ТОКИО 2020 КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДАЛ

Сүүлийн жилүүдэд Япон улс засгийн газрын болон эмзэг дэд бүтцийнхээ кибер аюулгүй байдлыг хангах чиглэлээр олон ажлуудыг хийж байна. Япон улс энэ салбартаа тэргүүлэгч Америкийн Нэгдсэн Улс болон бусад үндэстэнүүдтэй кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллаж буйн нэг илрэл нь АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын газартай засгийн газар хоорондын кибер аюул занал илрүүлэлтийг мэдээлэх системийг сайжруулах тухай шинэ гэрээг байгуулсан байна. Ийнхүү өөрсдийн кибер орчиныг сайжруулж буй явдал нь 2020 онд Японд зохиогдох зуны олимпийн тоглолтын бэлтгэл ажилтай холбоотой юм. Энэ талаар Center for Strategic and International Studies буюу Стратик, олон улсын судалгааны төвөөс хэлэлцүүлэг зохион байгуулсан байна. Уг төв нь 1962 онд Вашингтон хотод байгуулагдсан бөгөөд шийдвэр гаргагчдыг зөв мэдээллээр хангахад туслах зорилготой ашгийн бус бодлого төлөвлөлт, судалгааны байгууллага ажээ. Жил бүр зохион байгуулагддаг хурлын энэ жилийн гол сэдэв нь Токио -2020-ын кибер аюулгүй байдал байсан байна. Олимпийн тоглолт болохтой холбоотойгоор зохион байгуулагч орны бизнесийн салбар, улсын эдийн засагт асар их ашиг орж ирдэг тул худалдааны болон мэдээллийн аюулгүй байдлыг сайтар хангаагүйгээс үүдэн аливаа учирч болох эрсдэлийг урьдчилан тооцоолж хариу арга хэмжээ авах бодлого, зохицуулалтын арга хэрэгслийн талаар ярилцсан байна. Япончууд өөрсдийн нэр хүндийг маш эрхэмлэдэг тул олимп зохион байгуулахад оролцох гадны байгууллага, бусад хамтрагч орнуудад кибер аюулгүй байдлыг сайтар хангаагүйгээс үүдэн бий болох асуудлыг аль болох гаргахгүйг хичээж байна гэж ажиглагчид дүгнэжээ. Япон улс нь кибер аюулгүй байдлыг хангах тал дээр дэлхийд 3-рт ордог (ITU-2016 оны GCI-Global Cybersecurity Index үзүүлэлтээр ) бөгөөд технологийн дэвшлийн сүүлийн үеийн ололт, амжилтыг энэ салбартаа өргөнөөр нэвтрүүлсэн орон юм.  Одоогийн байдлаар Японд багаар бодоход 100000 мэдээллийн аюулгүй байдлын мэргэжилтэн байгаа гэсэн тооцоо гарсан бөгөөд энэ тоо 2020 оны Олимпийн наадмын үеэр 2 дахин өсөх төлөвтэй байна. Тэдгээрээс 50 мянга орчимыг нь зөвхөн олимпийн тоглолтын үеэрх кибер аюулгүй байдлыг хангах үүднээс сургалтанд хамруулах шаардлагатай гэсэн ажээ.

Эх сурвалж: www.csis.org 

Квант харилцаа холбооны сүлжээ бидний бодож байснаас илүү ойрхон байна

Квант харилцаа холбооны сүлжээ бидний бодож байснаас илүү ойрхон байна

Шинэ нээлт – эрдэмтэд хиймэл дагуулд суурилсан квант шифрлэгдсэн сүлжээг нээв. “Optica” сэтгүүлд…

Уншигдаагүй ном

Уншигдаагүй ном

Та бүхэн манай сайтын Алдартай тайлагдаагүй шифр булангаас “Войничийн эх бичмэл“, “Beale-ийн…

Тоон гарын үсэг (Digital Signature) гэж юу вэ?

Тоон гарын үсгийн танилцуулга, Дэвид Юуд (Болдын нийтийн түлхүүр) (Болдын хувийн түлхүүр)…

САНАЛ АСУУЛГА

Таны бодлоор ямар төрлийн криптографи крипто-тэсвэр сайтай байдаг вэ?

Үр дүн харах

Loading ... Loading ...

СҮҮЛД НЭМЭГДСЭН

Зочин

  • 43Энэ нийтлэлд :
  • 102100Нийт зочилсон:
  • 42Өнөөдөр:
  • 2Одоо байгаа: