Зурган файлд нууц мэдээ оруулах тухай…

Мэдээллийг нуух аргачлыг Стегнографи гэдэг.

Тэгвэл зурган файлд нууц мэдээ хийж дамжуулах аргачил нь стегнографийг ашиглаж байгаа нэг хэлбэр юм. Энэ мэдээлэл багж техник програм талаас нь биш ерөнхий зарчим талаас нь мэдээлэл өгье. Битийн өөрчлөлтийг хэрхэн хийж байгааг сонирхоцгооё. Зураг нь пикселээс бүрдэж байгаа, пиксел бүрд 3 өнгө орсон байдаг. Пиксел бүрд улаан, цэнхэр, ногоон өнгийг дүрсэлдэг 3 байт байдаг. Нууц мэдээллийн байт бүрийг 3, 3, 2 битүүдэд хуваана. Эдгээр битүүдийг харилцан дээрх өнгөний байтын жижиг ангилалд орох битэд оруулж өгнө. Ингэснээр эх зураг нууц мэдээлэл оруулсан зураг 2 хүний нүдэн бараг л ялгаагүй харагдах болно.

Харин тэдгээр битийг дээрх өнгөний байтын их ангилалд байгаа битэд оруулбал энэ зураг маш их хэмжээгээр өөрчлөгдөх болно. Тэдгээр өнгөний байтын бага ангилалд байх битүүд нь санамсаргүй шинж чанартай байдаг ба зурагны шинж чанар бараг ямар ч өөрчлөлт оруулдаггүй. Ийм арга хэрэглэсэн мэдээллийг илрүүлэх тайлахын тулд статистик аргачлыг хэрэглэдэг. Тухайлбал мэдээлэлд халдлага хийхдээ тухайн зургын бага битүүдийг авч зүй тогтолыг тогтоох эсвэл  санамсаргүй эсэхийг шалгах статистик тест ашиглаж болно. Үүнээс сэргийлхийн тулд та тухайн зурагны бага ангилалд орших битүүдийг дуу чимээнийх шиг статистик шинж чанартай болгох шаардлагатай. Өөрөөр хэлбэл санамсаргүйг шалгадаг статистик тестийг давж гарах чадвартай байх. Ингэхдээ нууц мэдээллийг шахаж болно. Ингэснээр нууц мэдээллийн хэмжээ багасна, статистик чанар нь сайжрах боломжтой. Мөн нууц мэдээллээ шифрлэчихээд зурагндаа оруулж болно. Ингэхдээ мөн л санамсаргүй байх шинж чанарыг хадгалж үлдэх шаардлагатай.  Энэ аргыг ашиглана мэдээллээ интернер, томоохон сервер гэх зэргийн аргаар солилцож түгээдэг байна. Мөн ийм төрлийн дуут файл, видео файл, электрон шуудан гэх мэт олон төрлөөр хэрэглэж байгаа юм.

КРИПТОГРАФ, КРИПТОАНАЛИЗИЙН ҮҮСЭЛ ХӨГЖЛИЙН ТҮҮХ 1

КРИПТОГРАФ, КРИПТОАНАЛИЗИЙН ҮҮСЭЛ ХӨГЖЛИЙН ТҮҮХ 1

МЭӨ 1900-1563 он хүртэлх Криптологийн түүхэн цаг хугацааг эрт эдүүгийн үүслээс  эхлээд…

ШИФРЛЭЛТ ХАМГИЙН САЙН ХАМГААЛАЛТ

ШИФРЛЭЛТ ХАМГИЙН САЙН ХАМГААЛАЛТ

                           NSA-ийн код тайлагч нараас үл хамааран шифрлэлт хамгаалалтын сайн арга хэвээр…

Японы нисэх буудлуудын утасгүй сүлжээ шифрлэлтгүй байна

Японы нисэх буудлуудын утасгүй сүлжээ шифрлэлтгүй байна

     Кобэ инженерийн их сургуулийн төгсөлтийн дараах сургуулийн профессор Масакацу Мори утасгүй…

САНАЛ АСУУЛГА

Таны бодлоор ямар төрлийн криптографи крипто-тэсвэр сайтай байдаг вэ?

Үр дүн харах

Loading ... Loading ...

СҮҮЛД НЭМЭГДСЭН

Зочин

  • 252Энэ нийтлэлд :
  • 105912Нийт зочилсон:
  • 41Өнөөдөр:
  • 0Одоо байгаа: