Тайланд улс кибер аюулгүй байдлыг сайтар анхаардаг 20 орны тоонд оров.

Кибер аюулгүй байдал төлөвшилтийн индексээр (Cybersecurity Maturity Index) Тайланд улс Кибер аюулгүй байдлын өндөр сахилгатай 20 улсын тоонд багтсан байна. Ийнхүү Тайланд улс Ази номхон далайн орнуудаас уг жагсаалтад орсон 2 дахь улс болсон ба эхний улс нь Япон байжээ. Кибер аюулгүй байдлын төлөвшлийн индексийг Австралийн мэдээллийн аюулгүй байдлын нийгэмлэгээс-AISA олон улсын RSA компанитай хамтран гаргадаг бөгөөд жил бүр шалгаруулалт, тандалт судалгаа явуулсаны үндсэн дээр энэхүү жагсаалтыг боловсруулдаг байна.

Тайланд улс технологийн өндөр хэрэглээ, харилцан хамааралтай сүлжээнд холбогдсон төхөөрөмжийн тоо тэдгээрийг дагаж бий болсон кибер аюул заналаар тэргүүлэх төвшинд байгаа боловч эдгээрээс үүдэх эрсдэлийг бууруулж, аюулгүй байдлыг хангах тал дээр анхаарч, шийдвэрлэж чадсанаараа энэхүү жагсаалтанд орж чадсан хэмээн АНУ-ын мэдээллийн аюулгүй байдлын шийдэл боловсруулагч RSA компаний зөвлөх менежер хэлсэн байна.  Тэрээр мөн их сургуулийн төвшинд кибер аюулгүй байдлын талаар мэдлэг олгох, хэрэглэгчдэд аюул заналын тухай хангалттай мэдээлэл, урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг авсанаар ийнхүү сайн үр дүн гарч байна гэж үзсэн байна. Тайланд улс нь Энэтхэг-Хятадын  хойгт орших бөгөөд дэлхийн хамгийн их хүн амтай 20, хамгийн том нутаг дэвсгэртэй 50 орны тоонд багтдаг, аж үйлдвэрлэл, технологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр тэргүүлэгч улс юм. Зүүн-Өмнөд ази дахь Европын колончлолд ороогүй энэхүү улс 1987 оноос эхлэн мэдээллийн аюулгүй байдал, технологийн зөвлөл байгуулж бүс нутгийн олон орныг хамруулж чадсан байна.

Эх сурвалж: www.nationmultimedia.com

 

Хятадын Засгийн газар “Bitcoin” хэрэглэхийг хориглов

Хятадын Засгийн газар “Bitcoin” хэрэглэхийг хориглов

Холбоотой мэдээ:Чех улсад онлайн арилжааны крипто-мөнгө буюу bitcoin…“Bitcoin” хувьсал уу, хий хоосон…

“Bitcoin” хувьсал уу, хий хоосон зүйл үү?

“Bitcoin” хувьсал уу, хий хоосон зүйл үү?

            Токио хотод тулааны спортын дамжаа ажилуулдаг нэгэн залуу 1 жилийн өмнө…

11 настай кибер аюулгүй байдлын мэргэжилтэн

11 настай кибер аюулгүй байдлын мэргэжилтэн

Интернэт түүний дэд бүтэц, дотоод үйл ажиллагаа нь нэгэн цул ертөнц болсон…

САНАЛ АСУУЛГА

RSA шифр алгоритмын 1024 бит түлхүүрийн крипто тэсвэр одоо дууссан(тайлахад 2 цаг шаардана)

Үр дүн харах

Loading ... Loading ...

СҮҮЛД НЭМЭГДСЭН

Зочин

  • 12Энэ нийтлэлд :
  • 97563Нийт зочилсон:
  • 3Өнөөдөр:
  • 0Одоо байгаа: