Тереза Мэй: “Шифрлэлтийг хэрэглэхгүй байх” хориг хэрэгжихгүй байна.

Английн ерөнхий сайд Тереза Мэй өнгөрсөн долоо хоногт Лондонд болсон террорист халдлагатай холбоотойгоор интернэт, түүнийг түгээгч компани (ISP)–уудыг террористуудад чөлөөтэй харилцаа холбоо тогтоох боломж олгож байгаа байдлыг бүр мөсөн таслан зогсоох талаарх шинэ хууль хэрэгтэй байна гэж дахин мэдэгдэл хийлээ.  Тэрээр мөн “ Бид цаашид ийм байдлыг тэвчих ёсгүй бөгөөд өөрсдийн аюулгүй орон зайг бүтээхэд энэ хууль маш чухал. Харин энэ ажиллагаанд интернэт түгээгч том компаниуд болон интернэтэд суурилсан үйлчилгээ явуулагчид хамгийн өндөр ач холбогдол өгч оролцох хэрэгтэй байна” хэмээжээ. Түүний энэхүү мэдэгдэлтэй адил мэдэгдлийг нарийн бичгийн дарга Амбер Рудд нь өнгөрсөн гуравдугаар сард олон нийтэд хийж байсан удаатай. Лондонд эхний террорист халдлага болсоны дараагаар засгийн газраас хийсэн энэхүү мэдэгдэлд “end to end шифрлэлт ашигладаг WhatsApp харилцаа холбооны аппликэйшныг Их Британи улсад ашиглахыг бүрмөсөн зогсоож байна. Террористуудад нуугдах газар байх ёсгүй.” гэсэн байна. (Энэ тавдугаар сард Бразил улс мөн уг аппликэйшныг ашиглахыг хориглосон.)

Харин ихэнх шинжээчид энэхүү технологийн талаар ухралт болсон арга барсан  дахин мэдэгдлийг хүлээн зөвшөөрч байгаад гол учир байна. Үүнтэй холбоотойгоор криптографийг ашиглах нь тийм ч хялбар биш болж байгаа юм. Уг нь шифрлэлт зөвхөн террористуудын ашиглаж буй арга хэрэгсэл биш. Интернэт ашиглаж буй хэн бүхэн шифрлэлт ашиглаж болно. Зурвас дамжуулах аппликэйшнүүд, онлайн банкны үйлчилгээ, төрийн байгууллагын цахим хуудаснууд, эмнэлгийн онош хүлээн авах зэрэгт хувь хүний болон бизнесийн аюулгүй байдлыг хангах зорилгоор шифрлэлтийг зайлшгүй ашигладаг. Түүнчлэн технологийн багахан мэдлэгтэй хэн боловч өөрийн мэдээллийг шифрлэж илгээх, эсвэл ирсэн шифр мэдээг тайлж унших талаар мэднэ. Өөрийн хэрэгцээнд ашиглах шифр кодыг хэрхэн бүтээх талаар ч хангалттай мэдээлэл цахим ертөнцөд бий.  Харин шифрлэлт хийхийг хорьсоноор дээрх хувь хүний нууцтай холбоотой  үйлчилгээнүүдийг интернэт ашиглан хийх боломжгүй болж байгаа юм. Мөн эдгээр цахимаар явагддаг үйлчилгээнүүдийг үл харгалзан засгийн газар иргэдийнхээ цахим хувийн мэдээллийг золиослоход бэлэн байгаа бол шифрлэлттэй  холбоотой хориг  үр дүн авчирахгүй гэж шинжээчид үзэж байна

         Мэйгийн хэлсэн “аюулгүй орон зай” гэдгийг шифрлэлтэнд хориг тавилгүйгээр бий болгох өөр нэг арга нь маш их маргаан шүүмжлэлийг дагуулдаг “арын хаалга” (backdoor)  үүсгэх буюу зөвхөн аюулгүй байдлыг хангах зорилгоор хууль, хүчний байгууллага шифрлэсэн мессежүүдэд нэвтрэхээр бий болгосон цоорхой юм. Гэхдээ энэ нь практикт тийм ч их амжилтыг авчирсан удаагүй.

Харин үүнээс өөр арга нь шифрлэсэн бүх өгөгдлийг тайлдаг “мастер түлхүүр” бий болгож болно гэхэд энэ нь хакеруудын сонирхолыг шууд татаж эргээд эрсдэлд орох юм.  Засгийн газрын зарим гишүүд шифрлэлтийг хорих, эсвэл өөр аргаар шийдэх хэрэгтэй эсэх талаар ахин хэлэлцэж байгаа ч одоогийн байдлаар ямар үр дүнд хүрэх нь тодорхойгүй хэвээр байна. Энэ байдалд ерөнхий сайд Тереза Мэйгийн хариу мэдэгдэл илт цухалдсан байдалтай байсан гэж Их Британы Зүүн Анлианы их сургуулийн мэдээллийн технологи, оюуны өмчийн асуудлаар мэргэшсэн хуульч Пол Бернал хэлсэн байна. Тэрээр мөн “ Хэрвээ иргэд террористуудаас урьдчилан сэргийлсэн аюулгүй <<орон зай>> гэх үйл ажиллагааг дэмжвэл өөрийнхөө амьдралын хэвшилийг маш томоор өөрчлөх хэрэгтэй болно.” гэсэн байна. Өнгөрсөн сард Шинэ эрдэмтэд (New scientist) цахим хуудаснаас  “улс төрчдийн дундах технологийн талаарх ойлголт”  гэсэн ярилцлага зохион байгуулсан ба уулзалтаар технологийн эрин зуунд  Их Британи улс цаашид ямар бодлого, зарчимаар явах ёстой нь Брикситээс (Brexit – Их Британы улс Европын холбооноос гарах тухай бүх нийтийн санал асуулга) чухал болж ирсэн талаар ярилцжээ. Эдгээр уулзалт болон 2 дахь халдлага болохоос өмнө ч  зарим уулзалтыг зохион байгуулж цахим орчин дахь хэт даврах үзлийн эсрэг хамгийн сайн үр дүнтэй арга юу болох талаар хариуцлагатай ярилцлагыг  хийж байсан байна.  Берналын үзэж буйгаар интернэт бол гадаад бодлого, зэвсгийн наймаа зэрэг хариулахад хүнд асуултуудаас мултрах мөн аливаа халдлагад гэмгүй гэмтэн болгож харагдуулахад хамгийн тохиромжтой жишээ болж байна. Иймд бид уг амьгүй зүйлийг бүхний буруутан болгож харахаас илүүтэйгээр хэрхэх талаар шийдэл олж, террористуудаас урьдчилан сэргийлэх хэрэгтэй гэжээ.

Эх сурвалж: www.newscientist.com

Японы нисэх буудлуудын утасгүй сүлжээ шифрлэлтгүй байна

Японы нисэх буудлуудын утасгүй сүлжээ шифрлэлтгүй байна

     Кобэ инженерийн их сургуулийн төгсөлтийн дараах сургуулийн профессор Масакацу Мори утасгүй…

Шане Курраны Qcrypt-ын тухай

Шане Курраны Qcrypt-ын тухай

       BT технологийн үзэсгэлэнгийн 2017 оны ялагч Шане Курраны талаар…

Хятадын их галт хана Биткойнд хориг тавьлаа

Хятадын их галт хана Биткойнд хориг тавьлаа

Хятадын засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэгч байгууллага Олон нийтийн аюулгүй байдлыг хангах яамнаас…

САНАЛ АСУУЛГА

RSA шифр алгоритмын 1024 бит түлхүүрийн крипто тэсвэр одоо дууссан(тайлахад 2 цаг шаардана)

Үр дүн харах

Loading ... Loading ...

Зочин

  • 33Энэ нийтлэлд :
  • 96009Нийт зочилсон:
  • 13Өнөөдөр:
  • 0Одоо байгаа: