Хүүхэд багачууддаа зориулав

Америкийн нэгдсэн улс ирээдүйн криптографикч (кодлогч) , криптоанализист (код тайлагч) нарыг бэлтгэхээр хүүхэд, багачууддаа хандсан арга хэмжээг ихээр зохион байгуулж байна. “Шифр гэж юу вэ?”, “Ил бичвэр гэж юу вэ?”, “Яагаад шифрийг сонирхох ёстой вэ?” гэх мэт үндсэн ойлголтуудыг тоглоомын аргаар дамжуулан хүүхдүүдэд өгч байдаг. Харин бид өөрсдийн шинээр үүсгэсэн энэхүү хуудсандаа бяцхан уншигчдадаа зориулсан криптологийн холбогдолтой тоглоом, бичвэрийг оруулж байх болно. За ингээд тоглоход хялбархан, сонирхолтой, эрч хүчтэй баатрууд бүхий доорх цахим тоглоомуудаар бяцхан шифрчид маань тоглож мэдлэг оюунаа тэлээрэй.

1 face

Энд дарж дээрх тоглоомуудаар тоглоорой.

ОРЛУУЛГЫН АРГА

12 жилийн сурагч болон криптографи эхлэн сонирхогчдод зориулав

Та имэйл болон мессэжээ бусдаас хамгаалахыг хүсвэл криптографийн шинэжлэх ухааныг ашиглаж болно.

substitution method

Цагаан толгойн үсэгнүүдийг ашиглаж бичсэн захидал имэйлээ хэрхэн шифр текст болгох вэ?

Үүний тулд код үүсгэхээс эхэлье.

Бэлтгэх зүйлс: Харандаа болон хуудас цаас (Дөрвөлжин нүдтэй бол маш сайн)

  1. Хуудасныхаа зүүн дээд захаас цагаан толгойн 35 үсэгийг доош нь нэг нэгээр нь цувуулж дуустал нь бичнэ. “А, Б, В, Г” гэх мэтээр.
  2. Одоо та 3-аас 15-ын хооронд орших нэг тоо сонго. Жишээ нь бид 5 гэсэн тоо сонгож үүнийг мэдээ шифрлэх түлхүүр болгон ашиглана.
  3. Сонгосон тооны дагуу хуудасны зүүн дээд захаас доош нь цувуулж бичсэн үсгээ сонгож олох хэрэгтэй манай жишээнд бид 5-ыг сонгосон учир дээрээсээ 5 дахь үсэг маань Д-үсэг байна. дараа нь Д-үсгийн баруун талд А-үсгийг харгалзуулан, түүний Е-үсгийн баруун талд Б-үсэг,Ё-үсгийн баруун талд В-үсэг гэх мэт ээр харгалзуулан зүүн талын үсэг Я-үсэгт Ы-үсэг харгалзуулж үлдсэн үсгийг А-үсгээс эхлэн харгалзуулна.
  4. Таны харгалзуулсан цагаан толгойн үсэг дараах байдалтай болно. Та зөв хийсэн эсэхээ шалгаарай.
    • А Ь
    • Б Э
    • В Ю
    • Г Я
    • Д А
    • Е Б
    • Ё В
    • Ж Г
    • З Д
    • И Е
    • Й Ё
    • К Ж
    • Л З
    • М И
    • Н Й
    • О К
    • Ө Л
    • П М
    • Р Н
    • С О
    • Т Ө
    • У П
    • Ү Р
    • Ф С
    • Х Т
    • Ц У
    • Ч Ү
    • Ш Ф
    • Щ Х
    • Ъ Ц
    • Ы Ч
    • Ь Ш
    • Э Щ
    • Ю Ъ
    • Я Ы

Одоо үүсгэсэн кодыг ашиглая:
Та найзаасаа ирсэн шифр имэйл бүрийг уншихдаа 5 гэсэн тоог (Бид дээрхи жишээнд уг тоог сонгосон. Таны хувьд уг түлхүүр өөр байж болно. Гэхдээ мэдээ илгээгч болон хүлээн авагч тал нэг ижил урттай түлхүүрийг харилцан тохиролцсон байна.) түлхүүр ашиглаж түүний ирүүлсэн имэйлийг тайлж уншина.

Жишээ нь:

ИЬНЯЬЬФ ЛЯЗЛЛ 7 УЬЯӨ ӨРЙЙБЗЕЁЙ ЬЮӨКЭПОЙЧ ЭППАЬЗА ППЗДЬЫ. шифр мэдээг тайлвал—>
МАРГААШ ӨГЛӨӨ 7 ЦАГТ ТҮННЕЛИЙН АВТОБУСНЫ БУУДАЛД УУЛЗАЯ. болж байна.

spaceout

“Энигма” Polyalphabetic механик шифр машин

Дашрамд дурдахад орлуулга шифрийн аргын сонгодог жишээ нь дэлхийн II дайны үед ашиглаж байсан Германы    “Энигма” гэдэг (Polyalphabetic) механик машин юм.