажиллана гэж үзэж байгаа ажээ. Эдгээр олон хэрэглэгчид өөрсдийнх нь өдөр ирэх тусам нэмэгдэж буй хувийн мэдээлэл, харилцааны өгөгдөл дээр Фэйсбүүк хэрхэн ямар дүгнэлт хийж буй талаар үргэлж санаа зовдог тул энэ төрлийн арга ажиллаагаа маш их эрэлттэй байдаг байна. Өнгөрсөн онд хийгдсэн Allfacebook цахим хуудасны судалгаанд фэйсбүүк хэрэглэгчдийн тал хувь нь өөрсдийнх нь хувийн мэдээллийг ямар нэг хэлбэрээр ил болгож ашигласан, энэ нь зарим нэг байдлаар илэрсэн гэдгийг мэдээлсэн гэсэн тоо, баримт гаргажээ.

Криптокат платформ нь ямар нэгэн төлбөргүй, тухайн хэрэглэгч өөрийн вэб хөтөч дээр нэмэлтээр суулгаж ашиглах бөгөөд тун хялбархан ажиллагаатай. Хэрэглэгчийн Фэйсбүүк харилцааны жагсаалтийг Криптокат уншиж өөрийн жагсаалтанд оруулсанаар тухайн хэрэглэгчийн харилцагч талтай солилцох мэдээлэл шифрлэгдэх болно.

Криптокатаар дамжуулан хийгдэж буй Фэйсбүүкийн богино хэмжээний шифрлэгдсэн харилцааны зургийг доор харуулсан байна.

wersm_cyrptocat_facebook

Харин энд Фэйсбүүкийн чат, мессэж харилцааны цонхонд шифрлэгдсэн харилцаа харагдах байдлыг үзүүлж байна. (“Шифрлэгдсэн мессэж” гэсэн утгаар л харагдаж байна.)

wersm_cyrptocat_facebook_2

Хэрвээ та Фэйсбүүкт байх өөрийн хувийн мэдээлэлд санаа зовдог бол энэхүү платформыг ашиглаж, туршиж үзээрэй. Илүү их мэдээлэл авахыг хүсвэл www.crypto.cat цахим хуудсан зочлоорой.

Чех улсад онлайн арилжааны крипто-мөнгө буюу bitcoin хакердуулжээ

Чех улсад онлайн арилжааны крипто-мөнгө буюу bitcoin хакердуулжээ

     Чех улсад онлайн арилжаанд худалдаалагддаг дижитал мөнгөн тэмдэгт хакеруудын халдлагад өртсөн…

Биткойноор цалин тавьж байна

Биткойноор цалин тавьж байна

                                     Канадын зарим компани Биткойноор цалин олгож эхэллээ. Өнгөрсөн долоо хоногт Австралийн…

2005/2006 он олимпиадын бодлого 4

Центральный замок автомобиля открывается и закрывается с помощью брелка. При получении сигнала…

САНАЛ АСУУЛГА

Таны бодлоор ямар төрлийн криптографи крипто-тэсвэр сайтай байдаг вэ?

Үр дүн харах

Loading ... Loading ...

СҮҮЛД НЭМЭГДСЭН

Зочин

  • 143Энэ нийтлэлд :
  • 102100Нийт зочилсон:
  • 42Өнөөдөр:
  • 1Одоо байгаа: