Блокчэйн платформ мэдээлэл технологийн томоохон компаниудыг ашиггүй ажиллахад хүргэнэ.

Блокчэйн технологийн тухай маш их мэдээлэл гарч байгаа. Гэтэл бид уг технологийн хөгжлийг хэрхэн төсөөлж байна вэ? Ихэнх хүмүүс энэ технологийн ач холбогдолыг ойлгож эхлээд байна. Блокчэйн технологийн тусламжтайгаар гүйлгээ, шилжүүлэг хурдан шуурхай, улс тив харгалзахгүйгээр хямд өртгөөр хийгдэх боломжтой гэдгийг аль эрт ойлгож, хэрэглэж хэвшээд байна. Түүнчлэн бие биенээ үл таних боловч эдгээр талуудын харилцан итгэлцлийг уг технологийн тусламжтай бий болгож худалдаа наймаа, гэрээ хэлэлцээр олон төвшинд хийгдэж байгаа билээ. Мөн үндэсний мөнгөн тэмдэгтийг электрон мөнгөөр орлуулах, хөрвүүлэх, түүнийг хууль, цагдаа, хүчний байгууллага, засгийн газар хяналтад үл өртөх байдлаар ч зохицуулж байгаа юм. Сүүлийн үед ихэнх мэдээллийн хэрэгслүүдээр криптомөнгө түүний санхүүгийн орчин дахь мэдээлэлд  анхаарал хандуулсан мэдээ явагдаж байна.  Гэвч үнэндээ тус технологийг маш өргөн хүрээгээр хөгжүүлж буй юм. Үүнд: блокчэйнийг ашиглаж буй бизнесүүд, төсөл аппликейшинүүд зэрэг нь багтана. Хятад улсад  л гэхэд төвлөрсөн криптомөнгийг гаргах төсөл хэрэгжээд эхэлсэн.  Тус төвлөрсөн криптомөнгийг шинээр үүсэн гарч ирэх ICO, стартаппууд төвлөрсөн бус болгох юм.

Одоо бүгдээрээ блокчэйн платформыг ашиглаж хөгжиж буй  төвлөрсөн бус аппликейшинүүдийн хэтийн төлөвт анхаарал хандуулья.  Төвлөрсөн бус блокчэйнд суурилсан апплекэйшин дэлхийн томоохон компаниудад бодит аюул занал үүсгэх боломжтой юм. Жишээлбэл: Бид бүгд ухаалаг утас хэрэглэдэг. Харин бид тэдгээр ухаалаг техник хэрэгслүүдийг бүрэн хүчин чадлаар нь ашиглаж чаддаггүй. Бидний өдөр тутамд ашигладаг интернетийг төвлөрсөн (дэлхий дахинд тархан суурилсан ихэнх серверүүд томоохон компаниудын эзэмшилд байдаг) зарчимд суурилсан гэж хэлж болно.  Тэгвэл бид блокчэйн технологийн тусламжтайгаар төвлөрсөн бус интернетийг бий болгох бүрэн боломжтой.  Одоогийн серверийн гүйцэтгэх үүрэг болох контент байршуулах, үүлэн тооцоолол хэрэглэх зэргийг бидний ашигладаг ухаалаг утас, таблет, компьютерүүд гүйцэтгэх боломжтой юм. Мэдээж яг л биткойн болон бусад криптомөнгөний олборлолт шиг тооцоолох хүчин чадлаасаа хамаараад урамшуулал авах зарчим үйлчилнэ. Контент байршуулах, үүлэн тооцоолол хийх зэрэгт өнгөрсөн жилд л гэхэд дэлхий нийтээрээ 118 тэрбум доллар зарцуулсан байна. Энэ тоо жил бүр 10 гаруй хувиар өсөж байна. Төвлөрсөн бус зарчмаар facebook-ын ажиллагааг зохицуулдаг болвол та зүгээр л онлайн байх, хандалт өгөх, шейр хийх, лайк дарах зэргээс ч  ашиг хүртэх боломжтой болно. Тэгэхлээр нөгөө талдаа facebook-ын олдог ашиг орлого буурах улмаар огт орлогогүй болох боломжтой.  Мөн Appstore, itunes, AppleTv гэх мэт маш олон апплекэйшин хаалттай төвлөрсөн бус экосистемд суурилсан байдаг. За тэгвэл энэ бүх платформуудыг төвлөрсөн бус нээлттэй болгох үед дэлхийн томоохон компаниудад хэрхэн нөлөөлж юу болох нь бараг ойлгомжтой болж байгаа юм. Блокчэйн технологийн хөгжил ийм дэвшилтэд хүрэх боломж нэгэнт бий болсон тул гагцхүү цаг хугацаа, хууль эрхзүйн зохицуулалтыг л хүлээх үлдэж байна.

эх сурвалж : www.bitnovosti.com

САНАЛ АСУУЛГА

Таны бодлоор ямар төрлийн криптографи крипто-тэсвэр сайтай байдаг вэ?

Үр дүн харах

Loading ... Loading ...

СҮҮЛД НЭМЭГДСЭН

ЗОЧИД

  • 21Энэ нийтлэлд :
  • 87360Нийт зочилсон:
  • 57Өнөөдөр:
  • 0Одоо байгаа:

САНАМСАРГҮЙ МЭДЭЭ

ЗУРГАНД НУУСАН ҮГС

ЗУРГАНД НУУСАН ҮГС

Бид өмнөх мэдээллүүдээрээ зурганд, файлд хэрхэн өгөгдөл хавсаргаж нуудаг…

NSA тэй холбоотой заалтуудыг NIST-ын стандартуудаас хасна

NSA тэй холбоотой заалтуудыг NIST-ын стандартуудаас хасна

NSA-ын криптографийн үйл ажиллагаатай холбоотой заалтуудыг криптографийн стандартуудаас хасахыг…